Хямралын талаар ярилцав

Монгол улсын эдийн засгийн сүүлийн үеийн байдал, хямралыг хэрхэн даван туулах, банк санхүүгийн салбарт авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол улсын төсвийн бодлогод тав дах удаагийн үнэлгээгээр дүгнэлтэд хүрч чадаагүй байгаа. Иймээс АХБ, Японы Засгийн газар, Дэлхийн банкнаас манай улсын төсөвт дэмжлэг үзүүлэх талаар урьдчилан тохирсон алхмуудаа цааш нь явуулах бололцоо бүрдэж чадахгүй байгааг ноён Суурин төлөөлөгч онцоллоо.

Эдийн засгийн байдлыг үзэхэд инфляц 8-9 хувь байна. Төсвийн тодотголоор дамжуулаад их хэмжээний мөнгө орж ирэх төлөвтэй байгаа. Гэвч энэ нь жилийн эцэс хүртэл инфляцийг 20-30 хувь хүртэл ч өсгөх урьдчилсан тооцоо байна. Инфляц өндөр болсноор иргэд төгрөгийн хадгаламжаа валют болгодог. Энэ нь эдийн засагт аюултай үзэгдэл бөгөөд эргээд 2008 оных шиг үзэгдэл давтагдах юм бол макро эдийн засгийг бүрэн хэмжээний хямралын байдалд хүргэх аюултай гэдгийг талууд ярилцлаа.

Иймээс Олон улсын валютын сангийн зөвлөмжөөр эдийн засгийг тогтвортой байлгахын тулд төсөвт гарсан илүүдэл мөнгийг нөөц хэлбэрээр хадгалах, төсвийн зарцуулалтын хумих талаар анхаарч ажиллахыг ноён суурин төлөөлөгч онцолсон юм.

Дугаар 20

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button