Зүүн Тимор

Тетум, мамбаи, макасси зэрэг олон омгийн бүрэлдэхүүнтэй, индонез, хятад хэлээр ярьдаг улс. Хүн амын ихэнх нь сүнс шүтлэгтэн, цөөнх нь католик шашин шүтдэг ажээ. Засаг захнргааны төв нь Дили хот

1586 оноос Португалийн хараат орон байснаа 1973 оноос Португалийн өөртөө засах эрхэт муж болсон. Португали улсад фашист дэглэм нуран унасны дараа хувьсгалт тэмцэл өрнөж, 1975 онд хараат бус ардын ардчилсан Зүүн Тимор улс байгуулсныг зарлан тунхаглажээ. Гэвч Индонезийн тал барьсан салан тусгаарлагч бүлэг Индонезд нэгдэн орсон мэтээр зарлаж улмаар Индонезийн цэргпйн хүчийг Зүүн Тиморт оруулснаар зэвсэгт тэмцэл өрнөж мянга мянган хүн амиа алдаж, эдийн засагт нөхөж баршгүй хохирол учруулсан тул дэлхий нийтийн анхааралд өртөж, НҮБ Зүүн Тимороос цэргээ гаргаж энх тайван байдал тогтоохыг Индонезийн эрх баригчдаас шаардсан юм. Зүүн Тимор хөдөө аж ахуй голлон эрхэлдэг бөгөөд тэнд тутарга, эрдэнэ шиш, кофе, чихрийн нишингэ, хөвөн тариалж, мал аж ахуй, загас агнуур эрхэлдэг. Арьс ширний болон хүнсний үйлдвэрүүд ажилладаг, бага хэмжээний газрын тос, шатдаг хийний нөөцтэй. Экспорт ургамлын тос, савхи, зандан мод зэрэг бүтээгдэхүүн. Импорт хүнсний бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл, машин.

Дэлхийн улс гүрний товч лавлах номоос …

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button