Хашруудад халтай тэмцээн

насанд хүрэгчдийн УАШТ-ээ дөрөвдүгээр сарын 3-5-нд Монгол бөхийн өргөөнд зохион явууллаа. Энэ удаагийн тэмцээнд хот хөдөөгийн 21 байгуул-лагын эрэгтэй 164, эмэгтэй 61, нийт 225 бөх хүч үзлээ.

ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН ШИНЭ САНАА

Японы мэргэжлийн сүмод башёгийн түрүү бөх цомоо гардсаныхаа дараа ордонд шууд ярилцлага өгдөг билээ. Үзүүр, түрүүний бөх төрийн тэргүүнээс шагналаа аваад нутаг, клубийн бөхчүүдээрээ өргүүлэн алга болчихдог монгол наадмыг ийм болгохсон гэсэн хүсэл хэн бүхний сэтгэлд байдаг нь лавтай. Тэгвэл олон улсад тогтсон жишгийг манай зарим нэг холбоо хэрэгжүүлж эхэлжээ. Арваадхан хоногийн өмнө болсон жүдогийн УАШТ-ий үеэр МЖБХ-ны удирдлагууд бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвлэлийнхэнд ажлаа тайлагнаж, үйл ажиллагааны зорилгоо танилцуулсан. Тэгвэл чөлөөт бөхийн УАШТ-ий үеэр ордонд цугласан үзэгчид аварга төрсен мөчид алтан медальтны сэтгэгдлийг сонсож байв. Амьсгаагаа дарж амжаагүй бөхчүүд сурвалж-лагчийн асуултад хариулах нь үзэгчид, бөх сонирхогчдын таашаалд түйлын нийцэж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

МАРГААНЫГ ШУУРХАЙ, ОНОВЧТОЙ ШИЙДВЭРЛЭЕ

Энэ удаагийн УАШТ зохион байгуулалт, дэгийн хувьд гайхмаар сайн байлаа. Гэвч урьд өмнө байсан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийн хоорон-дох маргаан бахь байдгаараа. Уян, орооцолдсон барилдаан их гардаг болохоор хүн болгон л өөрт ашигтайгаар харж, өөрийнхөө талд шийдүүлэхээр зүтгэнэ. Энэ тэмцээнд медалийн төлөөх барилдаануудыг дэвжээний гурван талаас дүрсжүүлэн баталгаажуулж, шаардлагатай үед маргааныг бичлэг үзән шийдсэн нь нэг давуу тал байсан. Гэвч энэ давуу талыг хэтрүүлэн ашиглах гэсэн зарим нэг хүний санэа тэмцээнийг сунжрааж, бөхийн өргөөнд цуглагсдыг залхааж байв. Тухайлбал, 55 кг-ийн жингийн аваргын төлөө Дарханы Г.Амархүү, Алдар-ын Д.Цогтбаатар нар (энэ хоёр бөх 2008 оны Спартакиадаар аваргын төлөө хүч үзэхэд Г.Амархүү ялсан) хүч үзэхэд бараг үе бүрт бичлэг харж, оноог шийдсэн. Барилдааныг дэнсэл гэж гурвын гурван шүүгчийг дэвжээнд гаргасан байхад дасгалжуулагчдын бичлэг үзье гэсэн тоолонд нь хүлээж аваад байх шаардлагагүй баймаарсан. Бөхийн бусад төрөл дэх шүүлтийн зарчим, ёс, дэг жаягийг судлан суралцаж, тохирох зүйлийг авч хэрэгжүүлэх шаардлагатай нь чөлөөт бөхийн УАШТ-ээс харагдсан.

ТОРГУУЛЬ, УЛААН ХУУДАС

Маргаан, сөргөлдөөн хэрээс хэтэрч, ёс бус авир гаргасан тохиолдол энэ УАШТ-ий үеэр олон харагдлаа. 60 кг-ийн жинд хэсгийн аваргын төлөө барилдаанд Хангарьд спорт клубийн бөх, 2006 оны оюутны дэлхийн аварга Д.Лхагвадорж Алдар-ын залуу тамирчин Г.Мандахнаранд хоёр үед ялагдсаныхаа (36, 26) дараа толгой руу нь өшиглөж байгаа харагдав.

Ийнхүү зүй бус авир гаргасан түүнийг МЧБХ-ны ёс зүйн хорооноос 10 мянган төгрөгөөр торгож, тэмцээнээс хөөх шийдвэрийг гаргасан. Мөн Сахилга батын зөрчил гаргасан тамирчны харъяалагддаг байгууллагад 100 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ. Түүнчлэн шүүгчдийн шийдвэрийг үл хүндэтгэж, үйл ажиллагаанд нь санаатайгаар саад учруулсан дасгалжуулагчдыг дэвжээний ахлах шүүгч улаан хуудсаар торгох явдал нэг бус гарлаа.

ХАШРУУДАД ХАЛТАЙ ТЭМЦЭЭН

Тэмцээний үр дүнг харахад шинэ олимпийн циклийн эхний жилд залуу тамирчид тодрон гардаг давтамжтай байдаг нь ажиглагддаг. Энэ дүр зураг сая мән давтагдлаа. Дэлхийн хошой медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар эхний тойрогт Дарханы залуу бөх Г.Амархүүд 10, 01, 01-ээр хожигдов. Харин Амархүү шувтаргын ба¬рилдаанд шалгарснаар гавъяатад дагах боломж гарсан. Мән 66 кг-ийн жинд Бээжин-2008-д монголчуудаас цорын ганц ялалтыг авсан Б.Бат-зориг хэегийн аваргын төлөө П.Өнөрбатад 11, 32, 06-аар дийлдлээ. Өнгөрсөн жил олимпод оролцох эрхээ гартаа оруулсан Б.Батзоригийг орлож, Азийн АШТ-д хүч үзээд мөнгөн медаль хүртсэн П.Өнөрбат жингийнхээ хашир, туршлагатай бөхийг ийнхүү аархан ялав. Азийн АШТ-д гурван жил дараалан түрүү булаацалдсан амжилттай Ч.Ганзориг ихэр хоёрын нэг Д.Түгждоржид гурван үед 43, 08, 22 оноогоор ялагдсан.

Мөн ДАШТ-ий хүрэл медальт, хоёр олимпод оролцсон гавъяат тамирчин Ц.Энхжаргал 51 кг-д түрүү булаацалдаад залуу учраагаа барсангүй (30, 23, 20). 55 кг-ийн жинд аваргын суудал дээр бат сууж, дотооддоо хэдэн жил түрүүлеэн Н.Отгонжагал хэсгийн аваргын төлөө Ю.Гандолгорт 01,12-оор хожигдлоо. Түүнчлэн 67 кг-ийн финал тун сонирхолтой өрнөж, 63 кг-аас жин өгесөн Б.Одончимэг хожлоо. О.Насанбурмаа эхний үед дэвжээний зах руу шахагдан оноо алдаж магадгүй болсон үедээ хэт чарж байгаад хариу мэхэнд орж цэвэр ялагдах шахав. Хоёрдугаар үед бөхчүүдийн хэн хэн нь оноо авалгүй шодоход ДАШТ-ий медальтны талд таарсан. Харамсалтай нь тэр энэ давуу байдлаа ашиглаж чадалгүй дэвжээний захад мән л хариу мэхэнд орж хөмрүүлээд ялагдав. Ийнхүү холбооны шинэ удирдлагуудын шинийг хийж бүтээх эрмэлзэл, зрч хүч үнэртсэн 2009 оны УАШТ амжилттай болж өндөрлөлөө. Энэ тэмцээнийг залгаад өнөөдрөөс залуүчууд УАШТ-дзэ өрсөлдөж эхэлж байна.

ТАВАН ЦАГАРИГ

Дугаар 27 /833/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button