Өргөмжит консул Вернард Дьюит албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо

Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр Б.Дьюитийг үүнтэй холбогдуулан хүлээн авч уулзаж, түүнд Монгол Улсын Засгийн газрын Патент, Бельгийн Засгийн газрын зөвшөөрөл бүхий ноотыг тус тус гардуулан өгөв.

Элчин сайд А.Баттөр өргөмжит консул Б.Дьюитэд баяр хүргэхийн сацуу энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдох Монгол Улсын өргөмжит консулуудын ээлжит уулзалтад урилгатай байгааг нь дахин нотлож, хоёр талын хамтын ажиллагааг хөгжөлэх боломжуудын талаар санал солилцов.

Бельгийн Вант Улс нь Фламанд (голланд хэлээр яригч), Валлон (франц хэлээр яригч) болон Герман (герман хэлээр яригч) гэсэн хэл, шашны гурван бүсэд хуваагддаг. Манай Засгийн газрын зүгээс монгол иргэдийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс Бельгийн энэхүү онцлогийг харгалзан Валлон болон Фламанд хэсгүүдэд аль алинд нь ийнхүү өргөмжит консул томилон ажиллуулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button