Израиль Улс

6,7 мянган км нутгийг оролцуулахгүйгээр, 2003 оны тоогоор нийт хүн ам 6,116,533, эдийн засаг, соёлын гол төв хот нь 354,400 хүн амтай (2001) Тель-Авив бөгөөд бас нэг гол хот болох Иерусалим 657,500 хүн амтай (2001), 1947 оны НҮБ-ын тогтоолыг үл харгалзан Израилийн засаг захиргаа Иерусалимыг нийслэл хот болгох гэсэн санаархлыг дэлхийн олон нийт хүлээн зөвшөөрөөгүй юм. Израилийн албан ёсны хэл нь иврит, төрийн шашин нь иуда. Палестиныг эзэрхийлэх Английн мандатыг 1947. XI.29 ны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр хүчингүй болгож, Палестины нутаг дэвсгэр дээр еврей, арабын гэсэн хоёр улс байгуулахаар тогтоогоод 1948. Ү. 14 нд Израиль улсыг байгуулсан боловч 1948-1949 онд Израиль дайн өдөөж, 1967 онд арабын улс байгуулах газар нутгнйг түрэмгийлэн эзэлсэн учир арабын улс байгуулагдаж чадаагүй юм. Израиль байгуулагдсан цагаасаа эхлэн хөрш зэргэлдээ арабын улс гүрний эсрэг эзлэн түрэмгийлэх бодлого явуулж, 1956 онд Англи, Францтай хүч нэгдэн Египет улсад халдан довтолжээ. 1967 онд Израиль улс Египет, Сири, Иордан улсад халдаж 68 мянган км2 гаруй газар нутгийг булаан эзэлсэн байна. 1967 онд рйрхи Дорнодод дахин дайны гал өдөөсөн боловч Израиль улс амьд хүч, техникийн асар их хохирол амссан юм.

1978 онд Израиль, Египет, АНУ-ын хооронд болсон Кэмп-Дэвидийн гэрээ, 1979 оны Израиль, Египетийн энх тайвны гэрээ ёсоор Израиль улс Синайн газар нутгаас цэргээ гаргаж, Иордан голын баруун эрэг. Газын зурвасын эзэлсэн газар нутагт өөрийн эзэрхийллийг улам бэхжүүлсэн байна. Улмаар 1982 оны зургадугаар сард Израиль улс Ливаны эсрэг дайн өдөөж палестины эсэргүүцлийн хөдөлгөөнийг нугачин дарах, цаашилбал арабуудыг Израилийн өмнө өвдөг сөхрүүлэх гэсэн бодлого нь дампууран унасан байна. Израиль улс олон намын системтэй, хууль гогтоох дээд байгууллага нь кнессет (парламент), гүйцэтгэх засаглалыг засгийн газар гүйцэтгэдэг, ерөнхийлөгчийг сонгодог. Израиль бол үйлдвэр газар тариалангийн орон мөн. 2001 оны байдлаар Израиль улсад 2,8 сая ажиллах хүч бүртгэгдсэний (250,000 араб ажилчдыг оролцуулан) 41,5% нь эмэгтэйчүүд байсан бөгөөд Румыни, Таиланд, Филиппин зэрэг орны 100,000 гаруй хөлсний ажилчид газар тариалан, барилга байгууламж дээр ажилладаг байна. Зэвсэгт хүчний хүрээнд 180,000 хүн ажилладаг. 2001 оны байдлаар жилд 1,2 сая жуулчин хүлээн авч, 2,2 тэрбум америк долларын ашиг олж байжээ. Мөнгөний нэгж нь шегель, 4.21 шегель= 1 US$(2001)

Дэлхийн улс гүрний товч лавлах номоос …

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button