М-Си-Эс Тайгер үйлдвэр бүтээгдэхүүнүүдээ лаазанд савлаж эхэллээ

Тус үйлдвэрт суурилуулсан лаазлах шугам нь Германы алдарт Кронес фирмийнх бөгөөд цагт 18 мянган ширхэг бүтээгдэхүүн савлах хүчин чадалтай юм байна.

Лаазлах шугамын албан ёсны нээлтэнд хүрэлцэн ирсэн зочдод хандан тус үйлдвэрийн дэд захирал Д.Гантигмаа Өнгөрч буй 2009 он бидний хувьд амжилт бүтээл дүүрэн байлаа. Өнөөдөр бид үйлдвэрийн түүхэндээ нэгэн том алхам хийж байна. Чадварлаг Монгол мэргэжилтнүүд дэлхийн зиндааны техник технологи ашиглан үндэсний брэнд Жалам хар, Сэнгүр шар айргуудыг цоо шинэ савлагаатайгаар хэрэглэгчиддээ хүргэж байгаадаа бид туйлын баяртай байна.

Өнөөдрөөс эхлэн Монголчууд маань далайн чанадаас урт зам туулан, удаан хугацааны дараа хэрэглэгчдэд хүрдэг лаазалсан шар айргуудын оронд Монголдоо үйлдвэрлэсэн шинэхэн лаазтай шар айргийг таашаан хэрэглэх боломжтой боллоо хэмээн онцолсон.

үideo1

Дэлхийд танигдсан Tiger шар айргийг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн, үндэсний брэнд Сэнгүр олон улсын давцангаас мөнгөн медаль хүртсэн, хүнсний аюулгүй байдлын ISO 220002005 стандартыг Монголд анх нэвтрүүлсэн гээд амжилт бүтээлийн дуулиан нь тасардаггүй М-Си-Эс Тайгер үйлдвэр хамт олны Дэлхийн хөгжлийг Монголд гэсэн уриа өнөөдөр бас нэгэн талаар биелэлээ олж лаазлах шугамыг ашиглалтанд орууллаа.

Ийнхүү лаазлах шугамтай болсоноор Монголчууд бидэнд импортын бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь хэмжээг бууруулж, үндэсний үйлдвэрлэлээ тэлэх сайхан боломж бүрдэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button