Гараашт гал гарч 28 машин шатах дөхжээ

Тухайлбал уржигдар 23.40 цагийн үед Баянгол дүүргийн XX хороо, Барс 2 худалдааны төвийн зүүн талд байрлах Тө Сү Яа компанийн гараашт гал гарчээ. Гал унтраах ангийхныг очиход гараашид байсан УБИ 61-38 дугаартай Toyota маркийн машин шатаж байсан байна. Уг машины галыг унтраасан ч гараашийн хана, таазанд гал авцаж эхэлсэн гэнэ. Гэхдээ 30×24 метрийн хэмжээтэй, 30 автомашины гараашт гарсан уг галыг цаг алдалгүй, шуурхай унтрааснаар 28 машин шатах аюулаас аварч чаджээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хэрэв жаахан л хугацаа алдсан бол бүх машин шатаж аюул болох байсан аж. Тодруулбал, шатахуунтай автомашин олноор байгаа газар гал гарсан тохиолдолд эд материалын асар их хохирол амсахаас гадна хүний амь нас, эрүүл мэнд ч хохирч болзошгүй байдаг. Дээрх галын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа ч мэргэжлийн шинжээчид урьдчилсан байдлаар нэг жолооч машинаа халаах гэж байгаад гал алдсан байж магадгүй гэж үзсэн байгаа аж.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button