Албан тушаалаар үл өлсөгч

Өвөрхангайн уугуул, хойд хөршид хуульч, улс төр судлаачаар суралцаж төгссөн тэрбээр Монгол төрийн төлөө олон жил зүтгэж яваа нэгэн. Юутай ч түүнийг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна гэж сонсоогүй. Тийм хий гаргадаггүй нь хуульч мэргэжилтэй нь холбоотой ч байж мэднэ. Хууль зүйн яаманд хэлтсийн даргаас дэд сайдыг нь хүртэл хийж явсан, УИХ-ын гишүүн асан, тэр ч байтугай Монгол шуудан банкинд газрын захирал байсан энэ эр албан тушаалаар үнэхээр өлсч байсангүй. Гүртайж гэх сүрлэг овгийн энэ эрхэм олон давхар хаусны сураг сонсохоор дотор нь бачуурч Нэрээ цэвэрлэж авах минь хэмээн чарладгийг нь бодохоор нэр төрдөө аминаасаа илүү хайртай нэгэн болов уу. Гэвч түүний нэрийг баастах анд ч мундахгүй. Дөрвөн жилийн өмнө гаалийн Х.Баатар хорихоос бичсэн захидалдаа түүний сонгуульд зориулж 50 сая төгрөг өгсөн тухай бичсэн.

Гэвч Төрийн Д.Сугар түүнийг эрс няцааж Х.Баатарыг Зүгээр л ажил хэргийн танил гэж тодорхойлсон юм. Удалгүй Н.Энхбаярын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Асгатын асуудлаар шөнөжин факс явуулсан хэрэгт тохоогдсон ч мөн л гэм зэмгүй мултарсан. Ийнхүү танил бүхнээсээ Танихгүй хэмээн бултсаныхаа хүчинд Д.Сугар албан тушаалаар үл өлсч явдаг ч юм бил үү, хэн мэдлээ. МИАТ, Говь, Хадгаламж банк гээд олон чухал объектийн хувьчлалын асуудал яригдах бүрт од болж өмч хувьчлалын түүхээр намтраа бичиж яваа нь түүний хувь тавилан. Тэрбээр энэ удаад Төрийн банк хэрхэн хувьчлах бол гэдгээс төрийн хүн үү, бизнесийн бүлэглэлийн төлөөлөл үү гэдэг нь тодорхой болно.

У.Оргилмаа

Дугаар 070/0070/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button