Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл байгууллаа

Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг бодит ажил хэрэг болгоход Хөгжлийн банк байгуулах зайлшгүй шаардлага байгаа юм. Хуралдаанаар Хөгжлийн банк байгуулах асуудлыг авч хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж дахин хэлэлцүүлэхээр боллоо. Түүнчлэн 2009 оны Засгийн газрын 57 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз Монголия инк ХХК, Айвенхоу Майнз лимитед, Рио Тинто интернэшнл холдингс лимитед компани хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээний 4.1-д заасныг үндэслэн Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл байгуулахаар хурапдаанаас тогтов. Энэ зөвлөл өмнийн говийн бүс, орон нутгийн хөгжлийн стратеги, төлөвлөгөө болон төсвийг боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахад Засгийн газарт туслалцаа үзүүлэх үүрэг бүхий хөгжлийн зөвлөл байх юм.

Хуралдаанаас өмнийн говь бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, хүн амын төвлөрөл, суурьшлийг урьдчилан тооцож, хот байгуулалт, дэд бүтцийн нэгдсэн бодлогоор хангах, хөрөнгө оруулагчаас Оюутолгой төслийн тогтвортой үр ашгийг хангаж, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, түүний дотор ард түмэнд хүртээх ажлыг зохион байгуулахад Засгийн газарт үр дүнтэй дэмжлэг үзүүлж ажиллахыг Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлд үүрэг болголоо. Зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button