Монголбанк төрийн банк-ийг төрүүлсэн, одоо авслах бэлтгэлээ базааж байна

хувиргаж, асрамжид авчихаад одоо хувьчлалд зэхэж байна. Хэдийгээр ирэх есдүгээр сараас нааш хувьчлахгүй гэсэн сураг ажиг буй ч түүнд санаархагчид битүүхэн яаравчилсаар байгаа нь ойлгомжтой. Юутай ч эхний алхам болох төрийн өмчид бүртгэх ажиллагаа амжилттай болж энэ сарын 13-нд Төрийн банк ХХК-ийг 28 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар төрийн өмчийн бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэжээ. Харин хувьчлал чухам хэзээ болох бол гэдэг талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас лавлахад УИХ, Засгийн газрын шийдвэр гарч байж хувьчлах ажиллагаа эхэлдэг. Тийм болохоор одоогоор Төрийн банкийг хувьчлах талаар гарч байгаа аливаа мэдээлэл худлаа гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн хариулт өглөө.

Төрийн банкийг хувьчлах асуудалд дахиад л Ховдынхон сэжиглэгдэж буй. Дахиад л гэсний учир нь тэд өмнө нь Хадгаламж-ийг хувьчлахад хамгийн түрүүнд хардагдаж байсан юм. Тухайн үед УИХ-ын дарга бус, эгэл гишүүн байсан Д.Дэмбэрэл 2007 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ховдынхон гээд байх шаардлагагүй. Энэ асуудалд холбогдохыг ч хүсэхгүй байна хэмээж байсан. Тэр үед дүрмийн сан нь арваад тэрбум төгрөгт чадан ядан хүрч байсан бол эдүгээ Жаст-ынханд очсоноор өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар л гэхэд 60 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Дээр нь Монгол шуудан банктай нэгдсэн гээд бодохоор ямар ч байсан сайн үр дүнд хүрчээ. Харин Төрийн банкны хувьд арав гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, дээр нь өөрийн алдагдал нь 40 тэрбумд хүрээд байх үед Төрийн өмнөөс хяналтдаа авлаа гээд Анод-оос ялгавартай хандаж өөд татахыг хичээсэн. Дараа нь өндөр цалинтай менежментийн багаар удирдуулсан. Татвар төлөгчдийн халааснаас 100 тэрбум гаруй төгрөгөөр тэтгүүлсэн.

Харин хувьчлах мөчид нь хамгийн түрүүнд гар сарвайсан хүмүүсийн тоонд Засгийн газрын нөлөө бүхий нэгэн сайдын нэр цохиж яваа. Гэхдээ тэр нь Ховдынх биш л дээ. Тиймээс дээрх сайдын лобби Ховдын бүлэглэлийн дэргэд юу ч биш. Ховдоос УИХ-ын дарга болсон Д.Дэмбэрэл нарын нэр цохиж яваа ч бага гарынхан тэднээс өрсч ажиллаад байна. Мөн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж өөрөө санаархаж байгаа гэх эх сурвалж ч бий.

Ямартай ч 28 тэрбум төгрөгийн дүрмийн сантай Төрийн банкхэн нэгэнд очиж таарна. Авсан хүн нь арван тамаа эдэлж таарна. Монголын төр маш муу банкир гэдгээ удаа дараа харуулсан. Үүнийг зөвхөн МАХН-тай ч холбож тайлбарлах хэрэггүй. Ардчиллынхан төрийн толгойд гарч, төв банкийг хүртэл гартаа авсан тэр он жилүүдэд ардчиллынхны чанаргүй өр, зээлийн асуудал цадигаа алдаж, эцэст нь Ард, ХОТШ, Сэргээн босголт зэрэг долоон банк хаалгаа барьсан. Үүний үр дүнд жам ёсоор томоохон зээлдэгчид л хожсон. МАХН төр барьсан өнгөрсөн цаг үед Хадгаламж банкны 14.5 тэрбум төгрөг одоо нэхэгдсэн хэвээр. Дээр нь өнөөгийн Анод, Зоос-ын гунигт түүх тус намын нэртэй холбоотой чигээрээ хойч үед уншигдана.

Сонгуулиас урьтан аль нэг банкны хувьчлал болж, хэрхэн хувьчилсан үр дүн нь сонгуулийн сурталчилгааны үеэр өгөөш болдог үйл явц энэ удаад мөн л давтагдах бололтой. Хэдийгээр өнөөдрийн байдлаар хамтарсан Засгийн газар гэдэг цаасан малгай өмссөн нөхөд үзэл бодол, өмч хөрөнгө бүх талаар нэгдээд байгаа ч сонгууль болдгоороо болно. Тэр цагт Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын хэн нь буруудахыг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан хоёрын хоёр банкийг нүд аниулчихаад байхад 2012 оны сонгууль түүгээр улс төр хийхгүй гэх баталгаа алга. Төрийн банкийг байгуулснаар дээрх алдаа засагдахгүй. Үе, үе Засгийн газрын бондоор тэтгээд байгааг нь эс тооцвол Монголын төр банкаар мэргэшээд хол явахгүй нь харагдаж байна.

Гэвч шунал нь хаачих вэ. Саяхнаас хэл ам татлаад байгаа Банкны дэд бүтцийг өөрчлөх, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөнд нь арилжааны банкуудаас дүрмийн сангаа нэмж чадахгүй байгааг нь төр түр зуур өөрийн мэдэлд аваад дараа нь дуудлага худалдаагаар зарах санал, санаачилга гаргасан нь ч төрийн шунал-ын нэг хэлбэр юм. Төрийн удаа дараагийн муу менежментээс Төрийн юм үнэгүй гэсэн хэлц бий болж, тэнд ажиллагсад ханатлаа идэж аваад хувьчлалд хоосон данс шилжүүлдэг болоод байгаа. Тиймээс төр Төрийн банк-ийг төрүүлсэн, одоо авслахад бэлтгэж байгаа нь түвэггүй ойлгогдох биз ээ.

У.Оргилмаа

Дугаар 070/0070/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button