Иван Бунин /1870-1953/

эхийнхээ эдлэнд өсч хүмүүжжээ. Оросын бөглүү нутагт бага насаа өнгөрүүлсэн нь ирээдүйн зохиолчийн зан ааш, бичлэгийн маягт нь мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн байна. Бунин дараа нь Елец хотын гимназид дөрвөн жил суралцаад хөрөнгө мөнгөгүйн улмаас эцэг, эх дээрээ эргэж ирэв. Цаашид тэрбээр боловсролоо бие даан олж авсан бөгөөд үүнд нь түүний том ах Юлий (өндөр боловсролтой, ардчилсан үзэлтэй хүн байв) ихэд тусласан аж. Хәл шинжлэлийн талын шинжпэх ухаанууд Бунинд илүү амар байсан юм. Насанд хүрээд Бунин хэдэн жил сонинд алдаа засагчаар ажиллажээ. 1891 онд түүний анхны ном болох шүлгийн жижиг түүвэр хэвлэгдсэн аж. Бунины өгүүллэгүүд уран зохиолын сэтгүүлд гарч эхлэв. Тэрбээр Антон Чеховтой ойр дотно нөхөрлөх болжээ. 1895 оноос Бунин Петербург болон Москвад ажиллаж, амьдарсан байна. Энэ үед түүний үргэлжилсэн үгийн анхны ном болох Ертөнцийн хязгаарт (1897) түүвэр, Задгай тэнгэрийн дор (1898) нэртэй шинэ шүлгийн түүвэр хэвлэгдсэн юм. 20-р зууны эхнээс Бунин англи, францхэлнээсорчуулга хийж эхлэв.

Тэрбээр Лонгфелло, Байрон, Теннисон болон бусад зохиолчдын бүтээлийг орчуулсан байна. 1906 оны сүүлчээр Бунин Вера Николаевна Муромцевад дурлан түүнтэй гэрлэжээ. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэх хүртэл тэд хамтдаа маш их аялалд гарсан нь Бунины уран бүтээл туурвих оргил үе байсан гэж хэлж болно. Тосгон хүүрнэл найраглал 1910 онд, туужууд нь бичигдэн олны хүртээл болсноор Бунин Оросын томоохон зохиолчоор тодорсон байна. Октябрийн хувьсгалыг төдийлөн сайн хүлээж аваагүй Бунин 1918 онд Москваг орхин хоёр жилийн туршид Одесса хотноо ажиллаж, амьдрах болов. Цагаан арми ухарч эхлүүт тэр эхнэрийн хамт Франц руу явжээ. Эх нутгаасаа холдсондоо Бунин ихэд гашуудан хэдэн жил зохиол бичсэнгүй.

Харьд тэрбээр өөрийн алдарт Митягийн хайр (1925) туужийг туурвисан байна. Бунин өөрийн намтраас сэдэвчилсэн Арсеньевын амьдрал (1930) роман бичсэн нь амжилттай болсон аж. 1933онд Бунинд 5 Утга зохиолын салбардахь Нобелийн шагналыг өндөр ур чадвар гарган амьдралыг яруу, бодитойгоор дүрсэлсэн. Оросын үргэлжилсэн үгийн зохиолын сонгодог уламжлалыг хөгжүүлсэн гэж үзээд олгосон байна. 1930-аад оны дундуур харь газар түүний арван нэгэн боть бүхий зохиолын түүвэр хэвлэгдэн гарчээ. Амьдралын сүүлийн жилүүддээ Бунин дотны анд Антон Чеховын намтар дээр ажиллаж байсан боловч дуусгаж чадалгүй элэгний өвчний улмаас Парие хотод амьсгал хураав.

Онч мэргэн үгс

-Хүн төрөлхтний амьдрал, зуун болон алив үеийнхнээс эхдэлхий дээр гагцхүү эелдэг хийгээд сайн сайхан бүхэн үлддэг. Муу муухай, тэнэг явдал бүхэн эцсийн эцэст ямар ч ул мөр үлдээдэггүй.

-Хүн бүр, бараг зохиолч бүхэн нэр хүнддээ хайртай байдаг.

-Хүмүүний амьдралын дурсгал бол цэцгэн титэм ажээ. Ямар ч хүнийг оршуулах үед түүний авсан дээр мөнхийн дурсгал болгож цэцгэн титмийг тавьдаг. Тэрхүү цэцгэн титмийг нууцхан мөрөөдөж өөрийгөө зовоодоггүй хүн гэж үгүй.

-Бүсгүйчүүд дорой чанараар зэвсэглэсэн цагт ихэд хүчирхэг болдог.

-Амьдарна гэдэг ямар их баяр баясгалан бэ? Гагцхүү уулын цаадах утаа униар хийгээд гэрэл гэгээг харахад хангалттай. Хэрэв гар, хөл байхгүйсэн бол би үүдний довжоон дээрээс шингэж буй наранг харваас ихэд жаргалтай байхсан. Ерөөс бүхнийг нүдээр харж, амьегалах л хэрэгтэй байна. Өнгө будгаас илүү юу ч таашаал өгдөггүй.

-Амьдрал хэмээх өдөр тутмын зохиолд гардаг хайр сэтгэл нь туйлын эелдэг харьцааг бий болгодог. Тэрээр сэтгэлийн энэрэнгүй мөн чанарыг ухаарч давчуу материализм хийгээд зэрлэг араатны хувиа хичээсэн занг бас хөдөлгөдөг.

-Бид маш бага зүйлийг ойлгож мэдэрдэг билээ. Харин аз жаргал ихийг мэддэг хүмүүст заяадаг.

Нобелийн шагналтнуудын айлдсан онч мэргэн үгс номоос . . .

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button