Хүүхдийн мөнгөөр хөдөөг хөгжүүлье

олгохоор тусгасан бөгөөд энэ оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр заасан байна.

2004 оны сонгуулийн амлалтаас улбаатай тэрхүү хүүхдийн мөнгө ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж байсан нь өгөхөө болимогц эрс мэдрэгдсэн гэдэг. Эхлээд хүүхэд болгонд сард 3000, дараа нь нэмээд улиралд 25 мянгыг өгсөөр жилийн 136 мянган төгрөг цөөнгүй айлын хоногийн хоолыг залгуулж байжээ. Тэгвэл өнгөрсөн жил Хүний хөгжлийн тухай хууль баталж, уг халамжийг үгүй хийсэн нь асуудлын цаад наадхыг тооцож чаддаггүй, алсын хараагүй шийдвэр байсан хэмээн амаа барих хүн олон байна.

Хүүхдийн мөнгийг дахин олгож эхлэх тухай асуудал хаврын чуулган эхэлсэн цагаас намуудын бүлгээр яригдсан ч УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо амьдралын баталгаажих түвшингээс доогуур айл өрхүүдийн хүүхдэд ялгавартайгаар олгох санаачилга гаргасан нь нийгэмд нэлээд маргаан шүүмжлэл дагуулсан юм. Тиймээс дээрх нэр бүхий гишүүд хүүхдийн мөнгө олгох асуудлыг шинэчлэн боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.

Улсын хэмжээнд 0-18 насны 932 мянган хүүхэд байдаг бөгөөд хэрэв уг хууль батлагдвал манай улс жилд 223 тэрбум 680 мянган төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулна. Хүүхдийн ирээдүйд зориулж бэлэн мөнгө олгох хэлбэр цөөнгүй улс оронд байдаг ч манайх шиг хавтгайруулж тараадаггүй, ямар нэг хөшүүргээр олгодог байна. Жишээлбэл хүн амаа өсгөх ч юм уу, бүс нутгийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх зорилгод уг халамжийг хэрэглэдэг аж.

Манайд ч гэсэн хүүхдийн мөнгийг хөдөөг хүнжүүлэхэд ашиглаж болмоор санагдана. Хүн амын нягтрал хэмжээгээ алдаж, орон нутгаас шилжин ирэгсэд жилээс жилд өсч байгаа энэ үед хүүхдийн мөнгийг зөвхөн хөдөөд л олгодог болчихвол нийслэл рүү хошуурах нэг хэсэг хүнийг ч гэсэн нутагт нь тогтоож чадна.

Итгэхэд бэрх ч эмч мэргэжилтнүүдийн хэлээд байгаа нэг баримт бий. Хүүхдийн мөнгө олгохоо больсныг зарласан өнгөрөгч оны 11 дүгээр сараас эхлэн хожуу үеийн жирэмслэлтийг таслуулах гэсэн эхчүүдийн тоо эрс нэмэгдсэн гэнэ. Ураг хөндүүлэх нь ялангуяа нийслэлд нэлээд өндөр үзүүлэлттэй байсан нь хүүхдийн мөнгө авч, амьжиргаандаа нэмэр болгох гэсэн эхчүүд хүнд байдалд орсныг илтгэж буй хэрэг аж.

Ер нь хүүхдийн мөнгө ядуурлыг бууруулах тийм ч оновчтой арга биш гэдэг нь нотлогдоод байгаа. Хүн амын тал орчим нь ядуу амьдарч байгаа бөгөөд олон төрлийн халамж олгоод ч энэ тоо буурах нь бүү хэл өсөх хандлагатай байгаа юм. Түүнчлэн мөнгө олгож байх үед боломжийн амьдралтай хэсэг нь хүүхдийн мөнгөө хөөцөлдөж авдаггүй байсны улмаас 20 гаруй тэрбум төгрөг уг дансанд үлдсэн байжээ.

Эндээс ямар дүгнэлт хийж болохоор байна гэхээр хүүхдийн мөнгийг хавтгайруулан бүгдэд нь биш, олон хүүхэдтэй, орон нутагт амьдардаг өрхөд түлхүү олговол гэр бүлийг дэмжээд зогсохгүй, төвлөрлийг сааруулж болохоор байна. Хүүхдийн мөнгө авахын тулд жирэмсэлж болж байгаа юм чинь хотод орлогогүй байхаар хөдөөг зүглэхийг илүүд үзэх өрх айл цөөнгүй бийг тоо баримт харуулж байна.

Э.Сүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button