Барилгачдын Ү их хурал төрийн ордонд үргэлжилж байна

Энэхүү чуулга уулзалт нь таван жилд нэг удаа болдог бөгөөд аймаг сум, Нийслэлийн ахмад барилгачин, үе үеийн барилгачид, салбарын удирдах ажилтнууд нийлсэн 700 гаруй төлөөлөл оролцож байна.

Тэдгээр нь 60 гаруй мянган барилгачдыг төлөөлөл чуулж байгаа юм.

Монгол орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан үе үеийн барилгачдад Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Нийслэлийн удирдлагууд, МYХАYТ, МАОЭНХ, МНААХ, МСӨДЗ болон бусад ТББ, БХЯ, НХХЯ, БСШУЯ, ЭМЯ болон АНУ, ОХУ, БНХАУ, Солонгос, Польш зэрэг улсуудын элчин сайд нар мэндчилгээ дэвшүүлсэн.

Барилгын салбарын төлөөлөгчид өнөөгийн барилгын салбарын хөгжил дэвшил, ололт амжилтыг дурьдахаас гадна хүндэрэлтэй бэрхшээлтэй зүйл юу байна, түүнээс хэрхэн даван гарах арга замын талаар ч ярилцаж, санал бодлоо солилцож байна.

Үдийн завсарлагааны дараа Их хурлын төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөсөн.

Их хурлын үеэр БНМАУ-ын гавъяат барилгачин С.Даштай уулзаж ярилцсан юм. Бичлэгийг энд дарж үзнэ үү.

үideo1

Энэ удаа шинээр зохион байгуулагдсан ЗТБХБЯам барилгын салбарын өмнө хуримтлагдасан тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор ‘’Барилгын салбарын ТББ-уудын зөвөлгөөн-Монголын Барилгачдын Үих хурал-Барилгын удирдах ажилтны зөвөлгөөн-Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвөлгөөн-Yзэсгэлэн яармаг’’ гэсэн хэлбэрээр энэ сарын 6-12-ны хооронд хийхээр шийдвэрлэсэн нь төр засгийн хэмжээнд барилгын салбарын тулгамдсан асуудлуудыг онцгойлон анхаарч байгаагийн илэрхийлэл болж байна.

Яг одоо Барилгачдын Ү их хурал төрийн ордонд үргэлжилж байна.

Olloo.mn

Л.Булган, Ж.Дарханжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button