Ари, романс дуулаачдын улсын уралдаанд Классик жем-ийн Ө.Уянга тэргүүлж явна

Нэгдүгээр шатанд 42 дуучин өрсөлдөн 20 дуучин хоёрдугаар шатанд тунаж үлдээд байна. Тэднийг Классик жем хамтлаг ДБЭТ-ийн дуучин Ө.Уянга тэргүүлсэи бол Ш.Наранчимэг, С.Мөнгөнцэцэг нар удаалж байсан.

Тэмцээний Вашингтон хотын олон улсын хөгжмийн сургуулийн дуулах ур зүйн багш, Вагнерийн нэрэмжит академийн гоцлол дуучин Ж.Болормаа, Монгол Улсын ардын жүжигчин Д.Жамъянжав, Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, Соёлын тэргүүний ажилтан, ДБЭТ-иын ерөнхий найруулагч Е.Цэрэндолгор, СУИС-ийн төгөлдөр хуурч СТА Л.Замбага нар ажиллаа. Тэмцээнд СУИС-ийн оюутнууд болон дуурийн дуулаачид оролцож, нэгдүгээр шатанд ари, романс тус бүр хоёрыг, хоёрдугаар шатанд хоёр ари, нэг рамонс дуулсан юм. Тунаж үлдсэн 20 дуучнаас гранпри нэг, эрэгтэй, эмэгтэй шилдэг дуучин тус бүр нэг, хоёрдугаар байр хоёр, шүүгчийн нэрэмжит, О.Ичинхорлоогийн нэрэмжит, шилдэг залуу дуучин тус бүр нэгийг шалгаруулах юм.

үideo1

Энэ үеэр уралдааны ерөнхий шүүгч Ж.Болормаагоос зарим зүйлийн тодруулсан юм.

-Уралдаанд оролцож байгаа дуучдын чансаа хэр байна вэ?

-Энэ удаагийн уралдаанд дуучид маань их өндөр боловсролтой сайхан дуучид оролцож байна. Мөн дуучдын чанар чансаа жил ирэх дусам сайн болж байна. 1999 онд болсон н.Пүрэвдорж гуайн ари, романс дуулаачдын улсын уралдаанд оролцож байсан дуучидтай харьцуулахад өнөөдөр оролцож байгаа дуучид шал өөр болсон байна. Yүнээс харахад СУИС-ийн сургалтын чанар сайн болжээ. Энэ нь олон сайн багш нарын хөдөлмөрийг харуулж байна.

-Дуурийн дуулаач СУИС-ын оюутан хоёрын дунд нилээн ялгаа байгаа. Энэ хоёрыг яаж ялгаж салгаж шүүж байгаа бол?

-Одоо сурч байгаа оюутан, төгсөөд олон жил дуулсан дуучин хоёр мэдээж ялгаатай. Гэхдээ өнөөдөр ялангуяа эрэгтэй баритон хоолойтой хүүхдүүд маш сайн дуулж байна. Yүнийг бүр цохон тэмдэглэмээр байна. Дуурийн дуучин, Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, СУИС-ын оюутан гэж ялгахад хэцүү байна. Ер нь жигд байна. Дуучдын чадвар сайн байна гэлээ.

Нэгдсэн тоглолт нь маргааш ДБЭТ болох бөгөөд зохиолын, рок поп, дуурийн гээд бүх одод ая дуугаараа бэлэг барих аж.

Дашрамд сонирхуулахад Гра при шагналын эзэн 1.500.000 мянган төгрөг гардах бөгөөд өмнө нь манай дуурийн дуулаачдын дунд ийм өндөр шагналын сантай уралдаан зохиогдож байгаагүй юм байна.

Эгшиг, Мишгээ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button