Дуучин Нараа Батушка бид хоёрыг нийлснээс хойш хэн нэг нь санаатай явуулга хийгээд байна

Энэ тухай тодруулахаар дуучин Нараатай уулзаж ярилцлаа.

-Нараа их л онцгүй асуулт асуух нь дээ. Сүүлийн үед чамайг бусдад хүчиндүүлсэн гэсэн мэдээлэл тараад байгаа?

-Миний уур бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Намайг баахан залуустай наргиж цэнгээд, нөгөөдүүл нь ёс бус авирласан мэтээр санаанд оромгүй юм зохиож бичсэн байна лээ. Би одоо залуусыг цувуулаад л… Арай ч дээ. Өнөөдрийн хувьд цагны шоу хөтлөх учраас зав алга. Маргаашнаас шүүх цагдаад албан ёсны өргөдлөө өгөөд, нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцана даа. Яахав дээ, баян тарган хүний эхнэр биш болохоор нь дээрэлхчихнэ гэж боддог юм байлгүй. Миний найз залуу тийм баян тарган, супер орлоготой амьтан биш. Гэхдээ намайг хайр халамжаар дутаадаггүй. Бид хоёр нийлсэн цагаасаа хойш буюу зургаан cap өдөр, шөнөгүй хамт байгаа. Сүүлийн үед уран бүтээл ч гэж нэг их сүйдтэй юм хийхээ больсон ш дээ.

-Найз залуу чинь энэ мэдээг яаж хүлээж авсан бэ?

-Батушка бүр бөөн уур. Гэлээ ч энэ хүнд хэцүү үед намайг тайтгаруулаад, үнэн нь үнэнээрээ гарах байлгүй дээ гэх юм. Би одоо үнэхээр тэсэхээ байлаа. Намайг дэлгүүрийн гадаа ухаан алдаж уналаа, савны гадуур жирэмсэллээ гээд есөн жороор бичдэг. Би тэвчээд л өнгөрдөг. Одоо бол Нараа жижиг гар биш гэдгээ үзүүлээд өгнө. Энэ мэдээллийг сонсоод, эцэг эх найз нөхөд минь маш их эмзэглэж байгаа. Луйварчингуудыг яаж ч чаддаггүй мөртөө сайхан амьдарч байгаа нэгнийгээ ингэж элдвээр бичээд байдаг нь ямар учиртай юм бүү мэд. Намайг сүүлийн үед өөрийнхөө хөдөлмөрөөр олсон хэдэн цаасаар үнэтэй машин аваад уначихаар атаархаж байгаа биз. Ер нь Батушка бид хоёрыг хайр сэтгэлийн холбоотой болоод үргэлж хамт явдаг болсноос хойш хэн нэг нь ийм санаатай явуулга байнга хийх болсон. Олны танил байх ийм хэцүү гэж үү. Одоо үнэхээр шантарч байна. Би хэнээс ч гуйхгүйгээр, магадгүй авьяас чадал нь учиргүй бүрдчихсэн амьтан биш ч гэсэн сэтгэлээрээ, энэ урлагт дуртайдаа л бүхнийг болгож ирсэн.

-Сайт, сонин бүхэн дээр тавигдаад байгаа энэ нүцгэн зургийг та хаана авахуулсан юм бэ?

-Уг нь монголконтентийнхон эрхийг нь зөвхөн өөрсдөө эзэмшинэ гээд л авсан. Мэдэхгүй ээ, ингээд хаа сайгүй, хамаагүй тараачихаж болдог юм байлгүй.

-Энэ зургийг их л хямдхан авахуулсан гэсэн яриа байсан?

-20 мянгаар авахуулсан гэж бичсэн байналээ. Бас л нэг доош нь хийх арга хэлбэр. Би яг үнэ хөлсийг нь хэлмээргүй байна. Гэхдээ санаандаа таарсан үнэ хөлсөө авсан.

-Энэ зураг муу мэдээ бүхэнд тавигддаг. Хэрэггүй ч авахуулж дээ гэсэн харамсал төрдөг үү?

-Яагаад хүн залуу насаараа гоёж болохгүй гэж.

-Чи Батушкатай танилцахаас өмнө буудалд найз нөхөдтэйгөө орсон уу?

-Үгүй ээ, манай найзууд нийлээд энд тэнд бүжиглэдэг болохоос буудал муудалд орно гэж мэддэггүй ш дээ.

Эх сурвалж ТЭРГYYН сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button