Усны ариун цэвэр дэлхийн дундаж үзүүлэлтээс 20 хувиар хоцрогджээ

байгаль орчин, тэр дундаа гол горхи, нуур цөөрөм хатаж ширгэн хуурай сайр үлдсэн дэндүү харуусалтай дүр зураг сэтгэл эмзэглүүлэх болсоор удлаа. Энэ бол алтны төлөөх улайрал, уул уурхайн үйлдвэрлэлийг тун ч хариуцлагагүй явуулсны балаг. Нөгөөтэйгүүр хар ус харамладаггүй гэх хандлага хүн амын усан хангамжид сөргөөр нөлөөлж ирснийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ийм хандлага, ойлголт өөрчлөгдөж байна. Төрөөс хүн амын усан хангамжид бодлогын төвшинд анхаарч, даацтай арга хэмжээ авч, хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд зогсохгүй асуудлыг хариуцсан газар тусгайлан байгуулсан нь үүний нэг илрэл юм.

Тодруулбал, Усны тухай хууль, Ус, рашааны нөөц ашигласны тухай хуулийг 2004 онд баталж, дараа жил нь Усны хэрэг эрхлэх газрыг байгуулж, хуулийг хэрэгжүүлэх, ус ашиглалттай холбоотой харилцааг зохицуулах үүднээс хэд хэдэн дүрэм, журам баталжээ. Гол мөрний сав газрын зөвлөлийн дүрэм, Усны мэдээллийн сан болон усны кадастрыг бүрдүүлэх үзүүлэлт, Усны тоо бүртгэл явуулах журам, Уст цэгийг бүртгэх заавар гэхчилэн.

Өдгөө ус ашиглалтын талаар мөрдөж буй дүрэм журам ч цөөнгүй. Усны экологи, эдийн засгийн үнэлгээ, Ус ашиглуулах мэргэжлийн дүгнэлт гаргах, ажил үйлчилгээний төлбөрийг тогтоох журмыг энд дурдаж болно. Энэчлэн цаашид Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах, Ус ашиглагчдыг урамшуулах, Голын гольдрилыг түр буюу хэсэгчлэн өөрчлөх журмыг боловсруулан батлуулахаар ажиллаж буй. Хамгийн сүүлийн мэдээгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар, Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь төсөл хамтран Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн теслийн хэлэлцүүлгийг явуулж эхлээд байгаа. Ийн усны ашиглалт, хүн амын усан хангамжийн асуудлыг бодлогоор зохицуулж, шаардлагатай эрх зүйн баримтуудыг баталж байгаа нь олзуурхууштай. Гэхдээ хууль, дүрэм цаасан дээр л хэрэгжихээс сэргийлж, хяналт тавих нь чухал юм. Иргэд ч усыг чандмань эрдэнэ мэт хайрлаж, гамнах нь зохистой.

Монгол усаар баян уу

Манай орны нутагт бүрэлдэх гол, мөрний усны жилийн дундаж нөөц 30.6 шоо км. Хойд, урд хөршийн нутгаас ирэх урсацыг оруулж тооцвол дөрвөн шоо км нэмэгдэх аж. Манайх газар нутгийн байршлаараа усны гурван том хагалбарын заагт, Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн хур тунадас бага, хуурайшилт их хэсэгт оршдог. Дээр нь усны нөөц жигд бус тархалттай, гол мөрний жилийн дундаж урсацын 60 хувь нь хилээс гадагш урсдаг тул усны нөөцөөр бага, хязгаарлагдмал орны тоонд багтдаг. Усны нөөцийн 83.7 хувийг нуур, 10.5 хувийг мөсөн гол, 5.8 хувийг голын ус эзэлдэг бөгөөд гадаргын усны нөөцийн 85 хувь нь цэнгэг. Гэхдээ үүний 93.6 хувийг Хөвсгөл нуурын ус эзэлдэг. Нэг үгээр Хөвсгөл нуурын ус монголчуудын хувьд нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалах учиртай зүйл ажээ. Энэчлэн газрын доорхи усны нөөц асар их ч удаан хугацаанд сэлбэгддэг учраас ашиглаж болох хэмжээ нь маш бага гэдгийг судлаачид хэлдэг. Тэгээд ч экологийн эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тооцогддог газрын доорхи усыг гарын салаагаар урсгах нь зүйд нийцэхгүй юм. Гэвч манай улс хэрэглээнийхээ 90 орчим хувийг ийм усаар хангадаг гэх. Тэгэхээр усан хангамжийн эх үүсвэрийн тухайд эргэж харах шаардлага зайлшгуй байгаа юм.

Усны хэрэглээ нэмэгдсээр…

Усгүй бол амьдрал үгүй. Ус хэрэглэдэггүй нэг ч амьд биет, тэр ч атугай үйлдвэрлэлийн салбар байхгүй. Өдгөө манай улсын нийт хүн амын 30.5 хувь нь ус хангамжийн төвлөрсөн тогтолцооноос, 24.8 хувь нь зөөврийн, 35.8 хувь нь ус түгээх байрнаас, 9.1 хувь нь булаг, шанд, гол горхи, цас мөсний усыг хэрэглэдэг байна. Энэ нь сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдсан нөхцөл дэлхийн дунджаас 20 гаруй хувиар доогуур үзүүлэлт аж. Гэхдээ гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төслүүдийн үр дүнд манай орны нийт хүн амын 50 гаруй хувь нь баталгаат ус хангамжийн эх үүсвэрт, 30 гаруй хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдсан гэсэн судалгаа бий.

Тэгвэл хөдөө аж ахуйн салбар дахь усны хэрэглээ асар их. Нэг жишээ дурдахад, 2004-2009 онд 2242 худаг шинээр гаргахад 23 тэрбум 403 сая төгрөгийн хөрөнгө оруулжээ. Энэ салбарт 1998-2009 оны хооронд улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар шинээр гаргасан, сэргээсэн 9758 худагтай нийлээд өдгөө нийт 12 мянган инженерийн хийцтэй худаг ашиглаж байгаа аж. Үүний зэрэгцээ улсын хэмжээнд нийт усны хэрэглээний 30 орчим хувийг үйлдвэрийн зориулалтаар ашиглаж буй. Тэр дундаа уул уурхайн том, жижиг үйлдвэрүүдийн жилийн усны хэрэглээ 93.8 сая шоо метр байгаа юм. Энэчлэн ноос ноолуур угаах, үслэг эдлэл, арьс шир боловсруулах, талх чихэр, барилгын үйлдвэрлэл зэрэгт усны хэрэглээ нь 18 сая шоо метр буюу улсын хэмжээнд үйлдвэ-рүүдийн жилийн усны хэрэглээ 157.2 сая шоо метрт хүрчээ. Ер нь л тоо баримтууд усны ундны болоод ахуйн хэрэглээ нэмэгдсээр байгааг харуулж буй.

Нэгээс эхэлсэн хэмнэлт хэдэн саяар үржинэ

Ирээдүйд уснаас үүдэж дайн дэгдэнэ гэж мэргэч төлөгчид зөгнөсөн нь бий. Бас эрдэмтэд шинжлэх ухааны талаас энэ зөгнөлийг үгүйсгэдэггүй. Ийм үед бид өсөн нэмэгдэж буй усны хэрэглээгээ хэрхэн зөв зохицуулж, усны төлөөх дажин-д автчихалгүй амьдрах вэ. Мэдээж хамгийн ойлгомжтой бөгөөд цорын ганц зөв хариулт нь усаа хайрлаж хамгаалан, гамтай хэрэглэх. Дэлхийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт манай улсад нөлөөлөхдөө хур тунадасны хэмжээг багасгажээ. Тухайлбал, судалгаагаар жилийн хур тунадасны 90 гаруй хувь нь дулааны улиралд ногдох ба өвөл гурав хүрэхгүй хувь нь ордог. Иймээс хур тунадасны өөрчлөлтийг цаг уурын өртөөдөөс ялган авч үзвэл 1961 оноос хойш дулааны улирлын хур тунадас Алтайн чанад говь, нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй өссөнөөс бус нийтдээ 0.1-2.0 мм/ жилийн хурдтай буурч байгаа аж.

Эдгээрээс төвийн бусэд хамгийн их буурч байгаа нь тогтоогджээ. Ийн хур тунадасны хэмжээ багасч байгаа нь усны нөөцөд сөргөөр нөлөөлнө. Зөвхөн энэ ганц тоо бидэнд чандмань эрдэнэ болсон усаа хайрлаж гамнахыг хатуухан сануулж байна. Монголың иргэн бүр хоногт нэг литр ус хэмнэвэл улсын хэмжээнд өдөрт 2.5, сардаа 75 сая литрээр, жилдээ 900 мянган тонн буюу Улаанбаатар хотын зургаа хоногийн хэрэгцээг хангах хэмжээний усыг хэмнэнэ гэсэн судалгаа ч бий. Тэгэхээр хоногт хэмнэх ганцхан литр ус асар их хэмнэлтийг бий болгож, түүгээр дамжуулан бид байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж болох нь. Тэгээд ч дуслыг хураавал далай гэж зүгээр нэг хэлээгүй нь лавтай.

Эхэнд өгүүлсэн дээ, усны хэрэглээ, хүмүүсийн хандлага сайн тал руугаа өөрчлөгдөж байгаа гэж. Бас усны салбарт тавих төрийн анхаарал нэмэгдсэн. Гэхдээ бас анхаарах зүйл бишгүй. Юун түрүүнд усны салбарт тулгарч буй бэрхшзэлүүд нөөцийн хомсдол, усны бохирдол, хангамжийн тэгш бус байдал гэх зэргээр үргэлжилнэ. Тиймээс ч цаашид усны хангамжийг сайжруулахын тулд хот суурин газрын усны нөөцийг тогтоож, түүнд нь зохицсон хэрэглээ бий болгохыг төр чухалчилж буй. Энд сая гаруй хүн амтай нийслэлийн асуудал ч хөндөгдөх юм. Мөн ус түгээх байруудыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох, зах зээлийн зарчмаар ажиллуулахыг зорьж байгаа аж. Өнөөдөр усны эх үүсвэргүй газар амьдарч буй айл өрх ч цөөнгүй. Тэднийг өртөг багатай усаар хангах, цас, борооны усаар хиймэл нуур, усан сан, хөв цөөрөм байгуулж ашиглах, гол мөрний усыг хуримтлуулах цогцолборууд барьж байгуулах замаар гадаргын усны нөөц, хангамжийг нэмэгдүүлэх, усны салбарын ажилтнуудын халааг бэлтгэх зэрэг нь бодлогын төвшинд анхаарах асуудлуудын нэг хэсэг байсаар.

Юутай ч УИХ-аас Ус үндэсний хөтөлбөрийг баталлаа. Ингэснээр усны салбарын дээрх бүх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц тодорхой болох нь дамжиггүй.

Д.Элбэрэлт

Дугаар 20

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button