Хүүхдийн лигийн тэмцээн өндөрлөлөө

Гурав дахь жилдээ зохиогдож байгаа тус тэмцээн өнгөрсөн оны 12-р сарын 6-нд эхлэн амралтын өдрүүдэд явагдаж байсан билээ. Эрэгтэй 22, эмэгтэй 8 багийн нийт 450 гаруй хүүхэдүүд өрсөлдөн аврагуудаа тодрууллаа. Эмэгтэйгээс нэгдүгээр сургуулийн баг хүрэл, 57-р сургууль мөнгө, 18-р сургуулийн баг алт медаль тус тус хүртсэн бол хоёрдугаар сургууль хүрэл, Сакгард мөнгө, Бридж стар баг алт медаль хүртлээ. Мөн шилдэг эмэгтэй тоглогчоор 18-р сургуулийн н.Мөнхзул, шилдэг эрэгтэй тоглогчоор Бридж стар багийн н.Дарханбаяр нар тус тус шалгарлаа.

Энэ жилийн тэмцээний онцлог нь дөрвөн сарын турш явагдаж байгаа. Хүүхдүүд байнгын бэлтгэлтэй байгаа учраас ур чадвар сайжирсан байна гэж тэмцээний ерөнхий шүүгч Б.Дүрэвдорж хэллээ.

үideo1

Энэхүү тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбоо, Хагас хором клуб хамран хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ирээдүйн сагсан бөмбөгчдийг төрүүлэн гаргах зорилгоор зохион байгуулсан байна.

Эгшиг, Мишгээ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button