Э.Бадар-Ууган дэлхийн шилдэг боксчны цомоо гардав

Тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй есөн жинд тус бүр 200 орчим ширэн бээлийтэн өрсөлдсөн юм. Багийн дүнгээр Ц.Энхбаатар дасгалжуулагчтай Хар чоно клуб зургаан алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр тэргүүлж, Ширэн бээлий, Алдар спорт хорооны баг тамирчид удааллаа. Шилдэг эмэгтэй ширэн бээлийтнээр Хар чоно клубын тамирчин Азийн анхны аварга, олон улсын хэмжээний мастер Ц.Цэрэнчимэг шалгарсан юм. Шилдэг боксчны шагналыг Алдар спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Ж.Отгонжаргал /64 кг/ гардлаа. Энэ үеэр Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Д.Цогбаатар олимпийн аварга, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганд дэлхийн шилдэг боксчины цомыг нь гардуулсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button