Малын хулгай багассан ч эрүүгийн нөхцөл байдал сайнгүй байна

-Төв аймгийн цагдаагийн хэлтсийн тухай яриагаа эхэлье?

-Дотоодыг хамгаалах хэв журмын хэлтсийг Зуунмод хотод 1943 онд байгуулсан нь одоогийн цагдаагийн газрын үндэс суурь болсон. Манай хамт олон 2008 онд 65 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Бусад орон нутгийн цагдаагийн газраас ялгарах нэг онцлог нь хамгийн олон буюу 27 сумтай, аймгийн нутаг дэвсгэрт Нийслэл хот оршдог. Нийт 200 гаруй офицер, цагдаагийн албан хаагчтай.

-Нийслэлийг тойрон оршдог болохоор ачаалал ихтэй ажилладаг гэж ойлгож болох уу?

-Ер нь тэгж ойлгож болно. Улаанбаатар хотын Багануур, Багахангай, Налайх дүүрэг Төв аймгийн нутагт байдаг. Нийслэл рүү орж гарч байгаа автомашин тээврийн хэрэгслийн хяналтад онцгой анхаарал тавьж, хотыг тойрсон 10 гаруй пост дээр хэв журмын болон автын байцаагч 24 цагаар ажилладаг. Нийслэл хотын бүх авто машины дугуй манай аймгийн зам дээр өнхөрдөг гэж Төв аймгийнхан хошигнон ярьдаг.

-Хөдөө малын хулгай зонхилдог. Төв аймгийн хувьд малын хулгай хэр их гарч байна?

-2009 оны эхний 11 сарын дүнг харахад нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 50 гаруй хувийг мал хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Үйлдсэн арга барилыг нь судалж үзэхэд гэмт хэргийн 80 хувь бэлчээрт, 75.4 хувь шөнийн цагаар гарсан. Үүнд цагдаагийн ажилчид дүгнэлт хийж малын хулгайч нартай эрчимтэй тэмцсэн. Тухайлбал, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, нууц далд аргаар үйлдэгдсэн хэргийг илрүүлэх зорилгоор Эрчимжүүлэлт, Отолт, Шалгалт, Оргодол-Илрүүлэлт 2009, Хяналт зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг холбогдох газруудтай хамтран зохион байгууллаа. Үүний үр дүнд гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 56.6 хувиар буурсан үзүүлэлт гарлаа. Нийслэлийн иргэд гарал үүслийн бичиггүй хулгайн мах, махан бүтээгдэхүүн худалдаж авахаас зайлсхийх хэрэгтэй. Төв аймгийн цагдаагийн газар Нийслэлийг тойрсон 13 хяналтын пост ажиллуулж байна. Харин аймгийн хэмжээнд эрүүгийн нөхцөл байдал төдийлөн сайнгүй, өсөх хандлагатай боллоо.

-Ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?

-Хулгай дээрэм, иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, архидан согтуурах явдал буурахгүй байна. Энэ онд хүн амины хэрэг өссөн үзүүлэлттэй гарлаа. 2008 онд таван хэрэг бүртгэгдсэн бол 2009 онд 15 хүн амины хэрэг үйлдэгдлээ. Гарч байгаа гэмт хэргүүд ихэвчлэн ахуйн хүрээнд, гэр бүлийн хүмүүсийн маргаанаас үүдэн нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн нь тогтоогдсон.

-Үйлдэгдэж байгаа хэргийн илрүүлэлт хэр зэрэг байна?

-2009 онд онц ноцтой гэмт хэргийг 100 хувь илрүүлж эзэн холбогдогчийг тогтоосон. Хөдөө орон нутагт малчин иргэд тархай, зайтай оршдог болохоор хэргийн газар очих, мөрдөн илрүүлэх тал дээр хугацаа их шаарддаг. Үүнийг анхаарч цагдаа нараа сургалтад хамруулан мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлдэг. Ингэснээр онц ноцтой гэмт хэргийн илрүүлэлт өнгөрсөн онтой харьцуулахад сайжирлаа.

-2009 онд гарсан ноцтой хэргүүдээс дурдвал?

-Эрүүгийн нөхцөл байдал хүндхэн байсан ч өнгөрсөн онуудтай харьцуулахад гэмт хэргийн гаралт буурлаа. Манай аймгийн нутгаар дамжин их хэмжээний муудсан махыг нийслэл хот руу оруулахыг завдсан иргэнийг Төв аймгийн цагдаагийн албан хаагчид сонор сэрэмжтэй ажиллан илрүүлсэн. Мөн Жаргалант сумаас таван тонн самар тээвэрлэн нийслэл хот руу оргох гэж байсан гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Малын хулгай буурсан ч Төв аймаг нь нийслэлтэй хил залгаа учир манай аймгаар дамжин хулгайн эд бараа, мод, малын мах зэргийг хууль бус аргаар нэвтрүүлэх нь ихэслээ.

– Орон нутагт шийдвэрлэвэл зохих ямах асуудал байна вэ?

– Машин тэрэг хүрэлцдэггүй. Зарим сум өөрийн гэсэн унаагүй цагдаа нар явган явах, замын унаанд дайгдах зэрэг асуудал гарч байна. Зарим хэсэг өөрийн гэсэн байргүй тохь тухгүй дусаал гоождог байранд ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Ер нь цагдаагийн албан хаагчийн хангамж муу байдаг нь үнэн. Гэхдээ тэр болгон зовлон тоочоод байхгүй ажил үүргээ сайн гүйцэтгээд явж байна.

-Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчид Төв аймгийн нутагт отроор их орж ирдэг гэж сонслоо?

-Төв аймаг нь хангай, тал хээр, говь хосолсон нутагтай. Жил бүр өнөтэй сайхан өвөлжиж, цас нимгэн болохоор хөрш зэргэлдээ аймгийн малчид ирж өвөлждөг. Одоогийн байдлаар 17 суманд 274 өрхийн 230.4 мянган мал отроор өвөлжиж байна. Үүнд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа Дундговь, Хэнтий, Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотын малчид орж байна. Эх орныхоо байгаль газар нутгийг хүн болгон хуваагаад эзэмшиж болно. Бид отроор ирж байгаа малчдыг хөөхгүй, харин ч өвлийг өнөтэй давахад нь туслана. Гэхдээ отрын нүүдэл хийх явцад малын хулгайн гэмт хэрэг ихээр гарч байна. Өөрсдийн мал ахуйгаа хараа хяналтдаа байлгаагүйн улмаас хулгайд алдах, мөн отроор явж байгаа малчид өөрсдөө мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байна. Үүнд Төв аймгийн цагдаагийн газар онцгой анхаарал хандуулан малчид болон хөрш зэргэлдээ аймгийн цагдаагийн газартай байнга холбоотой ажилладаг.

-Отрын хичнээн мал өвөлжиж байна?

-2009-2010 онд Хэнтий, Говьсүмэр, Булган, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Улаанбаатар хотын 9865 өрхийн 3.6 сая толгой малыг өвөлжүүлж онд оруулна. Малыг төлөөр ангилж үзвэл тэмээ 42, адуу 13571, үхэр 6606, хонь 130403,ямаа 73822 толгой байна.

-Шинэ залуу офицер, цагдааг орон нутагт ажиллуулахдаа юу анхаардаг вэ?

-Орон нутагт ажиллах нь төв суурин газар ажиллахаас илүү хүнд. Иймээс манай цагдаагийн газар шинээр элсэж байгаа цагдаа офицерыг 7-14 хоног дадлагажуулан, хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулдаг. Үүний дараа сум, багт хэсгийн төлөөлөгч болон хэв журмын цагдаагаар ажиллуулж байгаа.

-Нийслэлийн цагдаагийн газартай хэрхэн хамтарч ажиллаж байна?

-Төв аймаг нь Нийслэл хотыг тойрон оршдог учир аливаа гэмт хэрэг зөрчил гарвал гэмт этгээдүүд хамгийн түрүүнд манай аймгийн нутгаар дамжин өнгөрнө. Иймээс манай цагдаагийн хамт олон Нийслэлийн холбогдох байгууллагууд, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газартай байнгын холбоотой байдаг. Энэ сарын 14-нд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Батбаатараар ахлуулсан Хөдөлгөөнт эргүүл-ийн цагдаа албан хаагчид манай аймагт ажиллаж туршлага солилцон хамтран ажиллах тухай хэлэлцсэнд баяртай байна. Цагдаагийн албан хаагчид бид холбоотой нягт хамтран ажиллаж чадвал гэмт хэргийг цаг алдалгүй таслан зогсоох боломжтой.

Ярилцсан М.ЗОЛБААТАР

Дугаар 187/187/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button