Нийслэлийн удирдлагууд дүүргүүдийг амлаж авлаа

Даалгаж өгсөн дүүргийн тохижилт болоод бүхий л ажилд хяналт тавьж, даалгасан ажлын гүйцэтгэл, түүний биелэлтэд хяналт тавьж ажиллаарай гэж цэргүүддээ үүрэг өглөө.

Хотын мээр Сонгинохайрхан дүүргийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, Сүхбаатарыг Да.Ганболд, Баянзүрхийг Ц.Цогзолмаа, Хан-Уулыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан, Баянголыг Улаанбаатарын ерөнхий менежер Ч.Батад хариуцууллаа. Харин хотын захын гурван дүүргийг Засаг дарга өөрөө хариуцахаар болсон юм.

Энэ үеэр Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Б.Баатарзориг Өнгөрсөн долоо хоногт 129 хороодын Засаг дарга нарт сургалт явууллаа. Энэ үеэр тэднийг ажлын ачааллаар дарна шүү гэж сайн хэлсэн. Тэдэнд хатуу шаардлага тавьж ажилламаар байна гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button