Монгол Улс хямралтай эрчимтэй тэмцэж байгааг үнэлжээ

Дэлхийн эдийн засгийн уналтаас үүсээд байгаа хүндрэлүүдтэй тэмцэх нь хэмээх Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн хамгийн сүүлийн тайланг өчигдөр танилцуулсан юм. Эл тоймд Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнууд дэлхий нийтийг хамраад байгаа уналтаас үүдэн гарч буй ажилгүйдэлд бэлтгэж буй үед Хятадын эдийн засаг 2009 оны дунд үед тогтворжихын өмнөх доод цэгг хүрснээр итгэлийн гэрлийг асааж магадгүй юм гэжээ. Учир нь асар их хэмжээтэй тусламжийн багцуудаар бүрэн цэнэглэгдсэн Хятадын эдийн засаг энэ жилээс тогтворжиж, ирэх он гэхэд эдгээр багцын үр дүн гарснаар бүс нутгийн эдийн засаг сэргэхэд нөлөөлөх магадлалтай аж. Гэхдээ экспортоос ихээхэн хараат Хятадын экспортын хэмжээ багассаар байгаа тул Зүүн Ази, Номхон далайн бүсийн тогтвортой сэргэлт хөгжингүй эдийн засгийн өсөлтөөс шалтгаална гэж тайланд дурджээ.

Дэлхийн банкны урьдчилан тооцоолсноор Зүүн Азийн ДНБ-ий өсөлт өнгөрсөн онд найм, 2007 онд 11.4 хувь хүрч байсан бол экспорт буурч, дотоодын эрэлт багасч байгаа өнөө үед буюу 2009 онд 5.3 хувь болно. Тус банкнаас гаргасан БНХАУ-ын эдийн засгийн сүүлийн улирлын тоймд 2007 онд 13 хувь байсан эдийн засгийн өсөлт нь энэ жил 6.5 хувь болж буурна хэмээн таамаглажээ. Нөгөөтэйгүүр бүсийн бага орлоготой орнууд эдийн засгийн уналтад хамгийн ихээр өртөж, тусламж хэрэгтэй байгаа. Гэвч тусламж үзүүлэхэд Засгийн газарт нь боломж хязгаарлагдмал буй. Тухайлбал, тайланд дурдсанаар нэхмэл, сүлжмэл, аялал жуулчлалын салбарын уналтаас шалтгаалан Камбожийн эдийн засгийн өсөлт буурсаар. Тэгвэл Монгол, Лаос, Шинэ Гвиней, Зүүн Тимор зэрэг орны эдийн засаг ашигт малтмал, бусад туухий эдийн үнийн бууралтаас болж хүнд цохилтод орж байна гэжээ.

Ийн эдийн засгийн өсөлт буурснаар ядуурал нэмэгдэж, жилийн өмнө төлөвлөж байснаас арван сая хүн амьжиргааны доод төвшнөөс доогуур амьдрах гэнэ. Тэр дундаа Камбож, Тайланд, Зүүн Тиморт ядуурал ихсэнэ гэж таамагласан байна. Юутай ч энэ долоо хоногийн сүүлээр Тайландын Паттаяад болох АСЕАН-ы Сангийн сайдуудын уулзалтад явахынхаа өмнө Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Жим Адамс санхүүгийн хямралыг даван туулахад түргэн шуурхай санхүүгийн тусламжийн бащаас мөнгөний бодлогын интервенц болон нийгмийн аюулгүй байдлын хөтөлбөр хүртэл олон төрлийн бодлогын арга хэмжээ авч байгаад бүсийн орнуудын Засгийн газруудад баяр хүргэжээ. Бүсийн орнууд ялангуяа дунд орлоготой орнууд ядуу эмзэг бүлгийнхэнд туслах арга хэмжээ авч байгаа. Хятад 2008 оны сүүлээр хөдөөгийн өрхүүдийг хамарсан 74 сая хүнд нэг удаагийн бэлэн мөнгө шилжүүлж, татварын хэмжээг бууруулж, ядуу эмзэг бүлгийн эрүүл мэндийг анхаарчээ.

Индонез ядууст чиглэсэн мөнгөн тусламжийн хөтөлбөр гаргаж 19 сая өрхөд хүргэсэн байна. Мөн Филиппиний Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байгаа нөхцөлт бэлэн мөнгөний бодлогын хөтөлбөрт хамрагдаж буй ядуусын тро нэмэгдсээр. Гэхдээ эдийн засгийн өсөлт цаашид ч буурах төлөвтэйг мән тайланд тооцоолсон байгаа. Үүнд, Монголын эдийн засаг 2009 онд 2.7 хувьтай байх нь. Хоөр жилийн өмнө буюу 2007 онд 9.9 хувь байсантай харьцуулахад үзүүлэлт -7.2 хувьтай гарч буй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт ийм хэмжээгээр буурна гэж тооцоолжээ. Үүний зэрэгцээ Монголын эдийн засгийн cap тутмын тоймд ашигт малтмалын үнийн хэт уналтаас болж хэрхэн хүнд цохилтод орсон талаар тусгасан байна. Монгол ашигт малтмалын үнэ өндәр байсан жилүүдэд экспортоос олсон орлогоороо хуримтлал бий болгож чадаагүй гэж уг тоймд шүүмжилжээ.

Нэг үгээр дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэхээс өмнө манай улсын гадаад, дотоод төсвийн алдагдал үүссэн аж. Харин сүүлийн саруудад шийдвэр гаргагчид төсвийг хэмнэж, алдагдлыг бууруулах талаар анхаарч ажил хэрэг болгосон, мөнгөний бодлого, валютын зохистой арга хэмжээ авах зэргээр хямралтай тэмцэж буйг сайшаажээ. Энэ бүхэн нь гадны байгууллагуудаас тусламж дэмжлэг авахад нөлөөлснийг онцолсон байна. Гэхдээ цаашид эрсдэл их байгааг тоймд сануулаад бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэх, ядуурлыг бууруулах, банк санхүүгийн салбарын хяналтыг чангатгахад гол анхаарлаа хандуулахыг тоймд зөвлөжээ.

А.Элбэрэлт

Дугаар 067

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button