Нар жаргаснаас хойшхи хоолны жор

Үүнтэй холбоотойгоор нар жаргаснаас хойш идсэн хоол хүнс бие махбодийн амралтад саад болж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Гэтэл оройтсон хоолноос татгалзан өлсөөд, үмх махнаас өөр зүйл бодохгүй байж чадахгүй бол хэрхэх вэ?
Ийм хуурамч сэтгэгдэл ихэвчлэн хүмүүсийг хөргөгч рүү дайрч, гарт тааралдсан болгоноо үмхлэхэд хүргэдэг. Орой өлсөж байгаа мэт санагдах нь хуурамч мэдрэмж, унтахын өмнө идсэн бүх хүнс өөх тос болон хуримтлагддаг. Өөрөө өөрийгөө эзэмдэхийг хичээ, ном унш, анхаарлаа өөр зүйлд хандуул. Бүр хэцүү санагдаад байвал ус уу. Яагаад ч нэмэргүй болж, идмээр санагдаад байвал ид. Гэхдээ тааралдсан бүгдийг л биш шүү.
Оройн хоол болгох гэж байгаа бүтээгдэхүүнийг сонгохдоо түргэн шингэхээр жишээлбэл, тараг эсвэл ногоог сонгоорой. Тослог зүйлс болон амттанаас татгалзаарай. Ийм хүнсийг өдрийн цагт хэрэглэсэн тусгүй, тэр тусмаа орой бүр ч хэрэггүй. Оройн хоолны цэснээс согтууруулах ундаа болон кофеин агуулсан шингэнийг хасаарай. Үүний сацуу үдэш та биеийн илчлэгийг шатаах эслэг хүнс тухайлбал сагамхай загас, улаан лоолийн нухаш, лууван, баклажан, манжин, алим, гүзээлзгэнэ, амтат гуа, жүрж, чангаанзыг сонгоорой. Эдгээр хүнс жин нэмэхгүй, харин ч спорттой хавсарвал жингээ түргэн хасахад туслана.
Дугаар 9
Гэр бүлийн сонин