БЛТ-ийн үргэлжлэл Болд Төмөр Ерөө Гол гэв үү

далд эзэд нь компанийнхаа нэрийг өөрчилж, хүдрийн асар их нөөцтэй Баянголын ордыг эзэмшиж байгаа гэх мэдээлэл ирлээ. БЛТ чинь Монголын Засгийн газрыг Олон улсын Арбитрын шүүхэд өгсөн компани шүү дээ. Тус компанийн Сэлэнгэ аймгийн нутгаас хүдэр олборлох лицензийг нь дөрвөн жилийн өмнө төрөөс цуцалсан нь олон улсын шүүхэд хандах шалтгаан болжээ. БЛТ, Болд төмөр Ерөө гол компаниуд хэрхэн холбогдсон талаар нэхэн сурвалжиллаа.

ХҮДРИЙН ОРД ХУВИЙН КОМПАНИД ШИЛЖСЭН ТҮҮХ

Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор 1990 оны тавдугаар сард Сэлэнгэ аймаг дахь Хустай, Төмөртэйн хүдрийн ордуудыг нэгтгэн Дарханы төмөрлөгийн цех гэж нэрлэжээ. Мөн төмөр боловсруулах үйлдвэрийг дээрх цехтэй нэгтгэн Дарханы төмөрлөгийн комбинат байгуулжээ. Ингээд 1992-1995 онд улсын төсвөөр Хустай, Төмөртэйн ордод нарийвчилсан хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон байдаг. Тэр үед дээрх ордуудыг төрийн мэдэлд байсан гэдгийг сануулья. Ашигт малтмалын тухай хууль 1997 онд батлагдсан үеэс хүдрийн орд хувийн компанид шилжих үйл явц эхэлжээ. Тодруулбал, хуульд заасны дагуу 50 мянган төгрөг төлж, ордуудынхаа лицензийг авах шаардлагыг Дарханы төмөрлөгийн комбинатын удирдлагад тавьсан байна. Гэтэл тус комбинатын захирал Л.Нацагдорж лицензийн төлбөр төлөхгүй байсаар хүчингүй болгосон аж. Ингэснийхээ дараа өөрийн дүү, хүргэн ахынхаа байгуулсан БЛТ компанид лицензийг шилжүүлжээ. Тус компанид хятад иргэн хөрөнгө оруулж, Хятад, Монголын хамтарсан компани болсон гэдэг. Ингээд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Төмөртэйн ордод 216 га талбай бүхий ашигт малтмал ашиглах 939А тоот, Хустай Уул ордын 940 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас БЛТ компанид олгожээ.

БЛТ гэдэг нь Баярцогт, Ли Шо Мин, Туяа гэдэг хүмүүсийн нэрний эхний үсэг. Баярцогт Л.Нацагдоржийн хүргэн ах бол Туяа төрсөн эгч нь. Харин Ли Шо Мин БНХАУ-ын Хэлэмжан мужийн Олон улсын техник эдийн засгийн хамтын ажиллагааны компаниудын хамтарсан компанийн гишүүн аж. Тус компани Төмөртэйн ордоос олборлолт хийж байгаад ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөө 2005 онд охин компани болох Төмөртэйн хүдэр-т шилжүүлжээ. БЛТ болон Төмөртэйн хүдэр компаниуд дэлбэрэлт хийж хүдэр олборлож байсан учраас нутгийн иргэд үйл ажиллагааг нь эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлсэн байдаг. Ингээд тухайн үед Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан С.Жаргалсайхан мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулж дээрх компаниудын үйл ажиллагааг шалгажээ. Шалгалтаар улсын хөрөнгөөр нарийвчилсан хайгуул хийснийг эргүүлэн төлөөгүй, тэсэлгээ хийж байгаль орчин сүйтгэсэн зэрэг зөрчил илэрсэн аж.

Иймээс Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2006 онд лицензийг нь хүчингүй болгосон байдаг. Мөн онд УИХ-аар шинэчлэн баталсан Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Төмөртэйн ордыг стратегийн ач холбогдолтой ордод хамруулан тусгай зөвшөөрлийг нь төрийн өмчит Эрдэнэс МГЛ компанид шилжүүлжээ. Гэсэн ч 2006 оноос хойш уг ордуудыг ашиглаагүй аж. Учир нь БЛТ компанийнхан өнгөрсөн дөрвөн жилд ордоо өгөхгүй гэж хамгаалалтын албаныхнаар мануулж, Эрдэнэс МГЛ үйл ажиллагаагаа эхэлж чадахгүй байдалд байна…..

Лицензийг нь хураасан шийдвэрийг БЛТ болон Төмөртэйн хүдэр компаниуд эсэргүүцэн шүүхэд хандаж байж. Гэвч гурван шатны шүүх хүдрийн ордны лицензийг төрийн мэдэлд шилжүүлсэн нь зөв гэсэн шийдвэр гаргажээ.

Иймээс БЛТ компанийн хятад эзэд лицензээ буцаан авахын тулд Олон улсын Арбитрын шүүхэд ханджээ. Лиценз хураасан нь Хятад, Монголын Засгийн газар хооронд байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэрээг зөрчсөн гэж үндэслэлээ тайлбарлажээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус компани Английн нэр хүндтэй хуульчийг арбитраар сонгоод байгаа аж. Харин Монголын Засгийн газар саяхан ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахалж байгааг эх сурвалж хэлсэн.

252 САЯ AM.ДОЛЛАРЫН ЦЭВЭР АШИГ

Хустай Уул болон Төмөртэйн орд нийлээд 228 сая тонн хүдрийн нөөцтэй. Төмөртэйн ордоос л гэхэд 252 сая ам.долларын ашиг олохоо БЛТ компанийнхан тооцсон байжээ. Харин эх сурвалжууд тус компанийн өнгөрсөн хугацаанд олсон орлогыг 480 сая ам.доллар гэж тооцоо гаргажээ. Ойролцоогоор гурван сая тонн хүдэр олборлосон бөгөөд нэг тонн хүдрийг 160 ам.доллараар борлуулдаг байжээ. Энэ бол зөвхөн хүдрээр зарсан гэх тооцоо. Тэгвэл Украины геологичид Төмөртэйн ордын хүдрийн 60 хувь нь кобалт гэж тогтоосон байдаг. Тухайн үеийн ханшаар нэг тонн кобалт 65 мянган ам.долларын үнэтэй байж. Мөн тус ордын нэг тонн төмрийн хүдрээс 28 гр алт гардаг гэсэн тооцоог гаргажээ. Ингэж тооцвол их хэмжээний алтыг татваргүйгээр хилээр гаргасан гэдгийг ч эх сурвалж хэлсэн.

Тус компани зөвхөн хүдэр олборлоод зогсохгүй Дархан, Эрдэнэтийг холбосон замыг Кувейтын сангийн 35 мянган ам.долларын санхүүжилтээр барьж байжээ.

БЛТ БОЛД ТӨМӨР ЕРӨӨ ГОЛ БОЛЖ ХУВИРСАН ГЭХ ХАРДЛАГА

БЛТ компанийн үйл ажиллагааг зогсоосны дараа 2007 онд Болд төмөр Ерөө гол хүдэр олборлох лиценз авчээ. Ингэхдээ Баянголын ордоос 1406 га талбайд ашиглалт хийх тусгай зөвшөөрлийг Дорнын говь компаниас шилжүүлж авсан байдаг. Max боловсруулах үйл ажиллагаа явуулдаг байсан Дорнын говь компани гэнэт хүдэр олборлох лицензтэй болсон нь сонин. Баянгол бол Хустай Уул, Төмөртэйн ордыг нэгтгэсэнтэй тэнцэх нөөцтэй томоохон орд. Хүдрийн нийт нөөц нь 250 сая тонн аж. Энэ ордыг эзэмших болсон Болд төмөр Ерөө гол компани Монголд үйл ажиллагаа явуулах зам бүхэн нь дардан байлаа. Хувийн төмөр замтай болж, жилд нэг сая тонн орчим хүдэр БНХАУ руу экспортлох болсон.

Хөрөнгө, үйл ажиллагааныхаа далайцаар олны анхаарал татаж байгаа уг компанийн ажилчид харин Ерөөгийнхний танил байв. Учир нь БЛТ-д ажиллаж байсан хятад ажилчдын олонхи нь одоо Болд төмөр Ерөө гол-д очжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Баярсайхан Баянголын ордыг Дорнын говь-оос тус компанид шилжүүлэхийн тулд хүчин зүтгэсэн нэгэн гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. Өдгөө БЛТ гэсэн бичигтэй Ланд круйзер-105 маркийн автомашин хөлөглөж яваа нь үүний шан гэж шивнэх нэгэн байсан. Мөн БЛТ Арбитрын шүүхэд хандсны дараа буюу Болд төмөр Ерөө гол компанийн Монгол талын захирлын албан тушаалд Уул, уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан До.Ганболд суусан мэдээ байна. Ерөө сумын иргэн Хятадын хөрөнгө оруулсан БЛТ компанийн Монголын улс төрийн хүрээнд тогтоосон нөлөө маш их. Хууль бусаар хүдэр олборлох эрх авсан.

Энэ нь илэрсний дараа нэрээ өөрчилж Болд төмөр Ерөө гол компани байгуулсан. С.Баярыг Ерөнхий сайд, Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед өрсөлдөгчгүйгээр төмөр зам тавих эрх авсан. Мөн БЛТ-д хүдэр олборлох эрхийг олгосон Л.Нацагдорж албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгагдаж байгаа ч сул чөлөөтэй явж байгаа гэсэн яриагаар сурвалжлагаа өндөрлөе. Монголын Засгийн газрыг олон улсын шүүхийн тавцанд дайн-д дуудсан хятад эзэнтэй компанийн монгол хамгаалагчдын талаарх таамгыг уншигч танд дахин үлдээе.

Б.Цэцэгдэлгэр

Дугаар 071/0071/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button