Цонхны цаадах ирээдүй

Худалч хүнд, мөнөөх уриатай хамт хүүхдийн гэсэн тодотголтой бүх зүйл алга болчихсон юм биш үү. Өнөөдөр хэн хүнгүй Хүүхдийн эрх ашиг хэмээн ярьж, шогширч суудаг болж. Гэхдээ ингэж сайхан ярьдаг шигээ хийж бүтээсэн зүйл бараг байхгүй шүү. Үзээд өгье гэсэн ч алга, нэг л их сайхан ярьдаг хүмүүс. Ашиг сонирхлын үүднээс хүүхдийн нэр барьж, амбиц хөөгөөд байгаа нь даанч олон.

Хүүхдэд зориулсан ресторан, тоглоомын төв, кинотеатр манайд хэр олон байдаг билээ. Тоолоход ч төвөггүй санагдах хэдэн газар нь хаалгаа барьж, бяцхан үйлчлүүлэгчээ гомдоосон нь нууц биш. Гэтэл өдгөө хүүхдийн гэх тодотголтой байгууллага нэлээд олон байдаг ч, бяцхан үрсийнхээ төлөө нулимс унагах нь холгүй энхрий аашилсан эрхмүүд хаана, юу хийгээд яваа нь мэдэгдэхгүй таг чиг. Хүүхдэд зориулж ийм зүйл бүтээлээ. Тэднийг тоглож наадах, сурч боловсроход нь ингэж анхаарлаа гэсэн дорвитой ажил лав олж харсангүй. Гэсэн атлаа тэд олон улсын байгууллагуудаас хандив тусламж гуйж, чамгүй мөнгөөр санхүүждэг сурагтай.

Ирээдүй хойч минь болсон хүүхэд багачууд өнөөдөр амралт чөлөөт цагаа хаана хэрхэн өнгөрүүлж, ямархуу байдалтай амьдарч байгаа нь хэнд ч падгүй мэт. Хатуухан хэлэхэд, томчууд бид тэднээс бүх зүйлийг нь булааж авах гээд байгаа юм биш үү. Өөрсдөө хүүхэд байгаагүй мэт, бас өөрсдөө үр хүүхэдтэй болохгүй юм шиг хэнэггүй загнах хүмүүс хэтэрхий олширлоо. Хүүхдүүдийн хувьд, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар даанч ховор. Хөөр баяртай нь аргагүй зугаалдаг байсан Үндэсний соёл амралтын хүрээлэнгээ одоо зүглэх ч эрхгүй болж. Үлгэрийн баатрууд, сонирхолтой тоглоомоор дүүрэн байсан хүүхдийн парк өнөөдөр үнсэн товрого мэт танигдахын аргагүй болсон нь хэний ч нүдэнд илт. Өнгө өнгийн цэцэгс, үзэсгэлэнт модод нь хөсөр хаягдаж, өхөөрдөм багачуудын дуу аялан тоглодог үлгэрийн хотхон нь өвс шороо овоорсон барилгын талбай болон хувирчээ. Сонирхол татам тоглоомын оронд барилгын материал энд тэндгүй ундуй сундуй хэвтэх нь даанч харамсмаар. Багагүй хэл ам таталсан барилгын ажил ид үргэлжилж байгаа нь энэ. Угтаа бол, хөөрхөн жаалуудын тоглоомын талбайд тэнгэр баганадсан их барилга сүндэрлүүлэх юм гэсэн. Харин газраа булаалгасан Үндэсний соёл амралтын хүрээлэн маань буурь сэлгэж, Яармагийн дэнж дээр байрлана гэв үү.

Бүхэл бүтэн соёл амралтын хүрээлэнг нурааж, байрлалыг нь өөрчилсөн шигээ тийм ч богино хугацаанд босгож чадахгүй биз. Тэгээд ч хаа байсан Яармагт байгаа соёл амралтын хүрээлэнг зориод хол явах хүсэл хэнд байх юм бэ. Зориуд цаг зав гаргаж очихгүй л юм бол хомсхон олдох боломжоо тэгж хол газарт үрэх сонирхолтой хүн байгаа юмуу. Ийнхүү амралт чөлөөт цагаа өнгөрүүлж, аав ээжтэйгээ хөгжилдөх дуртай байсан Үндэсний соёл амралтын хүрээлэнгээ булаалгаад байгаа бяцхан багачууд гэрийнхээ үүдэнд тоглох гэтэл бас л болохгүй янзтай. Орон сууцны өмнө байрлах хүүхдийн тоглоомын талбай шунаг бизнесмэнүүдийн нүдэнд автомашины гарааж, хүнсний дэлгүүр болж харагдсан юм байх. Тиймээс танил тал, ар өврийн хаалгаа хэрэглэж байгаад л хөөрхий хүүхдүүдийг хөөж, тоглоомын талбайг нь булаан эзлэв. Арга нь барагдсан жаалууд сургууль, цэцэрлэгийн хашаанд л өдрийг барж, тогломор аядах нь өрөвдмөөр.

Сүртэй сурталчилгаа хийж, өдөр шөнөгүй урьж залах тоглоомын төвүүд нь хэтэрхий цөөхөн юм. Ядаж байхад, тухтайхан тоглох боломж ховор гэдгийг нь яана. Ихэвчлэн 3-8 насны хүүхэд тоглох боломжтой ч, тэнд хөл толгой нь ялгагдахын аргагүй бөөн бужигнаан болно. Эцэг эхчүүдэд тухлах булан олдохгүй тул арга буюу хүүхдээ тоглож дуустал үүдэнд бөөгнөрөх нь ойлгомжтой. Хүүхдүүдийг насаар нь ангилж, тус бүрт нь тохирсон тусгай орчин бүрдүүлж өгөөгүй тул хөдөлж ядан паацагнах жаалын дэргэдүүр дүрсгүй ах нар нь дайрчих шахаад өнгөрнө гэж мэд. За тэгээд, тоглоомондоо улайрсан хүүхдүүд нэгнийгээ дайрч унагах, балчир жаалууд нь гулгуур, савлуур дээр тоглож чадахгүй ойчих асуудал энүүхэнд шүү дээ. Энэ бүхний хариуцлагыг үүдэнд бөөгнөрсөн эцэг эхчүүд л хүлээдэг гэвэл та итгэх үү. Хонь хурга нийлсэн аятай дээр дооргүй их бужигнаан дундаас хүүхдээ ялгаж танихад ч бэрх юм билээ. Тэгвэл тоглоомын төв нэртэй зарим газарт тоглох зүйл бараг байдаггүй. Хоёр гуравхан машин, бөмбөг, гулгуур, савлуураас өөр тоглоомгүй газарт зочилсон хүүхдүүд уйдсандаа уйлах шахаад гарч байсан удаатай. Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тохиромжтои, хүүхдэд зориулсан төв хэмээн ичих ч үгүй өөрсдийгөө сурталчлахаар өмнөөс нь ичихдээ бүр газарт шургамаар санагддаг юм чинь. Энэ мэтээр хүүхдийн нэрээр түрий барьсан олиггүй газрууд олон байна даа.

Тоглох талбай, зугаалах газар, сонирхох үзвэр ч үгүй болсон хөөрхий үрс минь гэрийнхээ цонхоор ширтэж гиюүрэн сууснаар өсч хөгжих юм гэж үү. Тэдний хүсэл мөрөөдөл, хөгжилтэй тоглоом, ирээдүйг харах итгэл сэтгэлийг цонхны цаадах амьдралаар хэмжинэ гэвэл утгагүй. Ээж аавыгаа хүлээж, цаг тоолон хүлээж суугаа хүүхдүүд гэртээ уйтгарлан сууж байгаа жишээ захаас аваад олон бий. Дөрвөн хананы дунд хашигдаж, тоглож наадах хүслээ хэдхэн тоглоомоор хуурсан тэдэнд хэн хань болох билээ. Алаан талаан, садар самууныг сурталчилсан кино, ТВ чатаас өөр зүйл телевизээр гарах биш. Үдэш орой нь хүүхэлдэйн кино гардаг ганц хоёрхон сувгийг эс тооцвол шүү дээ, хөөрхий. Харин сүүлийн үед хүүхдийн нэвтрүүлэг багагүй нэмэгдэж байгаа ч өдрийн цагаар гардаг нь ховор. Хиргүй тунгалаг сэтгэл, бяцхан зүрхэндээ уйтгар тээсэн хүүхдүүд ганцаардмал, бие даах чадвар муутай нэгэн болж хүмүүжихийг хэн байг гэхэв. Тун удахгүй хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг Эх үрсийн баяр болох гэж байгаа.

Өнгө өнгийн бөмбөлөг хөөргөж, бэлэг тэвэрсэн тэдэнд энэ өдөр хамгийн том баяр нь. Гэхдээ өдрөөс өдөрт ховордоод байгаа тоглоомын талбайгаас өөр газарт тэднийгээ баярлуулах боломж бидэнд бий болов уу, таминь. Үндэсний соёл амралтын хүрээлэн мартагдсан дууль болсон гэж дээр хэлсэн шүү дээ. Мэдээж хэрэг, Сүхбаатарын талбайд багахан хэмжээний шоу тоглолт болж, олны хөл хөдөлгөөнд дарагдах нь лав. Өнгийн бөмбөлөг, тоглоом, амттан худалдсан наймаачид энэ тэрүүгээр хөлхөлдөж, алхам тутамд гэрэл зурагчид хөндөлсөх нь заримдаа тээртэй ч юм шиг санагддагийг нуугаад яахав. Одоогийн байдлаар, Эх үрсийн баярт зориулсан шоу тоглолтын тов тодорхойгүй хэвээр. Сураг сонсох нь ээ, дуучин Ч.Ану хүүхдэд зориулсан тоглолт хийхээр зэхсэн бол, дуучин М.Нара хүүхдийн дууны клипээ олны хүртээл болгохоор төлөвлөснөөс нь өөр мэдэх зүйл алга.

Тэгэхээр бяцхан үрсийн минь баярын өдөр Сүхбаатарын талбайд эхэлсэн шигээ тэндээ дуусах нь. Харин сүүлийн үед уйдаж ганихарсан залуус, үр хүүхдээ салхилуулахыг хүссэн эцэг эхчүүд Сүхбаатарын талбайн зүүн талд байх усан оргилуурыг зорих нь ихэсчээ. Шөнийн 03 цаг хүртэл тэрхүү газарт хөл хөдөлгөөн огт тасардаггүй юм билээ. Хүүхэд багачуудын инээх дуун, хосуудын шивнээг чухам л эндээс л сонсч болохоор. Өнгийн гэрлээр чимсэн усан оргилуурын дэргэд хэсэг зуур ч болов, саатах хүсэл эрхгүй төрдөг юм билээ. Тэгвэл унаа машинтай зарим нь Зайсан толгойн хажууханд байрлах Бурхан багшийн цэцэрлэгт хүрээнд очно гээд бод доо. Тэнд бяцхан ч гэсэн тоглоомын талбай бий. Хотын гудамжаас илүү тодхон гэрэлтэй цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоом, идэш ууш гээд л байхгүй юм бараг үгүй шүү. Ингээд бодохоор бидний хүүхэд, бяцхан дүү нар маань Сүхбаатарын талбай, усан оргилуур, бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн гэсэн хэдхэн газарт л тухлах нь. Хүүхэд насныхаа мартагдашгүй дурсамж, хөөр баярыг чухам эндээс л олж авна гэхээр нэг л тиймхэн.

Өнөө маргаашаа бодож, өнгө мөнгө хөөсөн богинохон хүслээс минь болж ирээдүй хойч маань хэрхэн хохирч байгааг бодолцох цаг нь болсон юм биш үү, хүмүүс ээ. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Өнгөц харахад тоглоомын талбай, үзвэр үйлчилгээний талаар яриад байгаа юм шиг санагдаж болох боловч бид ирээдүйгээсээ хүсэл мөрөөдөл, баяр баясгаланг нь булааж байгаагаас ялгаа юун.

Р.Есүй

Дугаар 083/1009/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button