Sweetymotion хамтлагийнхан Эх оронд минь илүү их алга ташилт хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна

хамтлагийнхан ийнхүү дуулж байна. Тэд энэ зундаа багтаж эх орондоо шинэ CD-тэй ирэх гэж байгаа. Хамтлагийн гишүүн Сарнай, Сүндэрээ, Ганболор, продюссор Чинбаа нарыг Цахим анд ярилцлагын буландаа урилаа.

-Сайн байцгаана уу. Та нарыг эх орондоо удахгүй уран бүтээлийн бэлэгтэй ирэх гэж байгаа тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахгүй л байна. Наашаа ирэх хугацаагаа яг таг төлөвлөчихсөн үү?

-Сайн байна уу. Бид Монголд очих хугацаагаа арай л товлоогүй байна.

Энэ зундаа багтаж CD-тэйгээ очих санаатай.

-Яг ямар CD-тэй ирэх гэж байна даа?

-Emotion нэртэй CD гарч байгаа. Нийтдээ 13 дуутай.

-Яагаад Emotion гэж нэрлэсэн юм бэ. Та нар хамтлагийнхаа нэрийг өөрчилсөн шүү дээ. Мэдээж, Чинбаатай хамтарсан дуу шинэ CD-нд чинь багтсан байх?

– Монголоос явснаасаа хойш гаргаж байгаа анхны цомог маань учраас. Тэр үед хамтлаг маань Emotion нэртэй байсан, энэ нэрээрээ Монголчууддаа танигдаж байсан учраас ингэж нэрлэсэн. Чинбаатай хамтарч Монгол Улсын Төрийн дуулалыг дуулсан. Төрийн дуулалаа шинэ цомогтоо оруулсан шалтгаан нь бид Америкт ирснээсээ хойш эх оронч үзэл гэж юу вэ гэдгийг жинхэнээсээ мэдэрсэн дээ. Багачуудаас эхлээд хөгшчүүд хүртэл Төрийн дуулалын үгийг мэддэг, дагаж дуулдаг. Мөн дуучид, хамтлагууд өөр, өөрийн стильд оруулан дуулдаг нь таалагддаг. Бас спорт, урлагийн арга хэмжээнд үргэлж дуулж, босож хүндэтгэдэг нь сайхан санагддаг.

– Тэгэхээр жинхэнээсээ омогшиж дуулсан байх нь, эх орноо санасан сэтгэлээр?

– Өө, тэгэлгүй яахав. Одоогийн байдлаар сонссон хүн болгоны цөс хөөрч байгаа /инээв/. Бидэнд ч маш сайхан байсан. Олон жил мөрөөдөж байгаад дуулсан болохоор ч тэр үү, омогшмоор, бахархмаар бас эмээмээр байсан.

– Яагаад эмээсэн гэж ?

– Төрийн дуулал бол маш их хүндэтгэлтэй дуу. Зүгээр нэг нь аваад хөнгөн хөгжим хийгээд дуулчих дуу биш шүү дээ, тэр утгаараа. Гэхдээ бид бүх авъяас чадлаа шавхан хичээж энэ дуугаа бүтээсэн. Чинбаагийн зүгээс ч, бидний зүгээс ч тэр. Тэгээд дээрээс нь эх орон, ээж ааваа санасан болохоор тэр нь ч бас их нөлөөлсөн байх. Тэр ч утгаараа энэ дуугаа CD-нийхээ хамгийн эхэнд оруулсан. Дууны маань хөгжим мэргэжлийн маш өргөн дуугаралттай, чадварлаг, хүчтэй болсон. Сонгодог хөгжмийн оркестр, бас ардын хөгжим тоглосон.

-Америкт удчихлаа, амьдрал ямар байна даа. Зөвхөн дуулаад л, аймаар жаргалтай байна гэсэн жижүүрийн хариулт л битгий шидээрэй дээ?

– Энд ирээд нэлээн хэдэн жил боллоо. Өөрсдийгөө хөгжүүлж, боловсруулж, мэдлэгээ дээшлүүлье гэсэн зорилготой ирсэн. Хөгжмөөсөө нэг алхам ч холдоогүй. Зөвхөн хөгжим ч биш, амьдрал гэдэг том сургуульд зэрэг суралцсан. Амьдрал үргэлж сайхан байна гэж хэзээ ч байхгүй. Бидэнд энд жаргал, зовлон хосолж байсан. Нэг маань аавыгаа алдсан. Тэгэхэд үнэхээр хэцүү байсан. Гэхдээ бид найз нөхөд, сайн хүмүүсээр хүрээлүүлдэг болохоор бүх л бэрхшээлийг даван туулсан.

-Ингэхэд, та нар хэдүүлээ ирэх вэ. Sweetymotion ирээд бут авсан тоглолт хийнэ гэдэг яриа үнэн үү?

-Дөрвүүлээ очино. Энэ удаад бид CD-нийхээ сурталчилгааны ажлаар очиж байгаа. Цаашдаа Америк, Монголын хооронд ирж очин байх төлөвлөгөөтэй байна. Тоглолт хийх бол цаг хугацааны л асуудал л даа. Гэхдээ одоо юу ч амлаж хэлмээргүй байна. Ирэх намраас сайхан тоглолт хийх санаатай. Эндээс хөгжимчид, бүжигчид аваачиж жинхэнэ шоу хийнэ гэж бодож байгаа

– Хамтлагийнхаа нэрийг яагаад сольсон юм бэ. Sweetymotion гэж солихдоо юунд итгэж найдав. Хуучны Emotion биш байхаар шийдсэний учир юу вэ?

– Ганцхан шалтгаан байсан. Биднийг Америкт уран бүтээл хийж эхлэхэд хамтлагийн нэр дээр асуудал гарсан л даа. Юу вэ гэхээр, энд 1970 –аад оны үед The Emotions гэдэг хамтлаг байсан. Энд бүх зүйл бүртгэлтэй, зохиогчийн эрхээр баталгаажсан байдаг учраас бид нэрээ солихоос өөр аргагүй болсон. Уг нь бид Emotion нэрэндээ их хайртай. Хайртай багш маань энэ нэрийг өгсөн, бас уран бүтээлийн маань илэрхийлэл байсан болохоор. Гэхдээ олон улсын хэмжээнд уран бүтээл хийхийн тулд дэлхийн жишгийг дагахаас өөр аргагүй.

– Бидэнд дуулгах сонин зөндөө байгаа байх. Америк дахь азиуд, тэр дундаа монгол хүний араншин жинхэнэ америкуудаас юугаараа ялгардаг юм бол?

– Манайхан чинь нүүдэлчин болоод ч тэр үү хаа явсан газраа дасан зохицож амьдрах өндөр чадвартай хүмүүс шүү дээ. Монголчууд маань америкжиж байгаа хамгийн залуу орнуудын нэг. Гэсэн ч энд удаан байсан бусад орны хүмүүсээс илүү дээр амьдарч, гар хөлөө олсон байдаг. Ялангуяа эрчүүд маань гарын дүйтэй, амьдралын ухаан сайтай нь эндхийн америкуудаас их ялгарч мэдрэгддэг.

Бидний сонин гэвэл, энэ сард Санахын аялгуу дуун дээрээ Чикагод клип хийлгэлээ. Монголоос анх удаа видео продакшн ирж энд жинхэнэ мэргэжлийн клип хийлээ. Энэ дуун дээрээ Ү-студийн чадварлаг залуустай хамтарч ажиллаласан. Бас бидний CD монголчуудын маань гарт хүрэхэд бэлэн болж байна. Энэ CD-г урьд өмнө байгаагүй мэргэжлийн өндөр түвшинд хийсэн, маш олон чадварлаг нэр хүндтэй хөгжимчид ирж оролцсоноороо их онцлогтой байгаа. Америкийн тэргүүний гурван студийн нэг Sterling Silүer-т CD-нийхээ мастерингийг хийлгэсэн. Харин миксингийг Нью-Иоркийн Stephen George продакшнд хийлгэсэн. Степен Жорж бол Грэммийн шагналтай, америк болон дэлхийд нэр хүндтэй инженер хүн. Бас манай CD-ний дизайн дээр Ганболд гэдэг залуу ажилласан. Америкт өөрийн гэсэн байр сууриа олсон, мундаг компьютер графикч залуу бий. Бид анх Монголоос гарахдаа ийм л болох юм сан гэж хүсч байсан дуугаралт, дуулалт, хөгжимчдийн тоглолтоо энэ CD-ндээ оруулж чадсан. Дээрээс нь авъяас чадвар, сэтгэл зүрхээ 100 хувь зориулан хийсэн болохоор манай сонсогчдын сэтгэлд хүрсэн, онцгой цомог болох байх аа гэж найдаж байна. Энд бидний хоёр жилийн хөдөлмөр орсон юм шүү.

– Энэ их зардал мөнгийг хэрхэн босгодог юм бэ?

-Бидэнд хамтарч ажилладаг байгууллагууд байдаг. Эм-Си-Эс, Скайтел, Худалдаа хөгжлийн банк гэх мэт. Бас бид өөрсдийгөө тодорхой хэмжээгээр санхүүжүүлэх чадвартай.

-Та нарын дунд алдарт хос бий. Хамтлагтаа бүл нэмэх бяцхан гишүүний сураг байна уу?

-Тийм шүүинээв. Цаг нь болохоор болно биз дээ. Санаа тавьсанд баярлалаа.

-Олны танил хүмүүсийн хувийн амьдралыг сонирхдог нь шүтэн бишрэгчдийн буруу биш байх аа. Тийм болохоор л үүнийг асуусан юм?

-Тэгэлгүй яахав. Бид хоёр ер нь нэг их яараагүй ээ. Одоохондоо уран бүтээл дээрээ илүү анхаарал тавиад завгүй л явна.

-Чинбаа, Сарнай хоёр одоо Монголд ирээд хуримаа хийх гэж байгаа гэсэн мэдээлэл бас байна?

-Аанхаа. Цаг нь болохоор мэдэгдэх байх аа. Одоохондоо нууц байг.

-Чинбаа Холливудад киноны хөгжим бичсэн гэсэн. Одоо ямар хүмүүстэй хамтарч уран бүтээд хийж байгаа вэ. Холливуд Чинбаагийн хөгжмийг анх яаж анзаарсан юм бол?

Чинбаа Америкт хөгжмийн бизнес зөвхөн авъяасаар зогсохгүй, холбоо, сүлбээ, танил талаас их хамаардаг. Найз нөхдөөрөө дамжин Холливудын кино бүтээгчидтэй холбоо тогтоосон. Тэр хүмүүсийн заримд нь миний хөгжим таалагдаад кинон дээр хамтарч ажилласан. Одоохондоо Арета Франклинтай аялан тоглолтоор явж байгаа болохоор шинэ уран бүтээл гаргаж амжаагүй л байна. Төлөвлөсөн зүйлс, хүмүүсийн тавьсан санал байгаа. Ер нь бол Монголоос хүсч ирсэн мөрөөдөл маань зах зухаасаа биелж байгаад баяртай байгаа.

-Яг үүнтэй холбоотой нэг асуулт тавья гэж бодож байлаа. Алс холыг зорихдоо та бүхэн том зорилго тээж явснаа хэлж байсан. Зорилгодоо хүрэх мөч хэр ойрхон байгаа вэ. Том гээд байгаа тэр зорилго чинь чухам юу вэ?

-Бидний зорилго бол эх орныхоо урлаг, хөгжмийг таниулах, сурталчлах. Бас поп, рок урлагийн төв болсон оронд ирж өөрсдийгөө хөгжүүлэх, юм сурах, мөн азаа үзэх байсан. Бид ирсэн цагасаа эхлэн уран бүтээлээ хийсээр байгаа. Өдөр тутамд зөвхөн Америкаар зогсохгүй, олон орны хүмүүс бидний хөгжмийг сонсдог. Ер нь илүү их амжилтад хүрэхийн төлөө явж байна. Хайрт эх орныхоо нэрийг спортынхонтой зэрэгцэн дэлхийд гаргах бодол цаг ямагт бидэнд байдаг.

-Өнгөрсөн жил танай хамтлаг цахим хуудас нээсэн. Фэнүүд чинь та нарыг ямар орой цахим хуудас нээж байх юм гэж шүүмжилж байсныг санаж байна. Холоос сурагладаг фэнүүдтэйгээ өдийг болтол яаж харилцдаг байсан хэрэг вэ. Эсвэл тийм шаардлага гардаггүй байсан юм уу?

– Оройтсон гэж бодохгүй байна. Харин ч Монголчуудын интернэт өргөн хэрэглэдэг цаг үетэй тааруулж хийсэн гэж бодож байгаа. Монголын хамтлаг, дуучид дундаас албан ёсны, ажилладаг цахим хуудастай хэдхэнийх нь тоонд орох байх аа. Өмнө нь бол сонин, телевиз, радиогоор л харилцдаг байсан. Цахим хуудас нээснээр мэдээж фэнүүдтэйгээ илүү ойр дотно харилцаж байгаа. Интернэтийн ачаар уран бүтээлээ хүмүүст хүргэхэд маш ойрхон болсон нь үнэхээр олзуурхууштай. Жишээ авахад бидний Санахын аялгуу дууны клип интернэтээр цацагдаад дөнгөж гурав хонож байхад олон арван мянган хүн үзсэн байсан. Маш олон хүн бидэнд сэтгэгдлээ и-мэйлээр, блогоор явуулжээ. Хилийн чанадад байгаа бидэнд Монголыг маань ойртуулсан гайхамшигтай зүйл шүү, интернэт гэж.

– Та нарыг явсанаас хойш Киви, Гурван охин зэрэг охидын хамлагууд шинээр төрөн гарсан. Эдгээр хамтлагийг та нарын нүдээр шинжвэл танай хамтлагтай адил төстэй, бас ялгаатай ямар зүйл байгаа бол. Та нарыг шүүмжиллээ гээд тэд гомдохгүй байх аа?

– Адил төстэй зүйл гэвэл эмэгтэй, тэгээд гурван гишүүнтэй гэдэг нь л байх. Харин уран бүтээл, имижийн хувьд өөр л дөө. Хөгжмийн бизнест амжилттай явж байгаа чадвартай охидууд гэж бахархан боддог. Ер нь амжилттай яваа эмэгтэйчүүдийг бид үргэлж дэмждэг.

– Алга ташилт, шүтэн бишрэгчид гээд урлагийнхны хүсдэг бүхий л амжилтыг та нар эндээ орхиод явчихсан юм шиг санагдахгүй байна уу?

– Урлагийн бидний хувьд монгол, америк аль ч үзэгчид адилхан. Хөгжмөөс маань таашаал аваад алгаа ташвал бидний уран бүтээл хийсний хэрэг бүтэж байгаа нь тэр. Тийм болохоор тэгж бодохгүй байна. Гэхдээ мэдээж хэл нэгтэй, нутаг нэгтэй монголчуудаа саналгүй яахав. Тиймдээ ч, энэ сайхан CD-гээ гаргаж байгаа. Зургаан жилийн тайлан болж очиж байна гэх үү дээ. Илүү их алга ташилт авах байх аа гэж найдаж байгаа.

– Хаа сайгүй нүүрлэсэн эдийн засгийн хямрал америкаас эхэлсэн. Та нарт хямрал хэр мэдэгдсэн бэ?

– Чиний хэлснээр газар сайгүй нүүрлэсэн л дээ. Аз болоход бидэнд тийм ч хүнд тусаагүй ээ.

-Энэ асуултыг Сүндэрээ, Ганболор хоёрт тавьж байгаа юм шүү. Өдий насны, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хайр, дурлал, эр хүнгүйгээр зургаан жилийг өнгөрөөгөөгүй л байх. Заяаныхаа ханьтай учирцгаасан уу?

Сүндэрээ, Ганболор инээв. Заяаныхаа ханьтай арайл учраагүй байна. Мэдээж, залуу хүмүүс юм чинь найз нөхөд, хайр дурлал байлгүй яахав. Заяаны хань зам дээр гээд л бид хоёр хүлээгээд сууж байгаа.

– Бие холдохоор сэтгэл холдоно гэдэг. Эндээс явахдаа телевизийн од нэгэн залуу ТВ-5 телевизийн нэвтрүүлэгч байсан Ганбаяртай сүй тавьсан Ганболорт ч тийм зүйл тохиолдсон уу?

Ганболор Арай сүй тавиагүй байсан л даа. Ер нь бол тийм юм болох нь болсон шүү. Холын зайд хайр дурлалыг удаан хугацаанд үргэлжлүүлнэ гэдэг хэцүү юм байна лээ. инээв

– Цаг зав гаргаж ярилцсан та бүхэнд баярлалаа.

– Зүгээр, зүгээр. Харин бидэнд сониныхоо уншигчидтай уулзуулах боломж олгосонд тань баярлалаа.

Х.Хулан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button