Монгол тууль, цуур, бий биелгээ дэлхийд данстай боллоо

авсан баярын өдөр байсан юм. Өөрөөр хэлбэл Монгол тууль, Монгол ардын цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол бий биелгээг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн батламж бичгийг Монгол улсад гардуулах ёслолын ажиллагаа Улсын филармонийн концертын танхимд болсон юм.

Ёслолын ажиллагаанд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Монгол улсын Соёл урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн, эдгээр биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй ардын авьяастнууд гээд маш олон хүн хүрэлцэн ирсэн байлаа.

Ёслолын ажиллагааг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нээсэн. Тэрбээр Хүн төрөлхтний биет бус соёлын өвүүдийн амьдарч хөгжих чадварыг баталгаажуулах, хөхиүлэн дэмжих зорилгоор ЮНЕСКО нь 2003 онд Биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенци, 2005 онд Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг дэмжих тухай конвецийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенцийн хүрээнд хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн жагсаалтанд бүртгэх замаар хүн төрөлхтний биет бус соёлын өвийг Олон улсын хэмжээнд хамгаалах арга хэмжээ авч байна. Монголчууд бидний үндэсний бахархал болсон морин хуур, уртын дуу, бий биелгээ, тууль, цуур хөгжим дэлхийн өв санд бүртгэгдсэн нь Монгол үндэстний бүтээн бий болгосон их өв санг дэлхий нийтэд таниулж байгаа төдийгүй Монгол улс биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенцийн гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж байгаа анхны алхам болж байгаа юм хэмээсэн.

Ийнхүү Монгол улс морин хуур, уртын дуу зэргээс гадна тууль, цуур, бий биелгээ гэсэн гурван биет бус өвөө дэлхийд данстай болголоо. Батламжийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Улсын соёл урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн нар Монголын үндэсний музей болон Төрийн музейн удирдлагуудад гардуулсан. Түүнчлэн энэ үеэр Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу зэргийн шинэчилсэн батламжийг тус музейн удирдлагуудад хүлээлгэн өгсөн.

Энэхүү хүндэтгэлийн ёслолын ажиллагааны дараа Монгол тууль, цуур, бий биелгээний гайхамшгийг ирсэн гийчдэд сонирхуулсан нь тун их сонирхолтой байсан юм. Халх, дөрвөд, захчин, урианхай, боржигон үндэсний дээлээрээ гангарсан 30 гаруй бий биелээчид тайзан дээр зэрэг гарсан нь эрхгүй олны гайхшралыг төрүүлж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Алтайн магтаалаа туультай хослуулан хайлсан туульчид ч мөн олны анхаарлыг татаж сэтгэлийг нь эрхгүй хөдөлгөж байсан. Энэ үеэр биет бус соёлын өвд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа зарим хүмүүсийг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан бол таван хүнийг Тэргүүний уран сайханч хэмээн өргөмжилсөн юм. Ер нь энэхүү ёслолд хүрэлцэн ирсэн хүн монгол үндэстэн ястан бүрийн хувцас чимэглэлийг ч харж болохоор байсан.

Ёслолын ажиллагааны үеэр олон ястны өлгий нутаг болсон баруун хязгаарынхан маань захчин, баяд, дөрвөд үндэстнийхээ дээлээр гангарч тайз дүүргэн хавтгайлан биелсэн нь бас л гайхалтай харагдаж байсан. Нэг үгээр хэлбэл ардын урлагийн их наадам энэ танхимд болж байна уу гэх сэтгэгдэл ч төрүүлж байсныг нуух юун.

Ингээд Монгол тууль, цуур, бий биелгээ ЮНЕСКО-д бүртгэгдсэнийг албан ёсоор баталсан батламж бичгийг гардуулах ёслолын ажиллагааны үеэр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон Улсын соёл, урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн нартай уулзаж цөөн асуултад хариулт авсанаа уншигчдадаа хүргэе.

-Монгол улс Монгол тууль, цуур, бий биелгээгээ ЮНЕСКО-д бүртгүүлчихлээ. Ингэснээрээ энэхүү биет бус соёлын өвд ямар ач холбогдолтой вэ? Бас яаж хамгаалагдах вэ?

-Биет бус конвенцийн дагуу хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвд бүртгэгдсэн тохиолдолд тухайн соёлын өвийг хадгалж хамгаалах, өв тээгчийг нь дэмжих, энэ соёлын өвийг уламжлуулах зэрэг ажлыг зохион байгуулах үүргийг Засгийн газар нь хүлээдэг. Тийм учраас Монгол улсын засгийн газар нь уламжлалт бий биелгээ хөтөлбөрийг өнгөрсөн жил баталсан. Энэ хөтөлбөрийн дагуу бий биелгээг цааш нь хөгжүүлнэ. Харин цуурын урлаг болон Монгол туульсыг хөгжүүлэх тал дээр цаашид тусгай хөтөлбөр гаргах болно.

-Соёлын өв тээгчийг хэрхэн яаж урамшуулах вэ? Тэднийг урамшуулж байж энэ урлаг цаашид өвлөгдөж үлдэх байх л даа?

-Монгол тууль, цуур бий биелгээ гэсэн биет бус гурван өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэх материалаа өнгөрсөн оны 10 дугаар сард болсон ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн хорооны хуралдаан дээр өгсөн байсан л даа. Харин батламж нь өнөөдөр /өчигдөр/ ирлээ. Тийм учраас энэхүү батламжаа олон хүний өмнө албан ёсоор гардуулж байгаа маань энэ. Харин Монгол наадам, Монгол хөөмий зэргийг бүртгүүлэх материалаа өгчихөөд байгаа. Энэ асуудал энэ оны 11 дүгээр сард болох хуралдаанаар авч хэлэлцэгдэнэ гэж бид ойлгож байгаа. Харин өв тээгчдийг цаашид урамшуулах бодлого баримтлах талаар яригдаж байгаа. Одоохондоо уралдаан тэмцээнийг ивээн тэтгэх байдлаар дэмжиж байна. Саяхан Улаанбаатар хотноо болсон Морин хуурын II уралдааны ивээн тэтгэгчээр БСШУЯ оролцсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Ер нь тээгчийг ивээн тэтгэх тал дээр төрийн бодлого гаргах шаардлагатай.

-Цаашид ямар, ямар соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр бэлдэж байгаа вэ?

-Хорооны хурлаар ороогүй байгаа болохоор одоохондоо нарийн мэдээлэл өгч чадахгүй нь. Ер нь 10 өв бүртгүүлэхээр материалыг нь явуулчихаад байгаа. Зэрэгцээд бүртгүүлчих гээд байдаг учраас энэ удаад чухам ямар 10 өв бүртгүүлэхээр явуулаад байгаагаа хэлж болохгүй.

-Хөөмийг бүртгүүлэх тал дээр та бүхэн хэр итгэлтэй байгаа вэ?

-Баталгаа нотолгоогоо бүрэн бүрдүүлчихсэн байгаа. Монгол хөөмийг ЮНЕСКО-д бүртгүүлэх тал дээр Хятад улс дэмжлэг үзүүлнэ гэдгээ амлаад байгаа. Хоёр тал дэмжиж байгаа тохиолдолд хөөмий дээр ямар нэгэн асуудал үүсэхгүй болов уу.

-Монгол дээлний тухайд?

-Монгол дээл бол биет өв л дөө. Энэ талын материалыг нь ч гэсэн бүрдүүлээд байгаа.

Улсын соёл урлагийн хорооны дарга Б.Лхагвсасүрэн

-Алдарыг хуваах хүн олон алдааг хуваах хүн олддоггүй гэдэг. Аливаа нэгэн юмыг би тэгсэн би ингэсэн гэж хэлэх надад таалагддаггүй. БСШУЯ маш их хичээж зүтгэж байж энэ гурван биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүллээ. Энэ бол БСШУЯ болоод олон хүний хичээл зүтгэлээр бүтсэн ажил. Тэгэхээс биш зүгээр нэг гоцлон дуулаачийг шалгаруулж болохгүй. Өөрөөр хэлбэл Монгол улс найрал дуугаар энэ том асуудлыг шийдвэрлүүллээ.

-Та эдгээр өвөө монголчууд, үндэстэн болон улс орны өмнөөс бүртгүүллээ гэж ярьж байсан?

-Хаана ч цуур үлээдэг тууль хайлдаг хүн байна шүү дээ. Тэр үндэстнүүдийн өмнөөс бүртгүүлэх үү, ард түмний өмнөөс бүртгүүлэх үү гэдэг чинь их том асуудал. Үүний язгуурыг олж шийдэж байгаа байх аа гэж бодож байна. Мэдээж энэ урлагийг бүртгүүлэх нь хүний хичээл чармайлтаас гадна уул урлаг нь өөрөө бодь чанараараа хүлээн зөвшөөрөгдөж байгаа гэдгийг ойлгох ёстой. Энэ бол их том бахархал.

Х.Алтанцэцэг

Дугаар 104/10188/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button