Зоо парк, парадтай хүүхдийн баяр айсуй

жилүүдэд халдварт өвчин гарсаны улмаас хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ цуцлагдаж, баярынхаа өдрөөр хүүхдүүд зурагт үзэхээс өөр зүйл хийлгүй өнгөрч байсан юм. Харин энэ жил хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин холуур тойрч, хүүхдийн баярыг нэлээд өргөн хүрээнд зохион байгуулах гэж байна. Хүүхдийн баяр ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж, хэрхэн тэмдэглэх талаар ярилцлаа. Комиссын гишүүд өнгөрсөн хоёр жил хүүхдүүд маань баярынхаа өдрөөр баярлаж чадаагүй. Тиймээс энэ удаад зохион байгуулалт сайтай, үзүүштэй байлгах нь хамгийн чухал гэдгийг онцлон хэлж байв. Өнөө жилийн хүүхдийн баяраар харах, үзэх, хөгжих олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн дотроос анх удаагаа Сүхбаатарын талбайд 20 метр урт бялуу засах гэнэ. Энэ өдөр хүүхдүүдээрээ дуулуулж, бүжиглүүлэхгүйгээр томчууд нь хүүхдүүддээ сэтгэлийн баяр бэлэглэх өдөр болгохоор зорьж байгаа гэдгийг энэ баярыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн онцолж байна.

АЛБАН ЁСНЫ АРГА ХЭМЖЭЭ 11.00 ЦАГААС ЭХЭЛНЭ

Энэ жилийн хүүхдийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ Хүүхэд-Шинэ бүхний эхлэл нэртэйгээр зохион байгуулагдаж бөгөөд Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой, Хүүхдийн төлөө нийгмийн хариуцлагын жилийн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог байсан юм. Сүхбаатар дүүргээс бусад бүх дүүрэг хүүхдийн баярыг өөр өөрсдийн онцлогтойгоор зохион байгуулна. Харин Сүхбаатар дүүрэг нэгдсэн арга хэмжээг хамтран зохион байгуулах учир Сүхбаатарын төв талбай дээр хүүхдүүддээ бэлгээ гардуулах аж.

Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ 11.00 цагаас эхэлнэ. Олон газар үйл ажиллагаа явуулах учир нэгдсэн арга хэмжээ нэг цаг үргэлжилнэ. Харин үүний дараа бусад байгууллага хүүхдэд зориулсан үйл ажиллагаа 16 цаг хүртэл явуулах юм. Тиймээс хүүхдүүд бүхэл бүтэн таван цагийг ах эгч нарынхаа бэлдсэн урлагийн тоглолт болон бусад арга хэмжээнд оролцож баярлана.

ТӨВ ТАЛБАЙД ПАРАД БОЛНО

Зөвхөн урлагийн арга хэмжээгээр баярын үйл ажиллагааг төсөөлдөг цаг ард хоцорчээ. Нэгдсэн арга хэмжээнд Улаанбаатар банк, Женко, BTҮ, Сурагчдын эрдмийн хүрээлэн, нийслэлийн Аялал жуучлалын газар Хүүхдийн сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллага оролцоно. Нийслэлийн Хүүхдийн төлөө газар жил болгоны хүүхдийн баяраар хүүхдүүдийн урлагийн тоглолтыг зохион байгуулдаг. Харин энэ удаад хүүхдүүдээ баярлуулахаар шийджээ.

Өөрөөр хэлбэл томчууд хүүхдүүддээ сэтгэлийн бэлэг барих үүднээс нэгдсэн арга хэмжээнд хүүхдэд зориулсан уран бүтээлүүдийг үзэгч хүүхдүүддээ толилуулахаар болсон байна. Тухайлбал Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан Ишиг гэдэг хөөрхөн нэр дуулалт бужгэн жүжгээ голилуулах аж. Мөн гурван газар төв талбайд парад жагсах бөгөөд BTҮ телевиз Сүхбаатарын талбай дээрх үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэх юм.

АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН-Д ХӨӨРХӨН НАЙЗТАЙГАА ИРЭЭРЭЙ

Жил жилийн хүүхдийн баяраар зөвхөн нэгдсэн арга хэмжээгээ болдог байсан бол энэ жил харин эсрэгээрээ болох нь. Учир нь хүүхдэд хайртай, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага энэ өдрөөр хүүхдүүдийг баярлуулж бэлэг өгөх гэнэ. Тухайлбал Төв цэнгэлдэх хүрээлэнд Номин холдинг компани хүүхдүүдэд зориулсан баярын арга хэмжээ зохион байгуулах бол бэйсболлын талбайд нийслэлийн Мал эмнэлгийн газар, Адмакс компанитай хамтран зургадугаар сарын 1,2-нд Амьтны хүрээлэн ажиллуулах юм байна. 10.00-18.00 цагийн хооронд хүүхдүүдийн нүдийг баясгах тус амьтны хүрээлэнд Монголын өнцөг булан бүрээс ирсэн 50 гаруй төрлийн 100 гаруй амьтад циркийн тоглолт үзүүлэх бөгөөд ирж сонирхсон хүүхдүүдийн дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах аж. Хэрвээ хүүхэд тань амьтан тэжээдэг бол амьтны хүрээлэнд дотны найзтай нь хамт зочлуулаарай. Учир нь тэнд таны амьтныг үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгт хамруулж, тасалбараар нь сугалаанд оролцох боломжтой юм.

УРЛАГИЙН ОДДЫН ТОГЛОЛТОД ТОМЧУУДЫГ УРЬЖ БАЙНА

Улаанбаатар хотын хүн амын 60 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Тиймээс нийслэлийн Хүүхдийн төлөө газар энэ өдрийг зөвхөн хүүхдүүдэд зориулахыг хүссэнгүй. Оройн 19.00 цагаас Сүхбаатарын талбайд урлагийн оддын тоглолт зохион байгуулахаар зэхэж байна.

Гэнэтийн бэлэг барих үүднээс оролцох хамтлаг дуучдыг тус байгууллагынхан нууцлаж байгаа бөгөөд ямар ч байсан энэ оройг ирсэн хүн уйдахааргүй өнгөрөөнө гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Гэхдээ тоглолтод ирэхдээ хүүхдийнхээ эрхийн өдрөөр, хүүхдийнхээ төлөө их хотын соёлтой залуучуудад архи, тамхи хэрэглэхгүй байхыг зохион байгуулагчид нь уриалж байна.

Б.Өрнөх

Дугаар 104/10188/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button