ХБНГУ эхний хоёр төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийхээр боллоо

Засгийн газраас Монгол Улсад нийт 23,7 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг олгохоор болсон билээ. Тэгвэл өнөөдөр Сангийн сайд С.Баярцогт, ХБНГУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пиус Фишертэй эхний хоёр төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ удаагийн гарын үсэг зурах арга хэмжээ нь хоёр орны Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны 2008 оны хэлэлцээр бөгөөд уг хэлэлцээрийн хүрээнд нийт 9 сая еврог доорхи хоёр төслийг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх болно хэмээн ХБНГУ-ын элчин сайд Пиус Фишер хэллээ.

үideo1

Эхнийх нь нийслэл хотын хүн амын хүнсний хангамжийг сайжруулах тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл аж. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын төмс, хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнээр хангадаг Батсүмбэр, Борнуур, Жаргалант сумдын бүгд 83 км авто замыг сайжруулах бөгөөд үүний үр дүнд гол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг сумдын тээврийн дэд бүтцийг сайжруулах, шинэ найдвартай, чанартай хүнсээр нийслэлийг хангах бүрэн боломжууд бүрдэх гэнэ.

Төслийн хүрээнд дан ганц авто зам сайжруулахгүй, дэд бүтцийг сайжруулсанаар тухайн орон нутаг сумдын ажилгүйдлын түвшинг бууруулах, газар тариалангийн эрхлэлтийг нэмэгдүүлэх нөөц бололцоо, эдийн засаг нийгмийн чадамжийг тодорхойлж, ард иргэдийн амьдрах орчинг хэрхэн дээшлүүлэх талаар эдийн засгийн үр ашгийн тооцоог боловсруулж гаргах юм байна.

Дараагийнх нь байгаль орчинд ээлтэй хотын хөгжил-Яармаг, нисэхийн цэвэршүүлэх байгууламжийг байгуулах төсөл аж. Төслийн хүрээнд Засгийн газраас Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг арилгахын тулд Буянт Ухаа , Яармагт шинэ хотхон, оюутны хотхон барихаар төлөвлөж байгаа бөгөөд одоогийн Нисэхийн цэвэрлэх байгууламж нь дээрх хорооллуудын хэрэгцээг хангах боломжгүй юм. Иймээс Хан -Уул дүүргийн 9,10 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэх, Буянт Ухаагийн орчим нийт 200 мянга гаруй хүн амтай 45 мянга орчим орон сууц бүхий дээрхи хорооллуудыг хангах цэвэрлэх байгууламжийг шинээр барих юм байна.

Olloo.mn

Д.Сугар, Ж.Мишгээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button