Yрэвслийн шинж тэмдгийг тогтоох

үргүйдэлт гэх мэт олон шалтгаанаас уудэж томорч болно. Юуны өмнө өндгөвчний хавдар, хавдар төст эмгэг өөрчлөлтийг үгүйсгэх хэрэгтэй юм байна. Динамик үтрээ-шулуун гэдэсний үзлэг, эсвэл динамик үтрээний эхо оношлогоо зэрэг шаардлагатай. Хэрэв жирэмсэлдэггүй, сарын тэмдэг нь тогтмол бус бол бие даасан эмгэг болох юм. Мөн түгээмэл нэгэн асуудал бол өндгөвчний уйланхай. Энэ бүгдийг тодорхой шинжилгээний үp дүнд ялган оношлож байж хор нөлөөг нь тогтоодог.

Ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөг алдагдахад санаа нь зовнидог. Хугацаа давтамж, өвдөлт, их бага ирэх гээд л сарын тэмдгийн үед үл ялиг өөрчлөлт гарахад л багагүй стресст ордог тул үүний шалтгааныг олж тогтоох хэрэгтэй. Хамгийн гол нь, жирэмслэлтээс шалтгаалахгүйгээр сарын тэмдэг ирэхгүй байх нь яавч сайн зүйл биш гэнэ. Тиймээс сарын тэмдэг алдагдах олон хэлбэрүүдийг сонирхоорой.

• Аменория

Жирэмсэн болоогүй мөртлөө гурван сарын турш сарын тэмдэг нь үзэгдэхгүй болох, 16 нас хүрсэн хэдий ч мөн л сарын тэмдэг нь огт ирэхгүй байхыг Аменория гэдэг. Энэ нь ямар нэгэн өвчин биш бөгөөд хоол унданд дургүй болох, мэдрэлийн ачаалал ядаргаа, бухимдал, сэтгэцийн болон мэдрэлийн цочрол, хавдар, дааврын хямралаас ихэнхдээ шалтгаалдаг ажээ. Мөн эмэгтэй хүний өндгөвчинд киста буюу уйланхай ихээр үүсэхэд аменория болдог.

Эхний алхам нь амьдралын хэв маягаа өөрчилж дээрх байдлуудаас гарахад аяндаа сарын тэмдэг хэвийн болох талтай. Энэ тохиолдолд сарын тэмдэг ирэхгүй бол эмчид хандсан нь дээр.

Олигомерия

40 наснаас өмнө сарын тэмдэг алга болох, сарын тэмдэг нь тогтмол бус хааяа үзэгдэхийг хэлнэ. Ихэнхдээ эмэгтэйчүүдийн өндгөвчинд олон киста ургаснаас үүдэлтэй. Эхний үед хугацаа нь алдагдсан ч ирдэг байснаа сүүлдээ бүp алга болно. Энэ хоёр шинжийн үед эстрогеныг орлуулах эмчилгээ буюу эстрогены бэлдмэл ууна.

Дисменория

Сарын тэмдгийн үед өвдөх, хугацаа алдагдахыг хэлнэ. Ямар нэг халдвар, умайн дотор хананы үрэвсэл, киста зэргээс үүсдэг. Сарын тэмдэг ирэх үеэр өвдвөл бүлээн жин тавих, халуун усанд орвол зовиур багасна.

Умайн фиброз

Умайн фиброз буюу хоргүй хавдраас шалтгаалж сарын тэмдэг алдагддаг. Энэ тохиолдолд ямар ч саадгүй жирэмсэлнэ. Умайн фиброзын үед сарын тэмдэг ирэхэд цус алдах тохиолдол гардаг бөгөөд жирэмсэн эхийн ураг томрох тутам маш их өвддөг. Yүнээс болж жирэмсэлтийг зогеоох шаардлага гардаг.

Эх сурвалж ГЭР БYЛИЙН СОНИН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button