Хүүхдийн мөнгө үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд л өнгөрлөө

орны ирээдүй гэхчлэн юу юу ч билээ дээ, сайхан үгээр цаасан малгай өмсгөдөглдөө. Гэхдээ үгэнд бас урам ч бий, бурам ч байгаа. Тэдэнд үгийн сайныг зориулахад буруу нь юу байхав. Харин сүүлийн хэдхэн жил тэдэнд бодит хөрөнгө оруулалт хийж хүүхдийн мөнгө олгодог болсон. Энэ мөнгө их, бага гэхээсээ илүүтэй нэлээдгүй хүүхдийн амьдралыг хөнгөвчилж, эцэг эхийнх нь эдийн засгийн проблем-ийг хугасласан байж таарна. Харамсалтай нь энэ халамж үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд л өнгөрлөө. Төр нэг л өдөр ирээдүй үеийнхээ мөнгийг эргүүлээд татчихсан. Одоо ч энэ цаг үе эргэлзээтэй ээдрээтэй, болчихсон юм байна. Монголын төр хүүхдээс мөнгө харамласан хэрнээ ямаанд аваачаад өгчихдөг юм байна. Энэтхэгчүүд үхрийг амьд бурхан хэмээн шүтдэг ч үхэрт зориулж улсын төсвөөсөө мөнгө хуваарилж байна гэж сонсоогүй юм.

Хүйтэн хошуутай, бэлчээр сүйтгэдэг гээд адламтгай хэрнээ ямаандаа ингэж хайр зарласан хачирхалтай түүх хойч үед үлдэж байна. Асуудлын гол нь ямаандаа бус, мөнөөх эх орны ирээдүй үедээ гар татсан болчимгүйдэлд байгаа юм. Тэгээд одоо эргээд мөнөөх шийдвэрээ залруулах гэж үгээ барж сууна. Их Хурлын дарга өөрөө Хүүхдийн мөнгөний олголтыг зогсоосон нь түргэдсэн алхам болжээ гэж мэдэгдсэн. Түргэдсэн юм түүхийрдэг нь ёс. Ингэж эргэж буцсан алхам энэ парламентийн өнгийг тодорхойлж байна.

Монголд юм бүхнийг улс төржүүлдэг. Одоо хүүхэд хэмээх цагаахан ертөнцийг улстөржүүлж, үүгээр нэр хүнд олох гэсэн арчаагүй хандлага газар аваад байна. Ер нь хүүхдийн мөнгө анхнаасаа эхлээд л улс төрийн ашиг хонжоонд хавчуулагдсан. Монгол хүний бэлгэдлээр бол хүүхдийг хар цагаан хэл ам, хэрүүл тэмцлээс хол байлгах учиртай. Хүүхдэд өгөх хэдэн халтар төгрөгний төлөөх төрийн ордны томчуудын хэрүүл уруул, улс төр хийх гэсэн хандлага нь буян болохоосоо илүүтэй бузар дагуулж мэдмээр. Бусдын юмыг эздэд нь эргүүлэн хуваарилахын төлөө тэд хэтэвчнээсээ мөнгө өгөх гэж байгаа юм шиг сүр бадруулж, харамын сэтгэлдээ хатаж байх хэрэг байгаа юм уу. Д.Оюунхорол гишүүн хүүхдийн мөнгийг ялгавартайгаар буюу орлого багатай, ядуу өрхийн хүүхдүүдэд олгохоор хуулийн төсөл боловсруулж буй гэнэ. Ингэснээр өмнө олгож байсан хүүхдийн мөнгөний тал хувь нь буюу 50 тэрбум эрчим төгрөгийн хэмнэлт төсөвт гарах юм байх. Монголын үрсийг ингэж алагчлахаар эрхэм гишүүн зориг шулуудсан бололтой. Төрийн алагчлал ийн үр хүүхдүүдийн минь дээгүүр үүлэн сүүдэр татуулах янзтай. Төсөвт хэмнэлт гаргах гэсэн санаа нь сайхан юм, үнэхээр ингэж эх оронч сэтгэл дийлээд байгаа бол гишүүд өөрсдийнхөө тэрбумаас эхэлбэл яасан юм. Тусгаар улсын төр байтугай захын хорооллын чавганц хүртэл хүүхдэд чихэр тараахдаа их, бага гэж ялгалгүй хүртээнэ. Дутвал хуваагаад хүргэнэ. Асуудал ийм энгийн. Мөнчанар нь бас ийм.

Хүүхдийн мөнгөтэй хамт зарим эцэг, эхчүүдийн үр хүүхдээ гэх сэтгэл тэнэж холдсон гэнэ. Тухайлбал хүүхдийн мөнгийг зогсоосоны дараа тэнэмэл хүүхдийн тоо эрс олширсныг цагдаагийн байгуулагынхан нотолж байна. Хүүхдийн хаяг тогтоох газарт урьд нь дунджаар 1000 орчим хүүхэд байсан бол одоо бүр 1500 болтлоо өсөөд байна. Эндээс анзаарагдаж байгаа хамгийн эмгэнэлтэй гэмээр дүр төрх бол аав, ээжүүдийн хайр халамж анхаарал аанай л бас мөнгөөр хэмжигддэг болчихсон явдал. Мөнгө нь олдож байвал хэдэн хүүхдээ маллаж байдаг, мөнгө нь үгүй болохоор бурантагийг нь эвхээд тавиад явуулчихдаг юм байна. Эцэг эхийн үүрэг хариуцлашгын хэмжүүр хүртэл ингэж мөнгөөр хэмжигддэг болчихсон юм биш биз. Хүүхдийн мөнгийг эргүүлэн татсан нь улс төр хийх боломжийг л төрийн түшээдэд олголоо. Ирэх сонгуулийнхаа үүц болгож задлах гээгүй л бол энэ асуудлыг шийдэх учиртай. Хүүхдийн мөнгөнөөсөө татгалзах хүн тийм ч олон биш байх. Эх орны иргэн гэдгээ энэ мөнгөөр дамжин илүү мэдэрч, иргэн хүний үүрэг хариуцлагын тухай мэдрэмж санамж тэдний дотор өдөөдөгдөх нь гарцаагүй.

П.ЯДАМДОРЖ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button