Б.Энхболд Монголд ашиглаж байгаагүй сум илэрсэн

Нийслэлийн Цагдаагийн газраас харъяаллын дагуух газруудын буу, сумны тооллогыг явуулж урьдчилсан дүнг гаргасан байна. Энэ талаар тус газрын НЦГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Энхболдоос тодрууллаа.

-Нийслэлд хэчнээн галт зэвсэг бүртгэгдэв. Галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг ч нэлээд илэрсэн гэсэн?

-Сарын хугацаатай үргэлжлэх аяны хүрээнд нийслэлд хоёр ч гэмт хэргийг илрүүллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутагт байрлах ил зогсоолд байсан автомашинаас Тигр маркийн буу алдагдсаныг, мөн тус дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш орон сууцны хороололд амьдардаг Төмөрчөдөрийнхөөс Маузер буу алдсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Энэ онд нийслэлд галт зэвсэг ашиглан үйлдсэн гэмт хэрэг найман удаа гарсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 33.3 хувиар өссөн байна. Зэвсэг-2009 арга хэмжээний үеэр галт зэвсэг, сум хэрэгсэлтэй холбоотой 69 зөрчил илрүүлж, 976 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэд, байгууллагаас 115 галт зэвсэг хураасан.

-Эрүүгийн цагдаагийн газартай хамтран Их ав дэлгүүрт сум үйлдвэрлэж байсныг илрүүлсэн. Энэ хэрэг ямар шатанд байна вэ?

-Холбогдох байгууллагууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус дэлгүүрт 12 болон 16 мм-ийн голчтой үрлэн сумыг зохих зөвшөөрөлгүй үйлдвэрлэн борлуулсныг илрүүлсэн. Тэдний сум үйлдвэрлэж байсан хоёр багажийг ч хураан авлаа. Түүнчлэн байлдааны зориулалттай 7.62×39 мм-ийн 60, 7.62×54 мм-ийн 40, 5.45 мм буюу манай улсын зэвсэглэлд орж ирээгүй АК-74 бууны 29 ширхэг сум хураасан. Энэ сумыг монголд өмнө нь ашиглаж байгаагүй.

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар салют буудахыг хориглосон. Үүнтэй холбогдуулан ямар арга хэмжээ авах вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үзвэр үйлчилгээ, соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага аж ахуйн нэгжийн барилга байгууламжид перотехникийн хэрэгсэл ашиглахыг хориглосон. Перотехникийн хэрэгсэл гэдэг нь хурц гэрэл цацруулдаг, чанга дуу чимээ үүсгэдэг, баяр ёслол, цэнгээний зориулалтаар ашигладаг хэрэгслүүд юм. Үүнийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах асуудлыг Засгийн газрын 149 дүгээр тогтоолоор баталсан. Импортлох зөвшөөрлийг ҮХЯ, МХЕГ-аас авдаг. Ашиглах бол цагдаа, онцгой байдлын газраас гурав хоногийн өмнө зөвшөөрөл авах ёстой.

Д.Мягмаржаргал

Дугаар 252

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button