Г.Занданшатар сайд Японд айлчилж байна

Тэрбээр Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи-д бараалхаж, Гадаад хэргийн сайд К.Окада-тай хэлэлцээ хийв. Мөн Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн сайд М.Наошима, Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Х.Хирано, Гадаад хэргийн парламентын асуудал эрхэлсэн дэд сайд хатагтай Ч.Нишимура болон парламентын зарим гишүүдтэй уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Айлчлалын хүрээнд зохион байгуулсан Монгол, Японы Засгийн газар хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын III Зөвлөлдөх уулзалтын нээлтэд ГХ-ийн сайд Г.Занданшатар, Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн сайд М.Наошима нар оролцон үг хэлж, эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, бизнесийн удирдлагуудтай уулзав.

Айлчлалынхаа үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Японы Нагояа хотод Монгол Улсын Өргөмжит консулоор ноён Ч.Андо-г томилж, мөн хоёр орны харилцаанд хувь нэмэр оруулсан зарим Япон иргэнд төр, засгийн шагналыг гардуулав. Тэрбээр Никкэй сонин, Эн-Эйч-Кэй телевизид хоёр орны харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлага өгөв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button