Завхан аймгийн улсын чанартай замууд хаагджээ

нийт нутаг дэвсгэрийг хамарч гурван удаа цас орсноос говь, тал, хээрийн сумдаар 5-20 см, хунгарласан газартаа 45 см, хангайн сумдаар 21-45 см, хунгарласан газартаа 45 см-ээс дээш зузаан цастай байна.

Үүний улмаас улсын чанартай Солонгот, Загастайн даваа цасанд боогдон хаагджээ. Аймгийн АЗЗА ХК-ийн хүн хүч, машин техник ажиллаж байгаа боловч цас нэмэгдэн орж өдөр нь онгойлгосон зам шөнөдөө хаагдчихаад байгаа аж. Мөн мал бэлчээрлэх боломжгүй болж мал өлдөж осгох, дарагдаж хорогдож буй мэдээтэй ч баг, малчид, суурь бүртэй холбоо тогтоож хорогдлын мэдээ авах боломжгүй байгаа гэнэ. ОБЕГ-аас авсан мэдээгээр Архангай аймагт гэхэд 25800 гаруй, Хөвсгөл аймагт 18 мянга орчим мал хорогджээ. Сум орон нутгаас Улсын нөөцийн өвс тэжээлийг хямдруулах, хөнгөлөлттэй буюу зээлээр олгох хүсэлт ихээр тавьж байна. Үүнээс гадна энэ сардаа хүйтний эрч сулрахгүй хэмээн Ус цаг уурын хүрээлэнгээс ярьж байгаа. Ялангуяа оюутны амралт таарч байгаа энэ үед оюутнуудыг хөдөө орон нутагт явахдаа дулаан хувцаслаж, найдвартай машинаар зорчихыг ОБЕГ-аас анхааруулж байгаа юм. Хоёр жилийн өмнө яг өдийд болсон цасан шуурганы улмаас Хэнтий аймагт найман оюутан осгож нас барж байжээ. Дээрх оюутнууд амралтаараа гэр рүүгээ явж байсан юм. Тиймээс оюутнуудыг орон нутагт зорчихдоо болгоомжтой байхыг анхааруулж байгаа юм.

С.Дөлгөөн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button