Монгол Улс 2008 он руу ухарлаа!

Үүний ашиг тус нь улстөрчдөд бус иргэдэд хүрэх ёстой. Гол нь, УИХ-д Төсвийн тодотголын тухай хуулийн төслийг хэлэлцэж буй энэ үед яах аргагүй Юу яасан 2008 он билээ хэмээн эргэж харах шаардлага гарах аж. Учир нь, өнгөрсөн хоёр жилийн хугацааны дэлхийн санхүүгийн хямралд Монгол Улс эдийн засгийн дархлаа байхгүй гэдгээ нотолсон. Энэ талаар Монгол энэ дэлхийд л оршиж байгаа юм чинь хямралыг биднээс салангид ойлгож болохгүй хэмээн тайлбарлаж болох. Гэвч тэр үед эдийн засагчид зөвлөж, хэлсээр байхад манайхан муйхар аргаар зүтгэсэн нь худлаа биш. Наад зах нь, Монголбанкны бодлогын алдааны балгаар барилгын компаниуд дампуурсан. Зах зээлийг нь тэтгэж байсан зээлийн үйлчилгээг арилжааны банкуудаар харамлуулсан. Үүнийгээ Арилжааны банкийг дампуурлаас аврах төлөвлөгөө хэмээн тайлбарласан.

Харин бизнес эрхлэгчдийн хувьд шинэ хөрөнгө оруулалт бүү хэл өмнөхөө ч үргэлжлүүлэх чадалгүйд хүрч, орон сууцны хохирогчид төрийн ордны өмнө жагсаал цуглаандаа хүрч байсан удаатай. Энэ талаарх бодит тоон үзүүлэлтийг Монголбанкны дараах мэдээллээс харж болно.

Үүнд Монголбанкны хувьд 2008 он зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш хамгийн хүнд хэцүү он жил болон өнгөрч байна. Энэ онд эдийн засаг 8.9 хувиар өссөн ч улсын төсвийн алдагдал ДНБ-ий таван хувь, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал түүхэндээ хамгийн өндөр буюу нэг тэрбум ам.долларт хүрч, улсын гадаад валютын албан нөөц 315.7 сая ам.доллараар, банкуудын гадаад цэвэр актив 522.1 сая ам.доллараар буув. Түүнчлэн Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамжийн зарлага, мөнгөний нийлүүлэлт болон банкны системийн зээлийн хурдацтай өсөлт, хүнс болон нефтийн бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтөөс үүдэж инфляци 22.1 хувьтай гарлаа гэх мэдээллийг уншигч та нэхэн санах шаардлага гарч байна.

Улмаар Монголбанк тухайн үед мөнгөний хатуу бодлого барьж, 10.25 хувьд хүргэсэн байгаа. Ийн хатуурхах болсон шалтгааныг мөнгөний ханшийг өргөж, гадаад валютын хэрэглээг бууруулах тустай хэмээн тайлбарлаж байсан. Үүнээс нь улбаалж Төв банк 2008 оны есдүгээр сараас гадаад валютын орох урсгал бараг бүрэн зогсч, Засгийн газрын гадаад төлбөр, импортын хэрэгцээг зөвхөн Монголбанкны нөөцөөс хангаж байв гэж мэдээлсэн нь бий.

Тэгвэл тэр үед Засгийн газар төлбөрийн чадваргүйгээ гайхаж байсан ч 2008 оны сонгуулийн төлөө бүх хариуцлагаа умартсан. Цалин тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгө гэгчийг хувиасаа өгч байгаа өглөг мэт үзэх болсон. Улмаар ирэх дөрвөн жил хэрхэн төрийн эрх барих вэ гэдэг мөрөөдөл нь тэднийг өөрөө өөрийгөө барих, амлалтаасаа ухрах тэнхэлгүй болгосон. Харамсалтай нь, үүнийх нь хохирогчоор сонгогчид урьдын адил тодорч, төсвийн алдагдал хэрээс хэтрэн монголчууд бүгдээрээ хохирогч болон амьдралаараа тоглуулсан.

Харамсалтай нь, энэ удаа ч эмгэнэл давхцаж байна. Чуулганы танхимд Төсвийн тодотголын тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй зэрэгцээд, зарлагын тоон үзүүлэлт нэмэгдэх нь тэр. Үүнийг нь дээр хэлснээр Дэлхийн банк анхааруулав бололтой. Гэтэл УИХ-ын гишүүд үл тоомсорлож байна. Ерөнхий сайд хийгээд эрх баригч намын даргаас эхлээд эрх мэдэлтэй бүхэн нь Амласан юм чинь биелүүлнэ хэмээн эгээтэй л цурхирч уйлах нь халгүй бусдыгаа уруу татах нь тэр. Энэ амлалтыг биелүүлж чадахгүй бол улс төрд эргэж амьдрах боломж байхгүй шүү хэмээх тэдний эл үйлдлийн балгаар төсвийн алдагдал 460.3 тэрбум төгрөгт хүрэх юм. Үүнийг илүү тодорхой тайлбарлавал энэ оны зардлыг өнгөрсөн оны сүүлчээр 2.9 их наядаар хасч байсан бол энэ удаад 3.2 их наядад хүргэчихэж. Энэ янзаар амлалтын төлөөх хөтөлбөр цааш хэрэгжвэл төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувьтай тэнцэнэ.

Энэ нь нөхцөл байдал 2008 оныхтой харьцуулахгүй хүндрэнэ гэсэн үг. Учир нь, 2008 онд төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьтай тэнцэж байсан юм. Уг нь анхнаасаа төсвийн алдагдлыг таван хувьд барих зорилгоо хангаж чадсан бол нөхцөл байдал 2008 оноос дордохгүй, тэр үетэй эн тэнцэх байсан ч байж болох. Гагцхүү иргэнээ ядраасан шиг ядрааж, амлалтаа биелүүлсэн шиг биелүүлэх улстөрчдийн зорилгын төлөө Засгийн газар өөрсдийн санаачлагыг татаж авахыг хүсэхгүй байна. Өчигдөр гэхэд МАХН болон Ардчилсан намын бүлгийн хуралдаан болсон ч гүйцэтгэх засаглалд орсон танхимынх нь гишүүд хүслээ хаанчилна гэгчийг үзүүлж өгсөн сурагтай байна билээ. Ямартай ч өчигдөр тохиролцоонд хүрч чадаагүй учраас дахин хуралдаж, дахин ашиг сонирхолоо нэгтгэх мэтгэлцээнээр хурал өндөрлөсөн байна.

Мөн дээрх төсвийн алдагдлын нэгэн учиг болох Зоос хийгээд Төрийн банкны асуудлыг шийдвэрлэхийн тулд 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан нь зарлагын тоон үзүүлэлтийг нэмэхэд хувь нэмрээ оруулчихсан яваа. Гэтэл эргээд байгуулсан Төрийн банкаа хувьчлах тухай ярьж ирсэн нь хэний халаас руу хэнээс мөнгө авч хийгээд байна вэ гэдэгт анхаарал хандуулахад хүргэж байгаа юм.

Түүнчлэн энэ Засгийн газар хийгээд УИХ-ын алдаагаа засахын тулд бодож олсон нэгэн аймшигтай шийдэл нь зэсийн үнийг дэлхийн зах зээлээс хөөс мэт хөөргөсөн төлөвлөгөө. Өдгөө дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6500-6600 ам.долларт хэлбэлзэж байхад улстөрчид төсөвт 7500 ам.доллараар тооцсон. Энэ нь нэрэн дээрээ ашигтай гарч болох үзүүлэлт ч алдагдлаа нөхөх тэнхэлгүй улсын төсөвт эргээд асар их хөөс үүсгэх нь ойлгомжтой. Тэр үед хаанаас энэ санхүүжилтийг олох нэрийдлээр бадар барьж явахыг төсөөлөх ч юм биш.

Улмаар цалин, тэтгэврийг иргэдийн шаардлагаар 30 хувь нэмэхэд зарлага өсөх нь тодорхой хэмээн тайлбарлаж буй ч энэ бол улстөрчдийн 2012 оны сонгуульд барьж орох гол учиг байх учраас ашиг нь тэдний л талд гарах нь ойлгомжтой. Энд сануулах хэрэгтэй нэг сондгой өнцөг бол мөнөөх 1.5 сая төгрөг. Амласан юм чинь биелүүлнэ хэмээх тэдний хувьд эл үйлдлээ бараг л Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг дээ гэх маягаар тайлбарлаж буй. Төр иргэнээ хамгаалахын тулд худал амлаж, морь энэ тэрийн хурдтай өөрөө өөрийгөө зүйрлээд байх шаардлага уг нь үгүй байлтай. Ядаж байхад Ард түмний амлалт нэхэх холбооны жагсаалын өмнө яаран хийсэн мэдэгдэлдээ тэд уначихаад байна.

Дээрх амлалтын 500 мянган төгрөгийг нь бэлнээр олгож, үлдсэн саяыг нь эрүүл мэндийн төлбөр, орон сууцны зээл, нийгмийн даатгал, сургалтын төлбөр хэлбэрээр өгнө гэж яах ийхийн зуургүй Ерөнхий сайд мэдэгдсэн. Гэтэл амьдрал дээр бэлнээр ч тэр, бэлэн бусаар ч тэр олгох боломж Монголд, тэр дундаа Монголын Засгийн газарт байхгүй. Эхний хэсгийг нь л Айвенхоу майнз-аас зээлж олгосныг нь эс тооцвол. Тавантолгойн ордын туслан гүйцэтгэгч нь хэн байхаас дээрх амлалтын хувь заяа хамаарч буй. Гэтэл тэдний харж буй өнцөг нь ердөө л сонгуулийн амлалт. Монголын төрд МАХН болон Ардчилсан нам гэсэн хоёр субьект цаг ямагт бөөр бөөрөө нийлүүлэн орших ёстой гэдэг бат нягт итгэл үнэмшил нь тэднийг ийн увайгүйтэхэд хүргэж байна.

Үүний гай балгийн хамгийн энгийн жишээ нь инфляци. Улсын хэмжээнд оны эхэнд ердөө 2.5 хувьтай байсан инфляци өнөөдөр 10 гарчихсан явж байна. Санхүүгийн шинжээчдийн тооцоолж байгаагаар оны төгсгөлд 30 хувьд хүрэх магадлал хамгийн ихтэй гэх. Үндэсний статистикийн газрын мэдээллээс хэрэглээний үнийн индексийг харахад л өмнөх оны жилийн эцсийнхээс хэрэглээний барааны үнэ 7.4 хувиар өссөн тооцоо гарсан байна билээ. Үүнд махны үнийг оруулбал ямар дүр зураг гарах нь тодорхой.

Ийм байхад хэн Монголд сайхан амьдралын төлөө тэмүүлэх вэ хэмээн улстөрчдөөс асуумаар санагдах нь бий. Бүх хичээл зүтгэлийнх нь үр дүн болох улсад хураалгасан татварыг нь өөрсдийн эрх мэдлийн төлөө тавьж тууна. Дээр нь, бонд гаргах, хөнгөлттэй зээл авах хэлбэрээр нэмэлт дарамт үүсгэнэ.

Уг нь, Катар улсын иргэд гэхэд л байгалийн баялгийнхаа үр шимээр бүгд ажил олгогч болж, сэтгэл амар амьдардаг жишиг бий. Тэдний нэрийн дансанд нээсэн ашгийн уут- руу байгалийн баялгийн, тэр дундаа газрын тосноос олсон улсын орлогын хувь хишиг цаг ямагт орж байдаг. Ингэснээр гадаадын ажиллах хүчийг мянга мянгаар нь эх орондоо урьж, өөрсдөө эх орныхоо баялгаар сэтгэл амар амьдрах нь өнөөдөр дэлхийн сайхан загварын үлгэр жишээ болсон. Харин монголчууд байгалийн баялагтай ч улстөрчдийн хүсэл сонирхолд амьдралаа орвонгоор нь эргүүлэх үүрэг хүлээж буй мэт. Энд хэн ч сайхан амьдарч, хүртэх ёстой хувь хишгээ хүртэх эрхгүй. Бүгд данхайсан төрийн боол болж, бүгд дарлуулсан шиг дарлуулах ёстой. Амьдрал ийм шударга бус юм уу хэмээн уулга алдах олны сэтгэлээр тохуурахсан шиг тохуурхаж, хэн ч биш болгож буй улстөрчид амлалтын төлөөх мэтгэлцээнээ зогсоох цаг ирсэн юм бишүү.

Эсбол монголчууд бүгдээрээ дарлуулах ёстой гэдгийг нь Үндсэн хуулиараа ч тэр баталгаажуулж болно шүү дээ. Та нараас өөр хүнд эрх мэдэл, шунал хүсэл байхгүй гэж бодоод байгаа тохиолдолд тэр л дээ. Арай л дэндээд байна. Би л хувьдаа 2008 он руу ухарч, тэр үеийн бэрхшээлийг туулмааргүй байна. Туулсан зовлон монголчуудад багадаагүй л баймаар юм даа.

Яасан билээ дээ, 2008 оноос эхлээд л бараа бүтээгдэхүүний үнэ Огцом өсч, авсан цалин хаана аа ч хүрэхгүй Амьдрах ч хэцүү байна шүү хэмээх барайсан царайтнууд санал өгч байсан санагдахын. Улстөрчид харин үүнийг санахгүй байж магадгүй л дээ. Тэд их л жаргалтай байдаг юм шиг байна лээ. Төсвөөс нэг тэрбум авна. Хууль санаачилсныхаа төлөө 30 сая төгрөг авна гээд л. Ямартай ч Монголд ирээдүй руу бус 2008-руу ухрах эрс буруу нэг зам нээгдэв бололтой. Даанч харамсмаар…

Г.Отгонжаргал

Дугаар 071/0071/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button