С.Оюун Босго оноо 12 хувь байсан ч УИХ-д гарч чадна

аль хувилбарыг дэмжиж байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд манай улсад мажоритари тогтолцоо үр дүнгээ үзүүлж чадаагүйг хэн ч хэлж байгаа. Мажоритари тогтолцоо бол саналын тэнцвэртэй байдлыг эвддэг. Нэг үгээр энэ тогтолцоогоор явагдсан сонгуульд сонгогчдын өгсөн санал УИХ-д бурэн тусгалаа олж чадахгуй байгаа нь хэд хэдэн удаагийн сонгуулиар харагдсан. Үүний нэг нъ 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН нийт сонгогчдын 53 хувийн санал авсан байтал Их хурадд 95 хувийн суудал авсан жишээ байна. Үлдсэн таван хувийн санал дээр хэдэн мянган хүний санал хуваагдаж, сонгогчдын са¬нал ямар ч хэрэггүй хаягдаж ард нь хоцорч байгаа юм. Иймд иргэн, сонгогч бүрийн саналын үр дүнгээр УИХ байгуулагдах нь ардчилсан улсын хувьд нэн тэргүүний урдаа тавих зүйл байх ёстой.

-Гэвч дээрх мажоритари болон пропорциональ тогтолцооңц адилхан сул тал бий шүү дээ?

-Мэдээж аль аль тогтолцоонд нь сул тал байгаа ч пропорциональ хувилбар нь өнөөгийн манай нийгэмд шаардлагатай байгаа юм. Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй төсөл болох эхлээд гишүүндээ санал өгсений дараагаар намын санал тоологдох хувилбарыг манай намын зүгээс дэмжиж байгаа.

-Тэгэхээр таныг сонгосон тохиолдолд танд болоод танай намд нэг санал нэмэгдэнэ гэсэн үг. ИЗН ирэх сонгуульд долоо хувийн босго оноог давж гарах болов уу?

-Ер нь бусад орны жишигт тулгуурлахад долоо хувийн босго оноо бол өндөр. Европын орнуудад л гэхэд 3-4 хувь л байдаг шүү дээ. Гэхдээ ИЗН өнгөрсөн 2008 оны сонгуулиар нийт сонгогчдын 12 хувийн дэмжлэгийг авч чадсан нам. Мән тэр үед Ногоон нам, Иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл 14 хувийг авсан юм. Хичээвэл өмнөх сонгуулийн хувийг дахиад ч авч чадна.

Гэтэл сонгууль болгоноор гардаг мөнгөний амлалт, сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах хэт нэг талыг баримталсан сурталчилгаа гэх мэт асуудлуудаа шийдвэрлэж чадаагүй тохиолдолд ирэх сонгуулиар бид сонгогчдын 12 хувийг авахад хэцүү. Үүнийг л одоогийн хуулийн төсөл маш сайн нарийвчлан, зааж, засварлаж, хязгаарлаж, зохицуулж өгөх хэрэгтэй байна.

-Хэрэв хууль, эрх зүйн зохицуулалтыг сайтар боловсруулж чадвал боломжгүй зүйл үгүй, босго оноог 12 хувиар тогтоосон ч ИЗН ирэх сонгуульд гарч чадах юм байна, тийм үү?

-Энэ бол боломжтой. Харин хоёр том гэгддэг МАХН, Ардчилсан нам мөнгө амалдагаа болих талаар тодорхой үр дүнд хүрэхүйц шийдэлд хүрэхгүй бол ямар ч хууль батлаад шударга сонгууль болж чадахгүй.

УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоогоор явуулах талаар их хурлаар хэлэлцэж байна. Энэ талаар ИЗН-ын дарга, УИХ-ын гишүун С. Оюуны санал бодлыг сонслоо.

П.Энхжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button