Төлөөлөгч бүрт 100 саяыг өгөхгүй

учирч буй хүндрэл төлөөлөгч бүрт мөнгө өгөх эсэх талаар НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Т.Билэгтээс тодрууллаа.

-НИТХ-ын IY хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэж байна вэ. Энэ удаагийн хуралдааны онцлог гэвэл?

НИТХ-ын хуралдаанаар 2010 оны нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт, төсөв, газар зохион байгуулалт, нийслэлийн өмчөөс хуваарилах эд хөрөнгийн жагсаалт батлах, аудитын тайлан зэрэг асуудал хэлэлцэнэ. Гол илтгэлүүд, байнгын хороодын дүгнэлтийг сонслоо. Хурлын онцлог гэвэл хэлэлцэх асуудлыг 14-15 хоногийн өмнө ИХ-ын төлөөлөгчдөд хүргүүлсэн. Энэ хооронд төлөөлөгчид иргэдээсээ санал авч хороодынхоо хурлаар хэлэлцүүлсэн. Төсөв, санхүү, хот байгуулалтын хороод санал дүгнэлт гаргажээ. Нийслэлийн төсөвт бололцоотой бүх асуудлыг тусгахыг хичээж байна.

-Төсөв батлахад бэрхшээлтэй хүндрэл учруулсан ямар асуудал байна вэ?

-Бэрхшээл бий. Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог иргэд, хөнгөлөлттэй үнээр зорчдог оюутнуудын нөхөн олговрын асуудал. Нөхөн олговорт 30 тэрбум төгрөг суусан. Өөрөөр хэлбэл нийслэлийн нийт төсвийн 50 хувийг нөхөн олговорт өгнө гэсэн үг. Уг нь БСШУ-ы сайдын багцад байх ёстой мөнгө. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог оюутнууд бүгд нийслэлийн иргэн биш, хөдөө орон нутгаас ирсэн. Монголын хэмжээний асуудал байтал ачааг нийслэлд үүрүүлдэг нь төсөвт хүндрэл учруулж байна.

-Хүн амын орлогын албан татварыг орон нутагт нь хэрэглүүлэхээр хуульчилсан. Эл байдал нийслэлд хэрэгжих боломж бий юу?

-УИХ анх энэ төрлийн татварыг орон нутгийн төсөвт оруулахаар хуульчилсан. Гэвч УИХ 56 тэрбум төгрөгийг нийслэлээс төсөвт татан авсан. Ингэснээр нийслэлийнхээ замыг сайжруулах, утааг арилгахад төсөв мөнгөний бэрхшээл учруулж байгаа юм. Орон нутгийн бие даасан байдлыг хангана гэж олон жил ярьсан ч хэрэгжүүлэх нь бүү хэл төвлөрүүлсэн мөнгийг татан төвлөрүүлж тарамдуулан зарцуулах тийшээ яваад буйд шүүмжлэлтэй ханддаг.

-НИХ-ын төлөөлөгч бүр 100 сая төгрөг тойргийнхоо нэрээр авах нь гэсэн яриа гарсан. Хэр ортой юм бэ?

-УИХ-ын гишүүдийн 76 тэрбумтай холбоотой гарсан яриа байх. Нийслэлд тийм зүйл байхгүй. Төлөөлөгч бүрт 100 сая төгрөг өгөх бүү хэл төсвөө хэрхэн бүрдүүлж яаж санхүүжүүлэх вэ гээд аргаа барж байна. Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан олон асуудал бий. Үүнийг сайхан яриагаар биш хөрөнгө мөнгөтэй байж л шийднэ шүү дээ.

-Засаг дарга Г.Мөнхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар өөрчлөх асуудал энэ удаагийн хуралдаанаар яригдана гэсэн таамаглал бий?

-Ор үндэслэлгүй худлаа зүйл. Хотын дарга ажлаа хийгээд хийсэн ажлаа тайлагнаад явж байгаа шүү дээ.

Д.Дамдин

Дугаар 253

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button