Тендерт ялсан компанийг унагадаг мафийн сүлжээ байна

нэг хэсэгтээ шуугиуллаа.

Аливаа тендерт орон нутгийн компани ялсан талаар тэр бүр мэдээлэл сонсогддоггүй. Тэгвэл өнгөрөгч оны аравдугаар сард Дулааны III цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компаниас зарласан тээрмийн ган бөмбөлөг нийлүүлэх тендерт Дорнодын Жараахайн булаг компани ялсан нь тендерт оролцогчдын шарыг малтсан явдал болов. Тус компанийн захирал Г.Гэлэгжаргал битүүхэндээ баярлан, ханцуй шамлан ажилдаа оржээ.

Дулааны III цахилгаан станцтай 340/09 тоот Бараа худалдах худалдан авах гэрээ байгуулсан Жараахайн булаг компани үүнээс нэг сарын өмнө Агро-Трэйд импекс компанитай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл, тендерт хамтарч оролцсон гэсэн үг бөгөөд ашгаа 30,70-ын харьцаатайгаар хуваана гэж тохиролцсон аж. Агро-Трэйд импекс-ийнхэн уг төсөлд 42 сая 240 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. Тэгтэл алдарт А хүрээний H1/N1 томуу гарч, орон нутагт хорио цээрийн дэглэм үйлчилж эхэлснээр төрөл бүрийн барааны тээвэрлэлт зогсов. Үүнийг дагаад Жараахайн булаг-ийн үйлдвэрлэсэн ган бөмбөлгүүд ч түгжрэлд оров. Гэрээ байгуулснаас хойш 55 хоногийн дотор нийлүүлэх ёстой гэсэн гэрээний заалтын хугацаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд дуусах байлаа. Гэтэл үүнээс хэд хоногийн өмнө дулааны III цахилгаан станцаас гэрээг цуцалсан тухай албан тоот ирүүлжээ.

Шалтгааныг нь хөөж үзвэл үнэхээр сонирхолтой баримт гарч ирэв. Гэрээний хугацаа дуусах болоогүй байхад тус станцын Хангамжийн хэлтсийн дарга Ө.Пүрэвбаатар ОХУ-ын Гурьевскийн төмөрлөгийн үйлдвэрээс ган бөмбөлөг авах талаар аль хэдийнэ гэрээ хийчихсэн байсан гэвэл яах вэ. Тухайн үед Жараахайн булаг-ийн саатал давагдашгүй хүчин зүйл гэдэг ангилалд яах аргагүй багтах ёстой байсан. Тэгтэл хөрөнгөө оруулсан Агро-Трэйд импекс компани нэгэнт ашиг хүртэх ёстой учир гарсан үр дагаврыг хамт үүрэх учиртай байтал Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдэн мөнгөө эргүүлж авахыг хүсэв. Хүнд байдалд орсон Г.Гэлэгжаргал оруулсан хөрөнгийг нь эргүүлж төлнө гэдгээ хэлэхээр тус компани дээр очжээ. Тухайн үед түүнийг Агро-Трэйд импекс компанийн захирал н.Төмөрхуяг, юу хийдэг нь мэдэгдэхгүй Дүгэрээ гэгч, мөн Агро-Трэйд импекс компанийн хөрөнгө оруулагч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчиин төлөө газрын Хэрэглэгчиин эрхийн газрын дарга Ж.Эрдэнэцогт нар хүлээн авч уулзжээ. Ж.Эрдэнэцогт нь Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр нэг хэсэг ажилласан хүн. Харин энэхүү уулзалтын үеэр Ж.Эрдэнэцогт ална, устгана гэсэн үгсээр Г.Гэлэгжаргалыг дарамталж, Бүтээгдэхүүн хуваах гэрээг Зээлийн гэрээ болгон хүчээр өөрчилж тэр дор нь нотариатаар батлуулжээ. Г.Гэлэгжаргалыг уг гэрээний саналыг зөвшөөрөхгүй гэхэд Ж.Эрдэнэцогт сандал, ширээгээ цохиж, өшигчин Чамайг ална шүү. Чамайг алахад Монголын цагдаа, хууль надад үйлчлэхгүй. Бид тэднээс чинь дээгүүр ажиллана хэмээгээд өглөө 10.00 цагаас оройн 17.30 цаг хүртэл өрөөндөө хорьжээ.

Үүнээс хойш гурван залуу түүнийг машинд суулгаад үл таних нэгэн газрын хонгилд аваачиж хорьсон аж. Шөнө дунд түүн дээр хоёр хүн ирж, архи, пиво уунгаа Ах хүү, боссуудад мөнгөө хурдан өгөөрэй. Өгч чадахгүй бол үр хүүхэдтэй чинь ярина шүү. Охин хүүхэдтэй бол асуудал улам л хүндэрнэ гэж мэд. Цагдаад мэдэгдвэл ална шүү гэхчилэн дарамталжээ. Ингээд маргааш нь 100 мянган төгрөг олж ир гэхээр нь Г.Гэлэгжаргал дүү Гэрэлтуяа руугаа ярьжээ. Харин дүү нь мөнгө өгөх нэрийдлээр цагдаа нарыг дагуулж ирснээр түүнийг аварсан байна. Гэвч хэрэг явдал улам л ээдрээтэй болов.

Г.Гэлэгжаргал хэрэг болсон газрын харьяаллаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргатал эрүүгийн хэрэг үүсгэх нь битгий хэл түүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэгэхээр нь мань хүн судалж байгаад хохироосон талын харьяалал болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдлоо гаргасан аж. Гэтэл бас л тоосонгүй. Оросын алдарт яруу найрагч В.Маяковскийн Миний цагдаа намайг хамгаална гэдэгт Г.Гэлэгжаргал итгэж байв. Гэтэл хамгаалах нь бүү хэл, одоог хүртэл энэ асуудлыг шийдэх хүсэлгүй байгаа аж. Харин өөрийнх нь тойрогт үйл ажиллагаа явуулдаг компани учраас Ц.Шинэбаяр гишүүн үүнийг анхааралдаа авч чуулганы индэр дээрээс мэдээлсэн нь тэр. Гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нарт уг хэргийг шалгаж өгөх хүсэлт тавьсан боловч одоогоор хариу ирүүлээгүй байна. Энэ хэргийн талаар түүнээс тодруулахад Цагдаа, шүүхийн байгууллага ингэж ажлаа явуулж байгаа нь арай хэтэрч байна. Монгол Улсад хүн барьцаалсан хэрэг гараад байхад анхаарлаа хандуулахгүй яаж чадаж байна вэ хэмээн бухимдсан юм. Харин Жараахайн булаг компанийн захирал Г.Гэлэгжаргалаас болсон явдлын талаар тодруулах гэтэл мэдээлэл өгөхөөс татгалзав. Түүний хоолойны өнгөөс одоо хүртэл дарамтад байдаг гэдгийг мэдэрснийг энд онцлон дурьдах нь зүйтэй.

Угаас тендер бол луйврын үүр, уурхай гэдгийг хүн бүр мэддэг болж. Харин албан бус зарим эх сурвалжийн нотолж буйгаар, тендерт ялсан компанийг унагадаг мафи оршин тогтноод удаж байгаа гэх. Тэр мафийн нэг нь дээрх нөхдүүд аж. Цагдаа, шүүхийн байгууллагаас дээгүүр ажилладаг гэдэг үг нь ч үүнийг батална. Тэд тендерт ялсан компанийн гэрээг ойролцоогоор сарын дараа цуцалж дундаас нь ашиг олдог аж. Ялангуяа орон нутгийн компани байвал бүр ч ашигтай. Дарамтлахад хэл, ам гаргахгүй учраас тэр. Харин хуулийн байгууллагууд үүнд анхаарлаа хандуулахгүй байгаагийн учир юу вэ. Тэд ч гэсэн хэн нэгний дарамтад байдаг нь энэ явдлаас тод харагдаж байна.

Миний цагдаа намайг хамгаалахгүй юм байна гэдгийг Жараахайн булаг-ийн түүхээс мэдэрлээ. Илэрсэн нь энэ компани боловч энэ маягаар хохирсон компани олон байдгийг ч эх сурвалжууд нотолж байна. Энэ удаад УИХ-ын чуулган дээр дурьдагдсан компанийг онцоллоо. Гэхдээ энэ сэдвийг орхилгүй, нэхэн сурвалжлах болно.

Б.Уянга

Дугаар 070/0070/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button