ГХЯ-аас БНАСАУ-ын Элчин сайдтай уулзав

2009 оны 4 дүгээр сарын 5-нд БНАСАУ-ын хөөргөсөн төхөөрөмжийн талаар мэдээлэл авав.

Уулзалтын үеэр монголын тал өрнөөд буй үйл явдлын талаар БНАСАУ-ын талаас мэдээлэл, тодотгол авч, ЗХА-д эдүгээ бүрэлдээд буй нөхцөл байдалд Монголын тал сэтгэл зовниж буйг илэрхийлэв. Цаашид сонирхогч талууд асуудалд ул суурьтай, хүлээцтэй, энх тайван тогтвортой байдлыг эн тэргүүнд эрхэмлэсэн байдлаар хандана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button