Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээний хүрээнд Монгол Улсын худалдааг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлага, тэргүүлэх чиглэлийн үнэлгээ хийх арга хэмжээний тухай

тарифын болон тарифын бус хориг саадыг багасгах замаар хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, дэлхийн худалдаан дахь оролцоог нь нэмэгдүүлэх зорилго бүхий худалдааны хэлэлцээний шинэ үе шат эхлүүлэх шийдвэр гаргасан нь Дохагийн хөгжлийн хөтөлбөр гэж нэршсэн.

Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр байгуулагдсан 1948 оны худалдаатай харьцуулахад дэлхийн худалдаа 27 дахин өссөн байна. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд явагдсан хэд хэдэн үе шатны хэлэлцээний үр дүнд хөгжингүй орнуудын импортын дундаж тариф 20-30 хувиас 4 орчим хувь болж буурчээ. Гэвч тариф, тоон хязгаарлалт зэрэг хүчин зүйлээс гадна барааг импортлох, экспортлох болон транзит тээврийн төвөгтэй, шат дамжлага ихтэй процедур, захиргааны дүрэм журам, хүнд суртал, хилийн хяналтын давхардсан, хэт нүсэр процедур зэргээс үүдсэн саад бэрхшээл нь гадаад худалдаа эрхлэгчдийн бизнесийн зардлыг ихээхэн нэмэгдүүлж байна.

Иймд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд худалдааг хөнгөвчлөх асуудлыг Дохагийн үе шатны хэлэлцээнд хамруулахаар 2004 онд шийдвэрлэсний дагуу Женев хотноо хэлэлцээ эрчимтэй явагдаж байгаа билээ.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээ нь Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн чөлөөтэй дамжин өнгөрөх боломжийг хангах; импортлох, экспортлохтой холбогдсон хураамж болон бүрдүүлэлтийн горим, худалдааны зохицуулалтын журмыг хэвлэн нийтлэх; зохион байгуулан хэрэгжүүлэх тухай заалтуудыг сайжруулах, түүнчлэн хөгжиж байгаа болон нэн буурай хөгжилтэй орнуудад худалдааг хөнгөвчлөх бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гишүүн орнуудын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

Өнөөгийн байдлаар ДХБ-ын гишүүд худалдааг хөнгөвчлөх чиглэлээр 50 гаруй санал боловсруулан хэлэлцэж байгаагаас манай улс гаалийн брокер,

худалдаатай холбоотой эрх зүйн баримт бичгийг урьдчилан хэвлэх, зөвлөлдөх, баримт бүрдүүлэлтийг хялбарчлах, уялдуулах, олон улсын стандартыг хэрэглэх, мэдээллийг хэвлэн нийтлэх, нийтэд хүртээмжтэй болгох зэрэг асуудлаар 8 санал боловсруулаад байна.

Дохагийн үе шатны хэлэлцээ амжилттай дуусвал хэлэлцээний ширээнд буй эдгээр саналуудыг нэгтгэсэн Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулагдах юм.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулагдсаны дараа хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс гишүүн орон бүр хэрэгжилтийн хугацаа бүхий үүрэг амлалтын нарийвчилсан жагсаалт гарган ДХБ-д мэдүүлж, тус байгууллага буюу гишүүн орнуудын өмнө үүрэг хүлээнэ.

Иймд худалдааг хөнгөвчлөх хэлэлцээнд идэвхтэй оролцох нь гадаад худалдаа хийх таатай нөхцөл бүрдүүлэх, ирээдүйн Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр-ийг хэрэгжүүлэхэд нэн чухал юм.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээний хүрээнд хэлэлцэгдэж буй санал-баримт бичигт тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй эсэх, учирч буй саад бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх боломжийн талаар ДХБ-ын гишүүн орон бүр үнэлгээ хийж байна.

Монгол улсын Гадаад харилцааны яам, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газар, ДХБ, Дэлхийн банк, Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын худалдааг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлага, тэргүүлэх чиглэлийн үнэлгээг зохион байгуулж холбогдох байгууллагуудтай хамтран 5 дугаар сарын 25-29-нд үнэлгээг хийж дуусгав.

Таван өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр замын олон улсын тээвэр зуучийн төв, Улаанбаатар хотын гаалийн газар, Татварын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Чөлөөт бүсийн зөвлөл, Олон улсын тээвэр зуучлалын төв, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Үндэсний авто тээврийн холбоо, Мэдээлэл харилцаа холбоо шуудан технологийн газар, Монгол экспрес, Азийн зам, BLC компанийн 30 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Үнэлгээнд оролцогчид Дохагийн худалдааг хөнгөвчлөх хэлэлцээний хүрээнд хэлэлцэгдэж буй 48 санал-арга хэмжээ тус бүрийн хувьд манай улсад хэрэгжиж буй байдал, тулгарч буй саад бэрхшээл, шийдвэрлэх арга

зам, техникийн тусламж авах тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон бөгөөд 11 санал бүрэн хэрэгжсэн, 3 огт хэрэгжих боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Үнэлгээний үр дүнг Гадаад харилцааны сайд С.Батболдод илтгэн танилцуулав.

Дохагийн олон талт худалдааны хэлэлцээний хүрээнд хэлэлцэгдэж буй худалдааг хөнгөвчлөх арга хэмжээнүүдийн талаар үнэлгээ хийсэн нь манай улсын худалдааг хөнгөвчлөх өнөөгийн байдал, хүндрэл бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх боломжийг дүгнэн хэлэлцэх, Дохагийн хэлэлцээнд ашиг сонирхлоо илэрхийлэн идэвхтэй оролцох, улмаар олон улсын байгууллагууд, хандивлагчдаас техникийн туслалцаа, дэмжлэг авах тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, худалдаанд хамааралтай дотоодын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

Гадаад харилцааны яам.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button