Ho My Хёнг эцсийн замд нь үдлээ

Олон арван мянган хүн өмнөх төрийн тэргүүнтэйгээ салах ёс гүйцэтгэхээр хотын гудамж талбайд цуглажээ. Өнгөрөгч онд төрийн эрхээс буусан Ho My Хён хүний эрхийн хуульч гэдгээрээ олонд танигдсан бөгөөд түүнд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хан Сён Сү хэлсэн үгэндээ талийгаачийн ардчилал, хүний эрхийн төлөөх тэмцлийг хойч үе мартахгүй гэжээ. Cap гаруйн өмнөөс авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байсан Ho My Хён өөрийгөө гэм буруугүй гэсэн ч ард иргэдээсээ уучлалт хүссэн бөгөөд амиа хорлохынхоо өмнө гэр бүлийнхэндээ хаяглан үлдээсэн зурвастаа олон хүний итгэлийг хөсөрдүүлсэндээ өршөөл эрье гэжээ. Түүнийг гэр бүлийнхнийх нь хамт авлигын хэрэгт сэжиглэсэн нь улстөрийн явуулга байсан гэж дэмжигчид нь үзэж буй. Сөүл хотын төвд цугларагсдын олонхи нь Ho My Хёны дэмжигчид тул одоогийн эрх баригчдын эсрэг үймээн самуун дэгдэхээс болгоомжилж албаныхан 15 мянга гаруй цагдааг оршуулгын ажиллагааны үеэр харуул хамгаалалтад гаргасан байна. Ho My Хёны халааг авсан одоогийн Ерөнхийлөгч И Мён Бакийг талийгаачийн шарилд цэцэг өргөх үеэр цугларагсдын зарим нь эсэргүүцлээ илэрхийлжээ.
2003 онд төрийн эрхэнд гарсан Ho My Хён сонгуулийн кампанит ажлын үеэр шар өнгийг бэлгэдпээ болгосныг санаж дэмжигчид нь салах ёс гүйцэтгэх ажиллагааны үеэр шар хувцас, шар малгайгаар жигдэрч шар цэцэг, шар тууз зэргийг гашуудлын цуваа руу цацсан байна. Салах ёс гүйцэтгэх ажиллагааг Өмнөд Солонгос даяар телевизээр шууд дамжуулжээ. Ho My Хёныг гэрээс ёсоор нь чандарлаж төрөлх Бонха сууринд нь нутаглуулна.