Монголын хүн амыг шинжилгээнд хамруулъя

Дэлхий нийтийн хэмжээнд ХДХВ буюу ДОХ-ын асуудал тулгамдсан хэвээр байгаа билээ. Уг аюулт өвчин Хятад, Оросын холбооны улсад улам хурдацтай тархсаар байгаа аж. Манай хоёр хөршид ийн өвчний дэгдэлт их байгаа нь монголчуудын хувьд эмзэг асуудал болоод байна. Хоёр сая гаруйхан хүн амтай манай улсад ДОХ хэмээх аюулт өвчин хорт хавдар шиг эрчимтэй тархаж өдгөө 50 гаруй тохиолдол илрээд байна. Та бид үүнд тайван суухын арга алга. Одоогоор илэрчихээд байгаа нь зөвхөн дээрх тоо шүү дээ. Гэвч илрээгүй хэчнээн халдвар тээгч байгааг тааж мэдэхийн аргагүй юм. Юутай ч итгэхийн аргагүй тоо баримт гарах нь ойлгомжтой. Нэг ДОХ-той хүний цаана ХДХВ-ийн 100 халдвар тээгч байж болзошгүй гэж эрдэмтэд дүгнэдэг.

ДОХ өвчний халдвар тээгч манай улсад cap, жилээр нэмэгдсээр энэхүү аюулт өвчнөөр амьсгалж эхлээд арав гаруй жилийн нүүр үзлээ. Хэдийгээр тус өвчний эерэг сургалт семинар, уулзалтыг холбогдох байгууллагууд нь шат дараатай хийж байгаа ч төдийлөн дорвитой арга хэмжээнд хүрч чадахгүй явсаар өнөөдөртэй золголоо. Сүүлийн үед нийгмийн болохгүй бүхнийг эдийн заегийн хямралтай холбон тайлбарлах хүн цөөнгүй болжээ. Одоогоос хэдхэн хоногийн өмнө миний бие МУБИС-ийн ойролцоо хэдэн биеэ үнэлэгчидтэй таарлаа. Тэдний яриаг сонсвол харийн хүнд биеэ үнэлэх гэж ихэд хичээж байх юм. Эмэгтэй хүний эмзэг эрхтний амсар дээр эх орны ирээдүй тогтоно хэмээдэг. Монголын хацар гоо охид бүсгүйчүүд харийнхнаас өөрийн хүсэлтээр гуйж өвчин өваад байгаа биш байгаадаа гэсэн айдас төрснөө нуух юун.

Эзэн Чингисийн удам Би монгол хүн гэж бахархдаг та бид ийм л өрөвдмөөр нийгэмд хөл нийлүүлэн алхана. Хэдийгээр ядуу монгол гэж харийнханд хэлүүлдэг байсан бол өнөөдөр өвчтэй гэж цоллуулахдаа хүрчихлээ гэж үү. Харийнханд биеэ үнэлэхдээ чухал бараанд дугаарлаж байгаа юм шиг орлилдон шавах монголын бүегүйчүүд юутай эмгэнэлтэй, өрөвдмөөр харагдсан гээч. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэдэг. Тэгэхээр харийнханд монголчуудыг хэрхэн үнэлдэг нь дээрх жишээнээс тодорхой харж болох юм. Хүн нэрээ тогос өдөө гэдэг. Та бид нэрээ, эрүүл мэндээ бодох цаг ирснийг өнөөгийн цэвүүн нийгэм тодхон сануулж байна шүү дээ. Улсын төсвийн хэдэн төгрөгийг дарга сайд нар нь хоорондоо хувааж завшиж байхаар нэг ч гэсэн монгол хүний эрүүл мэндэд өчүүхэн ч атгуай хувь нэмэр оруулахсан.

Өөрсдийнхөө эрүүл мэнд, тансаг амьдралд үхэн хатан тэмцэгч төрийн түшээд маань ард түмнийхээ төлөө хааяа ч гэсэн зүрх нь цохилж байгаасай. Сонгууль болохоор соргог болчихдог түшээд маань ДОХ илрэхээр цочирч түүний эсрэг дорвитой арга хэмжээ авах цаг хэдийнэ иржээ. Эх орондоо амьдрах бололцоо хангагдаагүйгээс элэг нэгт монголчууд маань харийнханы боолын боол, босгоны шороо болж бэтгэрч явна гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй л болов уу. Монголд хүн байна уу, тэр тусмаа эрүүл хүн байна уу? энэ асуултыг та бид өөртөө тавьж үзье. Сонгууль өгөөч ээ гэж ард иргэдээ уриалахын оронд өнөөдөр аюулын харанга болоод байгаа ДОХ-ын шинжилгээнд хамруулахад төр засгаас анхаарч үзэх цаг хэдийнэ иржээ. Өнөөдөр ДОХ илэрлээ гээд хуруу дараад суугаад байвал хэдхэн жилийн дараа энэ өвчинд уусах аюул байгааг хаа хаанаа бодолцох хэрэгтэй. Төр нь хуультай, түмэн олон нь ёс жудагтай байхсан даа, монголчууд аа. Өвөг дээдэс минь биднийг ухаанаар биеэ чимж яваарай гэж захисан болохоос өвчнөөр тэргүүлж яваарай гэж ерөөгөөгүй шүү дээ.

Цаг хугацаа бүхний шалгуур. Одоо л бид унтаа байдлаасаа гарч өөрсдийнхөө эрүүл мэнд, эх орныхоо эрх ашгийг аврахгүй бол хэзээ ч үгүй мэт санагдана. XXI зууны эзэд бид биеэ эрдэм ном, хүн чанараар л чимж аюулт өвчний эсрэг хамтдаа нэгэн дуугаар тэмцэж эх үндэсний аюулгүй байдлыг хангаж чадна. Ингэж үл чадваас асч байгаа улаан гал руу ямар ч тэмцэлгүйгээр сайн дураараа орж байгаатай адил болоод байна. Залуучууд маань бие биедээ үнэнч байж, элдэв самуун явдлыг тэвчиж, ариун цэврийг чандлан сахиж, үүрэг хариуцлагаа өндөрсгөх нь ДОХ-ын эсрэг тэмцэж буй том хөрөнгө оруулалт болох юм. Маргааш Нээлттэй нийгэм хүрээлэнд ДОХ-ын халдварын тархалт ба хөдөлмөрийн салбарт үзүүлэх үр дагавар сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран зохион байгуулах гэж байна. Уулзалтад Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, сургагч багш нар болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож ДОХ-ын асуудлаар санал бодлоо солилцох ажээ. Эндээс эх орны ирдээдүйд, иргэн бүрийн эрүүл мэндэд эерэг үр гарах байх гэж найдаж сууя. Тэдний ам үйлдэл нь зөрөхгүй ажил хэрэгч байгаасай даа.

Б.Анхаа

Дугаар 051 /977/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button