ХХ зууны дэлхийн рок хөгжмийн нэвтэрхий толь /цуврал/

Рики Уилсон – гитарчин

Фрэд Шнайдер III – даралтат хөгжимчин, гитарчин

Жулиан Кейт Стриклэнд /26.10.1953/ – бөмбөрчин

B-52’s тухайн үеийнхээ /1970-1980-аад он/ хамтлаг, дуучдын үс засалтын хэв маягыг тодорхойлогчид байжээ. 1977 он гарахад үсний манекан-ууд Нью-Йоркод шилжин ирж нью-вейвер-чүүдэд зориулсан Сайн байна уу? Бид авъяасыг хайж байна гэдэг залуу дуучдыг шалгаруулах уралдаанд тогтмол оролцдог болов. Хамтлагийн Америк дахь анхны амжилт 1979 оны B-52’s гэсэн дебют цомгоор ирсэн бол түүнд багтсан Rock Lobster сингл Европ болон Английн хит-парадад бичигдсэнээр тэднийг мэддэг болсон байна. Үүндээ урам зориг орсон тус хамтлагийн гишүүд дуу бичлэгийн Island Records фирмтэй гэрээ байгуулсны дараа Америк, Английг доргиосон хэд хэдэн цомог гаргаж байх яг тэр үеэр буюу 1985 онд ДОХ өвчнөөр гитарчин Рики Уилсон нас баржээ.

Гашуудлын өдрүүд дуусаагүй байхад түүний оронд бөмбөрчин Жулиан Кейт Стриклэнд хамтлагийн орон тооны гитарчин болж 1986 оны Bouncing Of The Satellite цомгийг хийхэд оролцсон ч энэ цомог өмнөхөө ямар ч хэлбэрээр гүйцэж чадаагүй байна. Гэхдээ тэд энэ алдаагаа засах зорилгоор 1989 онд Reprise фирмтэй шинэ гэрээ байгуулж продюсер Дон Уоз, Найл Рожерс нартай хамтран хамгийн алдартай Cosmic Thing цомгоо гаргаж хоёр ч голден-ы эзэд болсон байна. Мөн 1992 онд бүтээсэн Good Stuff цомог өмнөх амжилтаа давтжээ.

B-52s 1979

Wild Planet 1980

The Party Mixalbum 1981

Mesapotamia 1982

Whammy! 1983

Bouncing Of The Satellites 1986

Cosmic Thing 1989

Dance This Mess Around 1991

Good Stuff 1992

The Best Of B-52s Dance This Mess Around 1997

BANGLES, THE

1981 онд Америкт байгуулагдсан.

Сюзанна Хоффс – гитарчин, дуучин

Вики Питерсон – гитарчин, дуучин

Аннет Зилинскис – басс гитарчин, дуучин

Дебби Питерсон – бөмбөрчин

The Fans хамтлагт дуулж байсан Сюзанна Хоффс эгч дүү Питерсонтой танилцаж анх Лос-Анжелeст The Colours нэртэй хамтлаг байгуулжээ. 1981 он гэхэд тэдэн дээр басс-гитарчин Аннет Зилинскис нэмэгдэж квартет болсноор мини-LP The Bangles-ээ гаргахдаа хамтлагаа ингэж нэрлэх болов. 1983 онд дуу бичлэгийн CBS фирмтэй гэрээ байгуулсны үр дүнд Англи, Америкийн хит-парадын Топ-100–д багтсан All Oүer The Places цомгоо гаргасан юм. Тэгвэл энэ хамтлагийн амжилтанд хүрсэн анхны сингл-д дуучин, хөгжмийн зохиолч Принcийн зохиосон Manic Mondаy тооцогддог бөгөөд энэ сингль Америкийн хит-парадын Топ–3-д бичигдэж байв. Харин хоёр ч удаа платин болж байсан Walking Like An Egiption хэмээх хит-сингль багтсан Different Light /1986/ цомог Америкийн Топ-10-д 50-н долоо хоногийн турш тэссэн гэдэг. Түүнчилэн The Bangles-ийн түүхэн дэхь хамгийн алдартай сингл хэмээгддэг Eternal Flame 1989 онд хийгдсэн бөгөөд Америкийн хит-парадыг дөрвөн долоо хоног тэргүүлснээр 1964 оноос хойш нэг ч эмэгтэй хамтлагийн үзүүлж чадаагүй байсан амжилтаар рекорд тогтоосон юм. Түүнчлэн 1988 оны Eүerything цомог мөн голден болсон гэх мэтээр тэдний амжилт үргэлжилж байлаа.

The Bangles -1982 /mini LP/

All Oүer The Places – 1984

Different Light – 1986

Eүerything – 1988

Greatest Hits – 1990

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button