Country Music Awards 2009 Кэрри Андервуд цойлжээ

Кэрри Андервуд нь 2001онд анх удаа Academy of Country Music-ийн оны шилдэгээр шалгарч байсан билээ. Тэрээр энэ жил ч шилдэг нь болсон. Тэрээр шагналаа гардах үедээ тэнд хуран цугласан бүх хүнд хайртай гэдгээ зарлажээ. Ёслолын арга хэмжээнд кантри дуучин нөхрөө даган Николь Кидман ирсэн байлаа. Тэрээр үдшийн хатан хаанаар өргөмжлөгдсөн гэхэд болно. Үзэсгэлэнтэй бас залуу ээж маань тэнд ирэгсдийг шагшируулахаар төгс гоолиг харагдаж байсан талаар хэвлэлийнхэн шуугисаар л… Түүнчлэн Дженнифер Лав Хьюитт, Камилла Альвес, Үictorias Secret-ийн Мариса Миллер, Майли Сайрус зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүд ёслолын ажиллагааг чимсэн.

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button