Т.Баясгалан Кёкүшюзаныг МУГЖ С.Эрдэнэцэцэгээс булаасан уу?

Үндсэн ажлаа хийхгүй хэрнээ эхнэртэйгээ дуулж клип хийлгэсэн, төрөл бүрийн загварын хэлхгэр дээлийг өнгө хуарлуулан сольсон гээд ер нь л нэг хэсэгтээ олны хараанд байлаа. Энэ хоёрын гэрлэлтийг цөөнгүй хүн сонирхсон нь ойлгомжтой.

Гэхдээ тэр хоёрыг нийллээ гэж баярлаж, бас атаархаж хорссон нь үгүй байх. Харин уг гэрлэлтэд нэгэн эмэгтэй тун ч сэтгэл дундуур яваагаа нуудаггүй гэнэ. Тэр хүн бол МУГЖ С.Эрдэнэцэцэг юм. С.Эрдэнэцэцэг аль 1996 онд Японд очихдоо Ошима дэвжээгээр зочилж Кёкүшюзантай зургаа татуулсан тэр мөчөөс хойш сэтгэл алдарсан гэдэг. Тухайн үедээ хүнд гунигтайхан ярьсан энэ талаар хэвлэл мэдээллээр бичигдэж байсан авч хэн хэн нь илтэд үгүсгэж байсан билээ.

Гэвч тэр хоёр янаг амрагийн холбоотой байсан нь маргашгүй үнэн. Кёкүшюзаны экс эхнэр Буянбилэг ч энэ талаар ойр дотныхоо найз нөхдөд ярьсан байдаг. Кёкүшюзан, Буянбилэг хоёрыг салахад С.Эрдэнэцэцэг одоо л өөртэй нь ханилна гэсэн бодолтой байснаа зарим нэгэн хүнд гунигтайхан ярьсан нь ҮДБЭЧ-гаар нэг хэсэгтээ цуурсан. Одоо ч гэсэн С.Эрдэнэцэцэг, Т.Баясгалан хоёр тоглолтын үеэр тааралдахаараа бие биетэйгээ мэндлэх нь бүү хэл ширэв татан өнгөрдөг гэлцэх юм билээ.

Маш нууц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button