Ерөнхий сайдад Канадын ТАЗ-ийн дарга бараалхав

Төлөөлөгчид Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн урилгаар Монгол-Канадын төрийн албаны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцохоор Монгол Улсад хүрэлцэн иржээ. Ерөнхий сайд С.Батболд Канадын Төрийн албаны туршлагаас суралцах нь бидний хувьд төрийн албаны шинэчлэлийн нэгэн боломжийг нээж өгөх юм гэж уулзалтын эхээр тэмдэглэлээ.

Тэрбээр төрийн албаны тогтолцоо, бүтэц, бүрэлдэхүүний шинэчлэлийн хувьд Монгол Улс Канадын туршлагаас суралцаж, төрийн албаны боловсон хүчнийг чадваржуулах, ур чадвараар нь төрийн албанд сонгон шалгаруулах механизмыг төгөлдөршүүлэх, шийдвэр гаргахдаа баримт, тооцоо, судалгаа, бодит чадвар, чадамж дээр үндэслэсэн төрийн албатай болох нь чухал байна гэдгийг онцлов. Мөн

Хатагтай М.Баррадос хоёр орны хувьд байгаль цаг уур, хүн амын нягтаршил зэрэг ижил төстэй зүйл олон байгааг дурдаад Канад Улсын Төрийн албаны тогтолцооны талаар Ерөнхий сайдад танилцууллаа.Канад Улсын Төрийн албаны зөвлөл (ТАЗ) нь Засгийн газрын бие даасан агентлаг бөгөөд улс төрөөс ангид, нээлттэй, бодит, төлөөллийн харьцааг харгалзсан сонгон шалгаруулалтын үндсэн дээр хүний нөөцөө бүрдүүлж, зохих томилгоонуудыг хийдэг гэж тэрээр хэллээ.

ТАЗ-ын даргыг Канадын Парламент томилдог бөгөөд ТАЗ нь төрийн албаны залгамж чанар, тогтвортой байдалд байнга анхаарч ажилладаг. Мөн Засгийн газрын бусад яам, агентлагуудыг хянах эрх ТАЗ-д төвлөрсөн байдаг гэж М.Баррадос онцлон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл Канадын ТАЗ-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь Монголын төрийн албаны хөгжил, шинэчлэлд үр ашигтай байх болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button