Цусан суулга (дизентерия), хүйсний ивэрхий

тухай арга хэлэх гэсэн юм. Боргоцойг намар, өвөл нь түүж бэлдэнэ. Нүргэсийн (ольха) боргоцойд танин болон бусад төрлийн хүчлүүд ихээр агуулагддаг, цус тогтоох, бүлэгңүүлэх, халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

1 л усанд 50 гр нүргэсийн боргоцой 10 минут буцалгаад тавьж идээшүүлдэг. 2 давхарласан самбайгаар шүүнэ. Нарийн гэдэсний үрэвсэлд 50 мл хандыг хоолны өмнө бүлээнээр (35-40С) ууна. Харин цусан суулгад уух болбол өдөрт 2-3 удаа 100 мл-ээр ууна. Үр дүн нь шалгагдсан.

Энэ хандыг мөн түлэгдэлт, буйл, амны хөндийн үрэвсэлд хэрэглэж, хоолой амаа зайлж болно.

Залуу ээжүүдэд өгөх зөвлөгөө байна. Хэрэв эмч хүүхдийг тань хүйсний ивэрхийтэй байна гэвэл дараах аргыг хэрэглээрэй. Би энэ аргаар өөрийн хүүхдүүдийг эмчилж байсан юм. Зэс зоосыг алгандаа атгаж халаагаад хүйсэнд нь зөөлөн иллэг хийгээд, дараа нь хэдэн секунд хүйсэн дээр нь барьдаг байсан. Ийм арга хэрэглэсэний дараа хүүхэд бөх нойрсож, хүйс нь арай багасаж байгаа нь нүдэнд илхэн харагддаг. Энэ аргыг хэд хэдэн удаа хэрэглэж болно. (Шутова В.П.)

Эх сурвалж Анагаах арга билиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button