Хороодын Засаг дарга нар номын дуу сонслоо

хууль эрхзүйн талаар номын дуу сонслоо. Монгол улсын Дайчилгааны тухай хуулийн дагуу бүх шатны Засаг дарга нарт цэргийн бэлтгэл сургалт явуулах ёстой. Өнөө жил хороодын Засаг дарга нарын 51 хувь нь шинээр сонгогдсон.

Тиймээс тэдэнд батлан хамгаалах чиглэлээр ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх, хуулиар батлагдсан тэдний эрх үүргийн талаар мэдлэг олгох зорилгоор БХЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб хамтран энэхүү сургалтыг зохиож байгаа юм. Цэргийн албанд явсан, гэрээт цэргийн албанд элссэн болон дүйцүүлэх алба хааж байгаа хүмүүсийн ар гэрт тусламж дэмжлэг үзүүлэх, тэдэнд туслах зэрэг ажилд хорооны Засаг дарга оролцдог.

Энэ ажлыг хууль, эрхзүйн хүрээнд хэрхэн зохион байгуулдгийг энэхүү сургалтад хамрагдсанаараа мэдэж авах боломжтой юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг энд хэлсэн үгэндээ, хагас цэргийн зохион байгуулалтаар ажилладаг нийслэлийнхний хувьд батлан хамгаалахын төв байгууллагатай хамтран ажиллахад дөхөмтэй байдгийг тэмдэглэн хэлээд, сургалтад цуглах нь чухал биш, харин энд яригдсан хэлэгдсэн зүйлүүдийг хэрэгжүүлэхийн чухлыг онцолсон байна.

Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү сургалт хоёр өдөр үргэлжлэх агаад яаман дээр болох сургалтаас гадна дүүргүүд тус бүртээ цэргийн насны эрчүүдийг бүртгэх, шилжилт хөдөлгөөнийг хийх, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тавих хяналт, иргэдийг цэргийн үүрэгтнээ биелүүлэхэд нь туслах зэрэг иргэд рүү чиглэсэн батлан хамгаалахын үйл ажиллагаанд оролцуулсан сургалт зохиох ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button