Яруу найрагч Б.Ичинхорлоо Монголынхоо гоо сайхан хаврыг санаж байна

-Сайн байна уу, Америк нутаг ямар байна даа?

-Хан хаврыг санаад сууж байгаа хүнд тэрийг анзаарах сөхөө алга байна даа.

-Шороотой хавраа санаад байгаа юм уу?

-Монголын минь гоо сайхан хавар гээч! Хавар чинь тэгээд ч миний улирал.

-Нээрээ та хавар мэндэлсэн билүү. Төрсөн өдрөө яаж тэмдэглэв?

-Яг тийм, урьхан хавар эхийн хэвлийгээс унасан юм. Төрсөн өдрөө эмэгтэйчүүдийн баяртай хавсаргаад, хэдэн хүүхнүүдтэй хуучнаараа л тэмдэглэлээ.

Америкт суурьшсан ч яахав гэж бодогдох юм уу?

-Яалаа гэж дээ! Эндээс авах юмаа аваад бушуухан нутаг буцна шүү хө.

-Авах юм нь тэгээд юу юм бэ дээ?

-Эрж хайгаад л байна.

-АНУ-д очоод төрсөн дөрвөн мөрт байна уу. Нээрээ англи хэлэнд нэвтэрхий болж байгаа биз дээ?

-Үгүй ээ, одоо шүлэг бичээд сүйд болоод байгаа юм алга. Үүргэвч үүрч, пүүз жийгээд, үсээ богиносгож, MP сонсоод л, хэл үзээд гүйж явна. Хичээл, хүүхэд шуухад гээд зав муутай байна. Аль насандаа хийсэн үйлийн үр юм! Муу эм уйлах чөлөөгүй гэдэг биз дээ, тэр чинь л би байна даа.

Н.Бөртэ

Дугаар 79/3151/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button