Ч.Улаан гишүүн нүцгэн биеэ долоолгохыг санаархжээ

Төрийн сайдын албыг хоёронтаа хашиж, Монгол улсын сангийн авдрыг атгаж явсан түүнийг төсвөөс төрсөн тэрбумтан ч гэдэг. Багтаж ядсан их мөнгөөрөө тэрбээр хурдан удмын сүрэгтэй болсон төдийгүй тод магнай хүлгүүд нь ч торгон жолоогоо өргүүлж, эзнийхээ нэр нүүрийг дээш өргөдөг. Гэхдээ түүний адуун сүрэг нутгийн бэлчээрийг тахалж дуусч байгаа тухай нутгийн малчид санаа алдан өгүүлсэн баримт ч бий. Эрхэм гишүүний идсэн уусан, авлига тойрсон явдлаас гадна түүний эрээ цээргүй ёс бус авир нь саяхнаас ил гарч эхэллээ. Улаанбаатартаа л өндөр үнэтэй, үйлчилгээ сайтай гэгддэг Түндэмүн саунд тэрбээр ёстой олны нүдийг орой дээр нь гартал хачин хөгийн авирласан гэнэ. IҮ хороололд байрлах тус саун, бассейнд алжаалаа тайлсан мань эр халамцуухан үедээ тэнд үйлчлүүлж байсан хэсэг бүсгүйчүүлийн ёстой л нүдийг бүлтийлгэж, үсийг нь бостол ичгүүргүй аягласан тухай тэр үед үзсэн харсан хүмүүс өгүүлж байна.

Сауны амралтын өрөөнд тухалж суусан бүсгүйчүүд дээр гэнэт морилж ирсэн тэрбээр хүүхнүүдийг шунал тачаалын нүдээр шүлэнгэтэн ажиглаж байснаа нүцгэн бие дээрээ нөмөрсөн халаатаа (нөмрөгөө) задгайлж, цээжин биеэ төдийгүй өмд шуумаггүй шав шалдан биеэ ил гаргажээ. Гайхаж амлайрсан бүсгүйчүүд ч айдас жихүүдэст автаж, оюун санаа нь балартах дөхсөн гэнэ. Гэтэл Ч.Улаан нүцгэн бие дээрээ гартаа барьсан шилтэй шар айргаа асгаж гарчээ. Нас намба, нэр хүндтэй түүний ийн аяглахыг харсан бүсгүйчүүд ёстой нүдээ нууж, нүүрээ таглаж, байж суух газраа олохгүй алмайран сандарцгаажээ. Эрхэм түшээ харин ичих ч үгүй тэдэнд Хэн чинь миний биен дээрх шар айргийг долоох вэ? хэмээн дөвчигнөн тохуурхжээ.

Гайхшрал алмайралд автсан бүсгүйчүүдийг яах учраа олохгүй байтал ашгүй тэдний өрөөнд түүнтэй хамт явсан уу аль эсвэл сауны ажилтан уу хэн нэгэн эрхэм орж ирж түүнийг авч гарчээ. Хэрвээ тэр хүн орж ирээгүй бол эрхэм түшээ цааш хэрхэн авирлахыг хэлж мэдэхгүй байсан хэмээн тэдгээр бүсгүйчүүд гайхшран хоцорцгоосон гэнэ. Эвэртэй туулай үзсэн мэт болцгоосон тэд түүнийг ингэж авирлана гэж огт бодоогүй бөгөөд эрхэм түшээгийн энэ байдлыг өнөөг хүртэл тас нууцалж байгаа гэнэ. Түндэмүн саунд эрхэм түшээгийн шалдан нүцгэнээр үзүүлсэн энэ стриптизийг нүдээр үзсэн бүсгүйчүүд түүнийг хаа нэгтээ зурагтаар гарах үед энэ явдлыг сөхөн жиг жуг ярилцдаг гэнэ. Эрхэм гишүүний энэ явдал хэдэн жилийн өмнө төрийн нэгэн сайд сурвалжлагч бүсгүйн өврийг чангаасан явдалтай адил эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй дээдэс яаж ёс бус авирладгийн бас нэг жишээ гэлтэй.

МАШ НУУЦ

Дугаар 09/484/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button