Халуун усны газрууд халдварт өвчний үүр болох вий

Тэдгээр нь оршин суугаа иргэддээ хүрэлцдэггүйн улмаас амралтын өдрүүдэд бөөн дараалал үүсгэдэг нь тодорхой зүйл. Тэдгээр үйлчилгээний газрууд ашгийн төлөө ажилладаг нь илт харагддаг. Ямар ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй өрөөнд иргэдийг бөөн бөөнөөр нь оруулдаг байх жишээтэй. Гэр хорооллын иргэд хир дайр үнэртүүлээд явахгүйг хичээж халаасандаа байгаа хэдэн төгрөгөө бариад халуун усны газар зүглэдэг. Хэрэг болгон нэгдүгээр хорооллын Их тиандар хэмээх халуун усны газар орвол огиудас хүрэм эвгүй үнэртэй, дээрээс нь бөгчим халуун гэж жигтэйхэн.

Усанд ордог өрөө нь зэв идсэн шүршүүр, хирэндээ баригдсан гялгар хаалт, цөмөрч унах шахсан хөгзтэй тааз гээд сэтгэлд хүрэх юм нэг ч алга. Ийм газрууд нийслэлд олон байдаг. Тэдэнд тавьдаг хяналт гэж байдаггуй бололтой. Усанд орохоор ирсэн иргэдийн хэд нь эрүүл хэд нь өвчтэй байдаг юм бол. Энэ талаар зөвхөн нэг дүүргийн жишээ авъя. Хөдөөнөөс шилжин ирэгсдийн дийлэнх хувь амьдардаг Сонгинохайрхан дүүрэг 21 хороотой. Хороо тус бүрт хоёроос гурван халуун усны газар байдаг. Дүүргийн эрүүл мэндиин нэгдлээс иргэдэд эрүүл мэндийн үзлэгт хэр хамрагддаг талаар судалгаа явуулсан байна. Судалгаанд 1500 гаруй иргэн хамрагджээ. Тэдний 77.5 нь өрхийн эмнэлгээ хаана байдгийг мэддэг гэсэн бол 22.5 нь огт мэддэггүй гэсэн байна.

Судалгаанд оролцогчдын 40.8 хувь нь амьсгалын замын , 7.6 хувь нь шээс бэлгийн замын өвчтэй байсан бол 4.0 хувь нь халдварт өвчинтэй байжээ. Харин үлдсэн хувийг нь бусад өвчнүүд эзэлсэн байна. Ганцхан дүүргийн судалгаа ийм байхад бусад бух дүүргийн иргэдийг хамруулвал эрүүл хүн бараг байхгүй бололтой. Энэ юуг өгүүлнэ вэ. Хүн бид чинь эрүүл тайван аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй улс. Хэр дайгнаасаа салах гэж халуун усны газарт ороод өвчин авахгүй гэх баталгаа алга.

Бэлтэй бэнчинтэй нь тохилог саун гээд том газар руу ордог. Гэтэл нийслэлийн дийлэнх иргэд дунд буюу дундаас доогуур амьдралтай байдаг. Тэр бүр саунд ороод явах иргэд ховор. Хямд өртөгтэй нийтийн халуун усны газрыг зорьдог. Саяхан гуравдугаар хорооллын 10-р хороонд байрлах халуун усанд орохоор очсон эмэгтэй ухаан алдан унасан байна. Гэтэл тэр эмэгтэй бойлуураар халаадаг зуухных нь хий алдагдсанаас угаартаж унасан аж. Ийм төрлийн бизнес эрхэлдэг хүмүүс хэдэн бор төгрөг олж л байвал хүний амь нас эрүүл мэндийг юман чинээ тоодоггүй бололтой. Үйлчлүүлэгчдээ өнгө үзэмжээр нь гоочилж, бүр хүйтэн усанд оруулах нь энүүхэнд байдаг. Гэр хорооллынх гээд хэн ч хир дайрандаа баригдаад явахыг хүсэхгүй. Иргэд өөрийнхөө эрүүл мэндийн төлөө санаа тавьж ийм газруудад хяналт тавьж байхгүй бол халдварт өвчин тээгээд гарах энүүхэнд болсныг анхаармаар болжээ.

Б.РЭНЦЭНХАНД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button